Мэдээллийн засаглал

Мэдээллээр тархи угааж, мэдээллээр эрх мэдлийг олж, мэдээллээр юу ч хийж болох болсон өнөө цагт монголын мэдээллийн ертөнцөд “өрсөлдөөний гал” аслаа.

Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр (2013.12.11) Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ агаар салхи нэвтрүүлсэн туршалтыг “Монгол ТВ” хийлээ. “Макдоналд Монголд” гэсэн хуурамч мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацуулжээ.

 Болсон явдлыг хураангуйлбал, үнэн худлын шүүлтүүрийг сэтгүүл зүйн салбар хэрхэн цэвэр сайн шүүж байгааг харуулахыг зорьсон бололтой.  Бохир сэтгүүл зүйг нэг ёсондоо батлан харуулах “зоригтой” оролдлого байлаа. Сонин сэтгүүлээс “Өнөөдөр сонин”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, цахим хуудсаас “News.mn”, “Olloo.mn”, “Gogo.mn”, телевизээс “TV5″, “Eagle”, “MNB үндэсний олон нийтийн радио телевиз” гэсэн салбар тус бүрээс гурвыг төлөөлөл болгон сонгожээ. Ойролцоогоор дөрвөн сая төгрөг зарцуулан энэ тоглолтыг хийсэн нь маш их сонирхол татлаа. Энэ нь өөрсдийн мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг өсгөх маш том бодлого ч байсан байж болно.

 4-дэгч засаглал буюу мэдээллийн салбар, сэтгүүл зүй ямар байх ёстой вэ? Чөлөөт, мөнгөнөөс хараат бус, бие даасан байх ёстой. “Үнэн”-ийг зөв хэмжиж олонд хүргэх маш чухал. Хуурамч мэдээлэл хүргэх гэдэг бол хүн залилж байгаагийн нэг хэлбэр бөгөөд тэр нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг болох юм.

Мөнгө аваад баримтгүй мэдээллийг үнэн юм шиг цацах нь ноцтой мэргэжлийн зөрчил бөгөөд, тодорхой баримтыг шалгалгүй тодруулга асуулгүй, төлбөрөө төлсөн л бол олон нийтэд цацаж буй нь өнөөгийн дүр зураг бололтой. Тэгэхлээр гадаадад байдаг бид нар хаанаас үнэн зөв мэдээллийг олж чадах вэ, бид нар өөрсдөө дахин давхар “ҮНЭН”-ий шүүлтүүрээр шүүхгүй бол бидний гарт үнэн мэдээлэл мөд орж ирэхгүй бололтой.  Мэдээлэлд маш соргог хандах шаардлагатай. Олон оюутан залуус ганц мэдээлэл уншаад сонсоод хямраад яваад байдаг. Уйлан гасалмаар мэдээллээр бизнес хийгээд та бид түүнийх нь өгөөш болоод яваад байж болохгүй. Мэдээллийн эх сурвалж, болон мэдээллийг цааш хэрхэн дамжуулах нь маш хариуцлагатай хэрэг. Энэ тал дээр тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй гэсэн үг юм.

Гол яриандаа буцаж оръя. “Монгол HD” телевиз хэр байгаа оносон үйлдэл байв? Маш их шуугиан монголын мэдээллийн ертөнцөд болж байна.   “Монгол HD” телевиз энэхүү туршилтыг маш нарийн сайн төлөвлөж явуулсан нь харагдсан. Дан ганц телевизээр яриад өнгөрөх биш интернэт хэрэгслийг давхар ашигласан нь илүү цар хүрээтэй болж чадлаа.  Туршилтад хэрэглэсэн мэдээлэл өөрөө арилжааны хэлбэртэй мэдээлэл байсан бөгөөд, арилжааны мэдээллийг мөнгө төлөн зарж байгаа тохиолдолд түүний худал үнэнийг шалгах шаардлага байхгүй гэж үзэж болно. Энэ талаас харвал мэдээллийн сонголтон дээр “Монгол HD” телевиз алдсан. Үнэхээр аймшигт худал мэдээлэл олох бас хэцүү. Өөрсдөө хэрэгт орон хуулийн хариуцлага хүлээж ч болзошгүй.

Маркетингийн алба, сэтгүүлч нарын алба ер нь тусдаа байдаг юм байна. Гарах урсгал нь  нэг байгаа нь хамгийн том асуудал. Маркетийнгийн албнаас гаргасан мэдээлэл гэж тамгалаад олон нийтэд цацвал сэтгүүлч нарын нэр цэвэр үлдэх байсан байх.  Худалдагсан сэтгүүл зүй юм уу худалдагсан мэдээллийн суваг уу? аль нь гэдгийг тодоройлох тун хэцүү юм байна.

Ямартай ч мэдээлэл зөв буруу, байгаа оносон оноогүй бол тийм ч чухал биш байлаа. Өрсөлдөөны гал ассан нь маш авууштай явдал боллоо гэж хувьдаа дүгнэж байна. Өрсөлдөөн үүссэнээр чанаржиж, хэрэглэгчид хожно гэсэн эдийн засгийн сайхан хууль байна. Энэ харин өрсөлдөөний эхлэл байлаа. Нийгэмд өгсөн том цочрол байлаа.

Б.Тэлмэн
Кочи их сургууль


 http://www.youtube.com/watch?v=pXTOD5XQgXA  “Монгол HD”-“Оргил цаг” нэвтрүүлэг эхний хэсэг

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*