Чөлөөт Шинэ загварын iPad-ын үүрэх хариуцлага
  • 2013/10/19
  • 178
  • 10

 photo-1-300x295
2013.10.22-нд “Apple” компани “iPad”-ын шинэ загвараа танилцуулах төлөвлөгөөтэй байна. Таблетын зах зээлийг нэг хэсэг ноёрхож байсан “Apple” сүүлийн жилүүдэд “Google”-ийн “Android” үйлдлийн системийг суулгасан таблетуудад зах зээлээ алдсаар ирсэн. “Apple” тэрхүү суудлаа эргүүлэн авч чадах уу гэдэг нь энэ удаагийн шинэ загварын бүтээгдэхүүнээс ихээхэн шалтгаална.

 

iPad mini –ийн шинэ загвар гарах уу?

   “Apple” Forbs, USA TODAY, The Verge, Computerworld зэрэг АНУ-ын олон мэдээллийн хэрэгслүүд рүү илгээсэн урилгадаа “Бидэнд та бүхэнд танилцуулах зүйлс мундашгүй” гэж бичсэн байсан бөгөөд үүнээс үзвэл олон бүтээгдэхүүнүүдийг нэг дор зарлах шинжтэй. Танилцуулга арга хэмжээ “Yerba Buena Center for the Arts Theater”-т олох бөгөөд Япон цагаар 10 сарын 23-ны шөнийн 2 цагт эхэлнэ. (монгол цагаар шөнийн 1 цагт)

  “Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын өмнө шинэ бүтээгдэхүүнийхээ онцлогийн талаар ямар ч мэдэгдэл хийдэггүй. Гэвч АНУ болон Тайваны мэдээллийн хэрэгслээс үзвэл 9.7 инчийн дэлгэц бүхий 5 дахь үеийн шинэ “iPad” болон 7.9 инчийн 2 дахь үеийн шинэ “iPad mini” гарах шинжтэй. Хүмүүсийн таамаглалаас үзвэл, шинэ “iPad”-ийн дэлгэц нь бага зэрэг жижгэрч, өмнөхөөсөө нимгэн болох шинжтэй. 9 сард зарлагдсан “iPhone5”-тай адилаар 64 bit-ийн A7 процессор болон хурууны хээ таних төхөөрөмж “TOUCH ID” суурилуулах янзтай. Мөн камерны чанар ч сайжирна. Шинэ загварын “iPad mini” нь Retina (бүх юмсыг амьд юм шиг харагдуулах гоёмсог дэлгэц) гэгдэх өндөр нягтаршилтай дэлгэцийг суулган (улмаар бага зэрэг зузаарна), CPU нь A7 эсвэл A6 болон сайжирч,  батерейны чадвар нь сайжрах төлөвтэй. Шинэ загвартай нь хамт одоогийн “iPad mini”-ийн санах ойг нь бууруулсан,  хямд өртөгийн “iPad mini”-г ч худалдаанд гаргах магадлалтай байна.

Таблетын эрин үеийг эргүүлэн авчрахад тулгарах гол асуудал

 Өрсөлдөгчдийн асуудал


photo1-300x300  Таблетын зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Америкийн судалгааны компани “IDC”-ийн гаргасан судалгаанаас үзвэл, энэ жилийн 10-12 сард нийт таблетийн үйлдвэрлэгдсэн тоо нийт компьютерийн үйлдвэрлэгдсэн тооноос давсан байна. Гэвч өрсөлдөгч компани ихэсч байгаагаас болж “iPad” нь дэлхийн зах зээлд сүүлийн 2 жил буурсан үзүүлэлттэй байна. “IDC”-ын судалгаагаар,  2013 оны 4-6 сард “iPad”-ын зах зээлд эзлэх хувь 32 хувь байсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал бараг 60 хувиар буурсан үзүүлэлт юм.

