Каффейны “увдис”

Та хамгийн ихээр каффейн агуулдаг зүйлсийг мэдэх  үү? Мэдээж толгойд тань кофе болон цай гэх зүйл орж ирэх биз ээ. Гэвч бидний идэж уудаг какао(шоколад) болон самар дотор каффейн их хэмжээгээр агуулагддаг тухай та хэр мэдэх вэ? Хэр хэмжээтэйгээр хэрэглэвэл таны амьдралын хэвшилд өөрчлөлт оруулдаг тухай та  мэдэх үү?Untitled

1 лааз energy drink-д 160 мгр каффейн агуулагдах ба 1 дусал шоколаданд хүртэл 4 мгр-р агуулагддаг билээ. Каффейны агууламжийн тухай хүснэгтээс бусад хэрэглээний зүйлсэд агуулагдах хэмжээг харж болох юм.

Мөн каффейний хувьд өвчин намдаах ашигтай шинж чанартай юм гэнэ. Учир нь, энэ нь өөрөө бусад өвчин намдаагч эм , ханиадны эм болон тураах эм зэргийн үйлчилгээг идэвхжүүлэх ид шидтэй эд юм.

Ингээд каффейн гэгч эдийн тухай хэд хэдэн баримт болон мэдээллийг та бүхэнд хүргэе гэж бодлоо.

1. Каффейн бол донтуулагч

Каффейн нь хүнийг донтуулах “увдистай” юм. Каффейн нь хүний тархины үйл ажилгагааг сэргээх үйлчилгээтэй ба энгийн хэрэглээн дэх каффейн буюу кофе, цай нь таны биеийг өөрөөс нь хамааралтай болгож орхидог байна. Хэдийгээр тийм ч мансууруулах бодис мэт донтуулж , мэдрэл болон бие махбодь тань хохирол учируулах эд биш юм.

Хэрвээ өдөрт дор хаяж 2 аяга кофе уудаг хүн түүнийгээ багасгавал хэсэг хугацааны дараа хэд хэдэн асуудлуудтай тулгардаг гэнэ. Эдгээрийг дурьдвал толгой өвдөх , таргалах , цухалдах , стрессдэх , төвлөрч чадахаа болих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм гэнэ. Үүнээс болж нилээдгүй таагүй өдрийг өнгөрүүлэх нь гарцаагүй биз ээ. Хэдий тийм ч каффейнд донтох нь тийм ч хүчтэй биш учир шинжээчид төдийлөн авч хэлэлцдэггүй байна.

2. Нойргүйтэлийн эзэн

Таны бие каффейныг хурдан шингээж , хурдан гадагшлуулах чадвартай. Энэ үйл явц нь голчлон элгээр дамжин гадагшилдаг ба ойролцоогоор 10 цагийн дотор шингээсэн каффейны 75 орчин хувийг гадагшлуулдаг байна. Тиймээс өглөөгүүр 1-2 аяга кофе уух нь нойргүйтэлд хүргэхгүй гэж хэлж болно. Харин үдээс хойш хэрэглэх нь нойр хулжихад хүргэж болохыг анхаарах хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн хувьд унтахаас дор хаяж 6 цагийн өмнө уусан кофе нөлөө үзүүлэхгүй боловч хоолны шингэц муутай хүний хувьд нойргүйдүүлээд зогсохгүй , стресстүүлж, хоол боловсруулах эрхтэнг тань хямраана гэдгийг санах хэрэгтэй шүү.

3.  Айдас

Өдөрт 744мгр-с дээш каффейн хэрэглэх нь таныг ясны сийргэжил рүү хөтлөнө гээд нэг бодоод үзнэ үү. Учир нь гэвэл каффейныг гадагшлуулах үед  кальци болон магнийг ихээр зарцуулдагтай холбоотой юм. Кальцийн дутагдал нь өөрөө яс сийрэгжих өвчний үүсвэр болдог тухай хэн хэнгүй мэднэ гэж бодож байна.

Бас нэгэн анхааруулах мэдээ байна. Өндөр цусны даралттай болон цус багадалттай хүмүүст хандаж хэлэхэд кофе болон цайг ихээр уухаас татгалзах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь бас л кальци магнитай холбоотой. Эдгээрийн дутагдлаас болж судас хатуурч таргалах , зүрхний өвчтэй болох ба бүүр цаашлаад үхэлд ч  хүргэх аюултайг анхааруулая.

4. Каффейны хэрэглэгчид буюу хүүхдүүд

“Energy drink” болон бусад каффейны агууламжтай савалсан цай(Нэсти, кока кола, липтон цай) зэрэгт хүүхдүүд маань дурласаар байна. Хүүхдийн бие насанд хүрэгчдийг бодвол мэдрэмтгий байдаг тул дээрх муу нөлөөнүүд хурдан нөлөөлдөг гэж хэлж болно. Энэ мэтийн хоосон чихрийн агууламжаас өөрцгүй зүйлс нь таны хүүхдийг таргалуулахаас өөр ид шид үзүүлэхгүй.

Дээр дурдсанчлан кофе болон цайнаас авч буй каффейн нь бидний бие махбод  болон сэтгэлзүйд олон төрлийн нөлөөтэй тухай танилцууллаа. Дээрх бичсэн зүйлсээс болоод кофе уухаа зогсоо гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү та бүхэн дээрхийг санаж , каффейны хэрэглээгээ тааруулбаас эрүүл амьдралтай золгох тухай энэ нийтлэлээрээ ойлгуулахыг зорилоо.

Шиншү их сургууль
Хөдөө Аж Ахуйн факультет
1-р курс Б.Оргил

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*