“Багш” киноны талаар

IMG_3138-225x300

モンゴル野球青春記「バグシャー」
Монгол бейсбол, оюутан насны дурсамж тэмдэглэл “Багш”

Энэ кино бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд  Монголд дэндүү хайртай гол дүрийн Макото залуугийн оюутан байх үеийн амьдралаар нь дүрсэлжээ.

Би Жайкагийн кино нээлтэн дээр очиж үзсэн. Олон хүн үзээд сэтгэл өндөр гарч байсан. Япон кино ямар байдаг яг тийм л энгийн хөөрхөн кино болжээ. 1995-1998 оны Монголын тухайн үеийн байдал, амьдрал, амжиргаа, сэтгэлгээ гээд олон л талаас нь эвтэйхэн харуулах гэж зорьжээ. Зарим нэг арай хэтрүүлсэн юм уу гэмээр хэсэг байсан. Тийм л байсан болов уу даа гэж өнгөрснийг төсөөлөн боддог бодол маань дэлгэцэн дээр буусан мэт санагдаж байсан. Тухайн үед мөнгөтэй нь ихэвчлэн түүнийгээ буруу аргаар олж, дийлэнх нь тэр чигээрээ л мөнгөгүй амьдрал маш хэцүү байсан гэдэг. Тэр болгоныг “үнэнээр” гаргана гэдэг их хэцүү төвөгтэй ажил байсан байх. Ялангуяа Япон хүний хувьд. Би үзээд өөрөөсөө ч ичих шиг, өнгөрснөөс ч ичих шиг. Гэхдээ бодит байдал тийм л байсан. Өнөөдрөөс өнгөрснийг дүгнэх их хэцүү.

Монголын тухай гэж 800 жилийн өмнөх түүхээс нь л сонссон, өөр юу ч мэдэхгүй нэг Япон бацаан манайд ирж Бейсбол гэсэн спортыг хөгжүүлэх гэж таг харанхуй Сибирийн галт тэрэгнээс бууна. Монголыг босоо дайрдаг энэ галт тэргийг “Сибирийн галт тэрэг” гэж аялагчид ихэд хошуурч суух дуртай байдаг. Өвөл Монголд ирж байгаагаар гардаг бөгөөд ёстой л нэг “амьтан” болно доо. Агуулгыг цаашид ярилгүй орхъё.

Кинонд гардаг хэдэн гоё өгүүлэмж байлаа. Монгол эр хүний хэнэггүй ч юм шиг, их хүйтэн хөндий хатуу болж ирснээ агуу их хайр энэрэл цаана нь байж байдаг юм шүү гэдгийг сүүлийн ганц үгээр хоолой зангиртал гаргаж ирсэн. Нөгөөх нь тухайн үеийн жирийн оюутан сурагч залуус ямар их гоё дэврүүн сэтгэлтэй тэмүүлэлтэй байж вэ гэдэг өгүүлэл. Тэр дунд муу муухай, шаналал, гутрал бас бус хөгийн хүмүүс гарна.

Юутай ч Чингис хаан, түүхэн соёлын киног гадаадууд их хийдэг байсан бол бас нэг тэс ондоо бүр тэр дундаа бэйсбол гэсэн спортоор Монголыг харуулсан Масахару Такэ 武正晴 найруулагч нарын хамт олонд баярлалаа.

Уг киног Японд хүмүүст үзүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой юм билээ. Доорх хаягаар ороод  киноны талаарх дэлгэрэнүй мэдээлэл болон бие даан үзүүлэх талаар лавлаарай.

http://mongolyakyu.com

Б. Тэлмэн
2013.10.20
————
https://www.facebook.com/telmenb
http://btelmen.blogspot.jp
twitter.com/telmen_mgl

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*