  10 сарын 22-ны өдөр “Microsoft” ч өөрийн шинэ таблет болох “Surface2”-г АНУ-д албан ёсоор зарлана. Microsoft-ийн худалдаж авах гэж байгаа Финляндын “Nokia” ч гэсэн Арабын орнуудад шинэ бүтээгдэхүүнээ зарлах төлөвлөгөөтэй байна. Хятад, Солонгос, Тайваны үйлдвэрүүд ч жилийн эцэст бүгд шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргадаг уламжлалтай. Энэхүү олон өрсөлдөгчдийн дунд “Apple” таблетын зах зээлд гол тоглогч болж үлдэхийн тулд одоогийн гаргах шинэ таблет нь нэн чухал үүрэгтэй юм.

   Хамгийн анхаарал татаж буй нь “iPad mini” юм. Таблетийн зах зээлийн гол талбар нь iPad шиг 10 инчийн том дэлгэц бүхий таблетаас “iPad mini” шиг 7 инчийн жижиг дэлгэц бүхий таблет уруу шилжиж байна. Энэхүү зах зээлд “Google”-ийн “Nexus7”, “Amazon.com” –ийн “Kindle Fire”  гэсэн хүчтэй өрсөлдөгч нар оролцож байна. Өрсөлдөгчийн ихэнх нь Retina дэлгэцтэй дүйцэхүйц өндөр нягтаршил бүхий дэлгэцийг суулгасан байгаа. Шинэ “Nexus7” нь энэ жилийн 7 сард АНУ-д анх зарагдаж эхэлсэн. 9 сард танилцуулга хийсэн “Kindle FireHDX” 10 сарын 18-нд АНУ-д зарагдаж эхэлсэн. Эдгээр өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад, дэлгэцийн нягтаршлаараа дутагдаж байгаа “iPad mini” нь Retina  дэлгэц суулгахаас өөр аргагүй болж байгаа юм.

 Үйлдвэрлэлийн асуудал

    Гэвч энэхүү стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн нь ямар нэгэн асуудалгүй зах зээлд гарч ирэх үү гэдэг нь асуудал болоод байна. Дэлгэцний судалгаа хийдэг Английн нэгэн аналист хэлэхдээ,   “iPad mini”-д зориулсан өндөр зэрэглэлийн панелийн үйлдвэрлэл одоо хүртэл явагдаагүй байгаа бөгөөд энэ 10 сард худалдаанд гаргах нь бүтэшгүй зүйл гэж онцолсон. Худалдаанд анх гаргая гэж үзвэл,  1 сая хувийг үйлдвэрлэж чадаж байж л энэ жилийн эцсээр үү эсвэл ирэх 2014 оны эхэнд худалдаанд гаргаж чадах болов уу гэж тооцоолсон байна. Тиймээс худалдаанд гаргах нь арай л болоогүй болов уу гэсэн хандлага их байна.

   “Apple” дэлгэцний панелуудыг үйлдвэрүүд үрүү захиалахдаа үйлдвэрийн процесс бүрийн нарийн мэдээллийг өгч, жирийн дэлгэцүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр зэрэглэлийн чанарыг шаарддаг. Хэдэн удаа туршилт явуулсан ч “Apple”-ийн шалгуурт тэнцэхгүй л бол үйлдвэрлэлт эхлэхгүй. Үүнд маш их хугацаа шаарддаг. Шинэ загварын “iPad mini”-ийн Retina дэлгэцийн панелийн захиалгыг авсан нь Солонгосын “LG display” болон Японы “Sharp” гэсэн 2 компани байгаа гэж үзэж байгаа ч энэхүү 2 компани 9 сард л дөнгөж үйлдвэрлэлээ эхэлсэн явж байгаа шинжтэй байна. Үйлдвэрлэлт хэвийн шатандаа үргэлжилбэл, тус тусдаа сар болгон 200-300 мянган ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Гэвч дөнгөж үйлдвэрлэлийн анхны шатандаа явж байгаа тул үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа бололтой.

