Дуу чимээний ертөнцөөр…

Энэ долоо хоногийн нийтлэлдээ маш энгийн нэгэн зүйлийн тухай бичихээр шийдлээ. Эрүүл хүн бүрийн төрснөөсөө эхлээд л мэдрэн сонсдог зүйл бол яах аргагүй дуу чимээ билээ. Тэгвэл дуу гэгч яг үнэндээ юу юм бэ? Гол эх үүсвэр нь юу гэдгийг та бүхэн мэдэх үү?

Мэддэг хүн олон байгаа л байх. Хариулт нь хэлбэлзэл (долгион) юм.

Өөрөөр хэлбэл та бид нарын өдөр, цаг, минут, хором тутам дохиолол шиг ажилладаг дуу хураагуур чих маань, яг л таний дэргэд байгаа гар утас шиг долгион хүлээн авагч юм. Хаа нэг газраас үүссэн жижигхэн чичиргээ маань бидэнд сонсогддог байх нь. Үргэлжлүүлээд жаахан нарийн авч үзье.

10 орчим жилийн өмнө бид iPod байтугай MP3 гэгч тоглуулагчтай дөнгөж танилцаж байсан билээ. За бүр цаашлаад авч үзвэл пянз, хуурцаг, CD гээд явах байх. Тэгвэл энэхүү дуу тоглуулагч маань яагаад улам гоё сонсогддог болж шинэчлэгдээд байгаа гэж?  Яагаад чихэвчнүүд хүртэл чанараараа ялгараад байгаа гэж?

Сүүлийн үеийн (хуурцаг болон пянзнаас хойш) дуу үүсгэгчид бичигдэж байгаа дуу маань дижитал байдлаар суулгагдаж байна. Та магадгүй 2тийн тооллын систем гэж ойлгох байтугай сонсож ч байгаагүй байж магад. Бид бүгдийн өдөр тутмын амьдрал болсоор байгаа дуунууд маань 0,1 гэсэн 2хон тоон цифрээс бүтэж байгаа гэвэл та итгэх үү? CD болон ихэнхи дуу хураагч маань 44.1 kHz байдаг. Энэ нь 1секундэд 44100 ширхэг аналог тоог (нэг тоо бүр нь олон оронтой цифрээс бүтсэн) агуулж байдаг гэсэн үг. Энэ бүгдийг цаасан дээр хэвлэнэ гэвэл бүтэхгүй юм болно биз.

imagesМөн улам гоё сонсогддог болж байгаа нь яагаад вэ? Тэр нь нэгж хугацаанд оногдох бичигдэж буй дуу (хэлбэлзэл) маань хэдэн оронтой тооноос бүтсэн аналог мэдээллээс бүтэж байгаагаас хамааран дууны чанар эрс ялгардаг болохоор тэр.

Интернетийн хурдыг хүртэл хүмүүс хэмждэг дээ. Жишээ нь 256Mb, 512Mb гэх мэт. Тэгвэл энэ нь яг нарийн нэгжээрээ бол 1 секундэд зөөгдөх мэдээллийн хэмжээ юм. Тэгвэл дуун дээр авч үзье. Жишээ нь CD маань 16 бит байдаг байх нь. Энэ нь нэг мэдээлэл нь 2-н 16 зэрэгт буюу 65536 ш мэдээллээр нарийвчлагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1 секундэд байх 44100 тооны нэг тоо бүр 65536 ш ялгаатай тоон мэдээллээс бүтсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр 17, 18, 19 бит гээд дээшлэх тусам сонсогдох чанар нь сайжраад байна л гэсэн үг юм. Жишээ нь DVD маань 24 бит байдаг юм байна.

Олон тоо хараад толгой чинь эргэчихсэн үү? Нэмж хэлэхэд зураг дүрс хүртэл яг дээрх битээрээ ялгарч чанар нь ялгардаг бөгөөд үндсэн ухагдахуун нь ерөөсөө л нэгж хугацаа, нэгж хэмжээнд оногдох дуу, өнгөнөөсөө хамаарч чанар нь ялгардаг байх нь.

Эцэст нь дууны тухай хэдэн сонирхолтой мэдээлэл бичээд өндөрлье гэж бодлоо.

  • Дуу усанд тарах нь агаарт тарахаас 4 дахин хурдан байдаг.
  • Нохой хүнээс илүү зүйл сонсдог. Гэхдээ дельфин бүр илүү өндөр хэлбэлзлийн дууг сонсдог. Өөрөөр хэлбэл бид дельфиний сонсдог дууг сонсдоггүй байж болно.
  • Вакум орчинд дуу тардаггүй. Дуу нь ямар нэг бодисоор дамжиж тардаг гэсэн үг.
  • Хөгжмийн нотууд үндсэндээ хэлбэлзлээрээ л ялгардаг. Тиймээс гитар зэргийг хөглөхдөө утсыг нь чангалж сулладаг байх нь.

2013.11.8
И. Өгөөмөр

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*