Гольфын бөмбөг яагаад нүхтэй байдаг вэ?

Бид бүгдийн тэр болгон тоглоод байдаггүй, зарим нь тоглож ч байгаагүй хирнээ гольфын спортыг мэддэггүй хүн цөөн. Тэр тусмаа бөмбөг нь бусад бөмбөгөөс онцлог хонхор нүхнүүдтэй байдаг.

Харин  яагаад гэдгийг нь та мэдэх үү?

Бөмбөгийг санаандгүй тийм хонхортой хийгээгүй бөгөөд маш нарийн учиртай.
Яг адил жинтэй, яг адил хэмжээтэй, яг адил материалтай, нэг нь цулгуу гадаргатай нөгөө нь хонхор гадаргатай 2 бөмбөгийн аль нь хол нисэх вэ?
Энэ асуултаас та гольфын бөмбөгний онцлогийг ойлгох болов уу?
Тийм ээ, хонхортой бөмбөг нь илүү хол нисч чадна.
Харин яагаад гэдгийг дэлгэрэнгүй судалж үзье.

sphere-flow-comparisonУс болон бусад шингэн нь наалдамхай шинж чанартай байдаг. Гараа угаасны дараа та  гараа сэгсрэх юм уу арчихаас нааш гар чинь нойтон хэвээр л байдаг.

Харин агаар буюу хий ямар вэ?
Наалдамхай лав биш гэж хэлэх байх. Гэхдээ физикийн хувьд авч үзвэл агаар ч бас наалдамхай.
Салхитай үед алхахад хэцүү, бас машинаас гараа гаргаад явахад гар чинь агаарын эсэргүүцлийг мэдэрдэг л биз дээ.

Тэгвэл агаар нь устай адил мөн наалдамхай байдаг байх нь.
Энэхүү чанар нь та бидний таамагладаг агаарын эсэргүүцлийн үндсэн шалтгаан болдог.

Эргээд гольфын бөмбөг рүүгээ орцгооё.
Энд бид нарын бас нэгэн нийтлэг буруу ойлголт байдаг.
Агаарын эсэргүүцлийн үйлчлэл нь бөмбөгнийхөө аль хэсэгт үйлчлэх вэ?

Ихэнхи хүмүүс бөмбөгний урд хэсэгт үйлчилнэ гэж бодож байгаа байх. Гэхдээ ард хэсэгт үйлчилдэг.

Агаарын эсэргүүцэл биеийн ард хэсэгт үйлчилдэг гэсэн үг.
Яг энэ өгүүлбэр нь ширээний теннис ба бадминтоны бөмбөг, онгоцны далавч, машин, галт тэрэг, пуужин гэх мэт бүх агаарын биетэд хамаатай.

Гольфын бөмбөгний хувьд, хонхор нүхнийхээ ачаар агаарыг сарниулж, бөмбөгний ард хэсэгт үйлчлэх агаарын эсэргүүцлийг багасгадаг шинж чанартай.
Өөрөөр хэлбэл наалдамхай агаарыг гадаргуугаараа сарниулдаг. Тийм учраас нүхгүй бөмбөгнөөс илүү хол нисэх чадвартай байдаг.
Бидэнд харагддаггүй баригддаггүй энэ агаар гэгч зүйл, яг үнэндээ бидэнтэй үргэлж зэрэгцэн оршин тогтнож байдаг билээ.
Физикийн хичээлд та дургүй бол, иймэрхүү мэдээллийг уншсанаар та дуртай болох ч юм бил үү?
Бидний эргэн тойронд байдаг юм бүхэн, маш олон хүний олон жилийн туршлагаас улбаатай учир шалтгаантай байдаг юм шүү.

И. Өгөөмөр

2013.10.25

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*