   “iPhone”, “iPad”-нд Retina дэлгэцийг суулган, өндөр нягтаршил бүхий дэлгэцтэй гар утасны төхөөрөмжийг гаргасан нь “Apple”. “Apple” нь үйлдвэрлэлийн нууцлалаараа бусад компаниудад ч байхгүй өндөр чанарыг хадгалж чадсан. Гэвч тэрхүү нууцлалын зарим нь алдагдаж бусад компаниудадын бүтээгдэхүүнүүдэд ашиглагдаж байгаа нь асуудал болж байна.

 Өртөгийн асуудал 

   Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг тооцох үед зүгээр л хүчин чадлыг нь сайжруулах нь хангалтгүй үзүүлэлт. Retina дэлгэц нь зардал өндөртэй бөгөөд үүнийг суулгаснаар бүтээгдэхүүний эцсийн  үнэ ч үнэтэй тусна. Өдийг хүртэл “Apple” нь асар их хэмжээний захиалгаараа зардлаа бууруулж, тэрхүү үнээрээ гайхалтай чанарыг хэрэглэгчиддээ үзүүлж чадсан.

   Гэвч сүүлийн 1 жилд өндөр нягтаршилтай дэлгэцийг суулгасан олон төрлийн бүтээгдэхүүнүүд маш ихээр гарч ирж байна. Үүнээс болж “Apple”-ийн бүтээгдэхүүн бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээсээ илүү үнэтэй болж, хойшид хамаагүй өндөр үнэ тогтоож чадахгүй байдалд тулгараад байна.

   “Amazon.com” болон “Google” шиг зар сурталчилгаа болон дэлгүүрийн орлогоосоо ашиг олдог бусад өрсөлдөгчдөөсөө ялгаатайгаар  “Apple” нь  ухаалаг төхөөрөмжүүдээрээ ашигаа өсгөж ирсэн. “Apple” “iPad mini Retina”  загвар төдийгүй өртөг багатай шинэ загварын “iPad mini”-г нэмж гаргана гэдэг нь үнийн өрсөлдөөнд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхэд зайлшгүй зүйл юм. “Apple” нь таблетийн зах зээлээ хадгалж үлдэхийн тулд хүчин чадал болон үнэ гэсэн 2 үзүүлэлтийн тэнцвэрийг хадгалангаа бусад компаниудад ялагдахааргүй гайхалтай бүтээгдэхүүнийг гаргах гэсэн хүнд шалгууртай тулгараад байна.

    Сүүлийн үед “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдээ баясгах нь багасч байгаа. Интернэтээр цацагдаж байгаа шинэ бүтээгдэхүүний талаарх хүмүүсийн таамаглал болон бодит амьдрал дээрх бүтээгдэхүүн хоорондын ялгаа улам л багассаар. Тим Күүк CEO–с Стив Жобсын гаргасан гайхамшигт загваруудаас хол давсан шинэ бүтээгдэхүүнийг гаргахыг хэрэглэгчид нь тэсэн ядан хүлээсээр л байна. 10 сарын 22-нд гаргах шинэ iPad хэрэглэгчдээ хэр баясгаж чадах бол?

 О.Баярсайхан
2013.10.19

 Ашигласан материал

1. Японы эдийн засгийн сонин “10 сарын 22-нд iPad mini Retina”, 10/16

2. Японы эдийн засгийн сонин “Apple-ын шинэ iPad-ын зах зээлээ эргүүлэн авах тулаан”, 10/17

Сэтгэгдэлүүд ( 10)

  • adidas yeezy boost - 2018/11/13

    I must get across my gratitude for your generosity supporting men and women who have the need for guidance on this particular niche. Your special dedication to getting the solution across appears to be wonderfully practical and has without exception permitted guys and women much like me to reach their aims. Your amazing important advice entails so much to me and still more to my colleagues. Warm regards; from all of us.

