Органик аргаар ханиад эдгээх аргууд

Сайн байцгаана уу? Өвлийн хүйтэн хоногууд үргэлжилсэн эдгээр өдрүүдэд ханиад томуу газар авсаар байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ ханиад хүрчихсэн тохиолдолд хэрхэн органик аргаар эдгээх болон өвчинг намжаах тухай хэдэн аргуудыг  та бүхэнтэй хуваалцья  гэж бодлоо.

Дулаан авах
Хэрвээ ханиад хүрээд удаагүй байгаа бол халуун цай эсвэл халуун тахианы шөл уувал өвчний нөлөөг бууруулна. Учир нь халуун зүйл уух нь хоолойг дулаацуулснаар нус цэрийг ховхлох нөлөөтэй юм. Халуун уураар утах ч гэсэн адилхан механизмаар явагддаг юм гэнэ. Үүнтэй адилхнаар халуун усанд хэвтэх нь ханиаданд их үр дүнтэйг мэдээд авчихад илүүдэхгүй биз ээ.

Шингэнээ алдахгүй байх
Ханиад хүрсэн тохиолдолд , нус цэрийг ихээр ялгаруулдаг нь таны биеийг хуурайшуулдаг юм. Тэгэхлээр шингэн юм сайн уух нь нус цэрийг шингэлж , ховхлоход амар болгодог юм байна. Үүнд, каффейнтэй уух юм болон спиртлэг уух юм мэтийн усыг ихээр шингээгчдийг  хориглох хэрэгтэй шүү.

Давстай усаар хоолойгоо зайлах
Хоолой өвдсөн нөхцөлд, давстай усаар хоолойгоо зайлах нь хэсэг хугацаанд өвчнийг намжаадаг нөлөөтэй юм байна. Хоолойгоо зайлахдаа, 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусган зайлах хэрэгтэй гэнэ.

Бүтэн нойр авах
Нойр бол хүний дархлааг сайжруулах хамгийн их нөлөөтэй зүйл гэдгийг санах хэрэгтэй. Нэгэн судалгаагаар бол 7-гоос бага цаг унтах нь ханиадыг тань гурав дахин дордуулдаг тухай олсон гэнэ. Тэгэхлээр ханиадаа эдгээе гэж бодож байгаа бол оройдоо эрт унтаж, боломжтой нөхцөлд өдөртөө унтаж амрах нь эрүүл мэндэд тань тустай юм.

Зарим тохиолдолд витамин Ц болон цайр зэрэг дутагдах тохиолдол бий ч тэдгээрийг эмчид үзүүлж байж оношлох шаардлагатай  юм. Иймээс витамин Ц-г ихээр авах нь тийм ч оновчтой арга биш болов уу , эсрэгээрээ сөрөг нөлөөг ч үзүүлж болох юм. Хүйтний улиралд хэн хэнгүй өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч ханиад томуугаас сэргийлцгээх хэрэгтэй биз.

Б.Оргил
Шиншү их сургууль Хөдөө аж ахуйн факультет 1-р курс

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*