Микро ертөнцийн гайхамшиг

 Уншигч та бүхэн микро ертөнцийн гайхамшиг цувралд тавтай морилно уу? Микро гэдэг нь миллиметрийг 1000 хуваасантай дүйцэхүйц хэмжээс юм. Тиймээс бидний нүдэнд бол огт харагдахгүй гэж хэлж болно. Энэ ертөнцийг тольдохын тулд бидэнд гэрлийн микроскоп хэрэгтэй.

Эсийг анх ажигласан нь

1590-ээд оны үеэс хүмүүс линзийг олон янзаар угсарч микроскоп хийн нүдэнд харагдахгүй зүйлсийг ажиглаж эхэлжээ. Ингэж микроскоп үүссэнээс 75 жилийн дараа буюу 1665 онд Английн эрдэмтэн Роберт Хүк (Robert Hooke, 1635-1703) өөрийн хийсэн микроскопоор мөөгөнцөр, хорхой шавж зэргийг ажиглан, түүнийхээ талаар “Микрография” номондоо тусгасан байдаг. Энэ дотроо үйсэн бөглөөнд маш олон тасалгаа байгааг ажиглан, түүнийгээ cell (тасалгаа) буюу Монголоор эс гэж нэрлэсэн нь анхны эсийн нээлт гэж үздэг байна. Хүкийн харсан нь яг эс бол биш, эс нь үхсэн эсийн хана байсан юм.

Микро-биологийн эцэг

Үүнтэй бараг ижил үед Антони Ван Левенгук (Anton Van Leeuwenhoek, 1632-1723), мөн өөрийн хийсэн микроскопоороо аман доторх бактери, усан доторх эгэл биет зэргийг ажигласан нь анхны амьд эсийг харсан тохиолдол байжээ. Мөн анхны бичил биетнийг ажигласан тохиолдол болжээ. Энэ нээлтээрээ тэрээр микро-биологийн эцэг хэмээн дуудагдах болсон байна.

Левенгукын скетч

Энэхүү цувралдаа микроскопоор л ажиглах боломжтой микро ертөнцийн талаарх хүн төрөлхтний одоог хүртэлх ололт болон мэдлэгийг эмхтгэн толилуулж байна.

Энэхүү нийтлэлдээ эсийн бүтэц болон дотор нь явагдаж буй үйл ажиллагааг тайлбарлах болно.

Прокариот болон Эукариот эс, мөн вирусийн талаар тус тус танилцуулах болно.

Ген судлал хөгжсөнөөр амьд биесийг хэрхэн ангилах болсон талаар танилцуулна. Архей, бактериа, эукариота гэсэн үгсийн талаар мэдэхийг хүсвэл уншаад үзээрэй.

2020 оны 3 сарын 29

Нийтлэлч: Ө. Нарандулам