  • yeezys - 2018/11/13

    A lot of thanks for each of your efforts on this web page. Kim really likes making time for research and it's easy to understand why. Many of us learn all concerning the powerful manner you give helpful tips by means of the web blog and as well as boost contribution from other people about this topic then our own daughter has been studying a lot. Have fun with the rest of the new year. You are carrying out a terrific job.

  • ultra boost 3.0 - 2018/11/12

    I as well as my guys were actually looking through the great procedures from your web page then all of a sudden developed an awful suspicion I had not thanked the site owner for those strategies. These young men are already consequently happy to learn them and have quite simply been taking advantage of them. We appreciate you getting very accommodating as well as for going for certain good topics millions of individuals are really wanting to know about. Our own sincere apologies for not saying thanks to earlier.

  • adidas nmd - 2018/11/11

    I definitely wanted to send a simple remark to thank you for some of the pleasant ideas you are placing at this website. My rather long internet research has at the end of the day been recognized with wonderful points to talk about with my friends and family. I 'd express that most of us readers actually are rather endowed to exist in a perfect community with so many special people with helpful suggestions. I feel somewhat privileged to have come across the web site and look forward to plenty of more cool moments reading here. Thank you once more for everything.

  • nike flyknit racer - 2018/11/10

    Thanks a lot for giving everyone an exceptionally splendid possiblity to discover important secrets from this website. It can be so cool and stuffed with a great time for me personally and my office friends to visit your web site at minimum three times in a week to learn the newest items you have. Not to mention, I am usually fulfilled for the terrific tips and hints you give. Selected 2 ideas in this article are in reality the simplest I've had.

  • longchamp outlet - 2018/11/09

    I simply wanted to thank you so much all over again. I'm not certain the things I could possibly have handled without those creative ideas provided by you concerning this situation. Completely was the troublesome difficulty for me personally, however , understanding the specialized way you managed the issue made me to cry over joy. Now i am grateful for your advice and even trust you really know what a powerful job you happen to be accomplishing instructing some other people through your web page. I am sure you've never got to know all of us.

  • yeezy shoes - 2018/11/08

    I simply wished to thank you so much once again. I am not sure the things I would've done in the absence of the actual tricks revealed by you concerning that situation. It has been a difficult situation in my view, nevertheless encountering a new expert way you processed the issue took me to cry over contentment. I am happy for your advice and pray you are aware of a powerful job you were carrying out teaching the mediocre ones through your web site. I'm certain you haven't come across any of us.

  • yeezys - 2018/11/08

    I must express thanks to the writer for rescuing me from such a challenge. As a result of browsing throughout the internet and meeting views that were not helpful, I assumed my entire life was gone. Being alive minus the approaches to the difficulties you have resolved through your entire short post is a critical case, as well as ones that would have negatively affected my career if I hadn't encountered your web site. Your primary natural talent and kindness in touching all areas was excellent. I'm not sure what I would've done if I hadn't discovered such a stuff like this. It's possible to at this point look forward to my future. Thank you so much for this expert and results-oriented help. I won't think twice to suggest the sites to any individual who will need care about this matter.

  • adidas nmd r1 - 2018/11/07

    I wanted to put you that tiny word in order to say thanks once again with the nice guidelines you have shown on this site. It has been simply strangely generous of you to convey publicly exactly what a number of people might have supplied as an e book to end up making some bucks for their own end, particularly given that you could have tried it in the event you considered necessary. The ideas in addition acted like the easy way to understand that most people have similar fervor just as my very own to realize great deal more in respect of this condition. I am certain there are lots of more pleasant occasions in the future for folks who read carefully your website.

  • converse shoes - 2018/11/06

    I simply wanted to thank you very much once more. I'm not certain the things I would've handled in the absence of the actual opinions discussed by you concerning such topic. It was before a very depressing concern in my circumstances, but being able to view your professional form you treated it took me to jump over contentment. I'm just happier for your service and then expect you comprehend what an amazing job that you're carrying out educating the rest through a web site. Most probably you haven't met any of us.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн