Сири, Дайн ба Хүүхдүүд

Syria sana photo_lgСирийн иргэний дайн: Дарангуйлагч Башар Ал-Асадыг унагахын төлөөх 2 жил хагасын турш үргэлжилсэн дайн. Энэ дайны уршгаар 110.000 гаруй хүн амь үрэгдэж 2.000.000 гаруй хүн орон гэрээ орхиж дүрвэгсэд болсон байна.

Энд бас нэгэн тоо баримт байгаа нь 11.000, энэ нь Сирийн иргэний дайнд амиа алдсан хүүхдүүдийн тоо юм. Амь үрэгдсэн 10 хүн тутмын 1 нь хүүхэд. “Ямар ч дайнд хүүхдүүд ингэж олноороо амиа алддаггүй, Сиричүүд албаар хүүхдүүд рүү онилоод байна уудаа” гэж NPR сайт дээр бичсэн байна.
Хүүхдүүдийн амиа алдах гол шалтгаан нь мэргэн буучийн сум болон бөмбөгдөлт, бас аль нэг талыг сонгон байлдаж байгаад амиа алдсан байдаг юм. Эдгээрээс бөмбөгдөлтөнд өртөж эндэх нь хамгийн олон. “Бид дугуйтай явж байгаад бөмбөгний шуугих чимээг сонсоод шууд газарт шумбаж амь гарсан, дараа нь гэртээ ирэхэд минь ээж минь уйлж байсан” гэж NPR сайтад ярилцлага өгсөн 10 настай хүүхэд хэлсэн байна.

Мөн “Засгийн газрын дайны тактикаар, мэргэн буучид нь хүүхэд болон хөл хүнд эхүүдийг онилж байна” гэж CNN сайтдаа бичиж байжээ.

Бас нэгэн тоо 1.000.000, энэ бол гэрээсээ дүрвэж дайжсан хүүхдүүдийн тоо юм. 2 дүрвэгсэд тутмын 1 нь хүүхэд. Амьд үлдсэн хүүхдүүдийн хувьд хүүхэд нас нь аль хэдийн нисэн одсон. Тэд хүн хүнээ хороож байхыг, найзыгаа бөмбөгдөлт амиа алдаж байхыг, хэдэн арван цогцос хэвтэж байхыг үзсэн. Мөн өөрсдөө ч амь өрссөн байдалд хэд хэдэн удаа орж байсан. Эдгээрийн аль нэгийг нь толгой дотроо төсөөлөх гээд үзэлдээ, тийм ч доторхой төрх буухгүй байгаа биз! Харин тэд үүнийг өдөр бүр маш тодоор харж байгаа.

NBCnews сайтад ярилцлага өгсөн охин, “Террористууд манай байшингийн өмнө 1 хүнийг буудсан, зарим шөнө би энэ тухай хар дардаг. Би террористуудыг үзэн ядаж байна” гэсэн байна. Гэхдээ тэр охин ердөө 9хөн настай, террорист гэдэг үгийн утгыг ч ойлгох нас нь болоогүй. Гэх мэтчилэн зүй бус зүйлсийг харсан хүүхдүүдийн яриаг Сири даяар болон дүрвэгсдийн хуаранд маш олныг сонсож болно.

Эдгээр тоо баримтуудад, хүүхдийн эндэгдэл, нярайн эндэгдэл зэргийн аль нь ороогүй болно. Мөн хүүхдийн хүчирхийллийг ч дурьдаагүй болно.

Барууны ямар ч мэдээллийн сайт дээр Сири хүүхдүүдийн талаар нэг л зүйлийг бичиж байна: “ Сири 90-ээд оноос хойшхи бүхэл бүтэн 1 үеээ устгаж байна”. Барууны орнууд туслая хэмээн хичээж байгаа ч тэд Сири доторх хэт олон бүлэглэлүүдээс болоод алийг нь дэмжихээ эсвэл аль нэгийг нь дэмжчихвэл барууныхны эсрэг хэт исламистууд ялах болвуу гэдгээс эмээж байна.

Гэвч би Сиричүүд өөрсдийнхөө залгамж хойчоо ингэж устгаад дуусчих юм бол тэр үед хэн ч туслая гээд ч нэмэргүй болов уу, залгамж үегүй болчихоороо африкийн аль нэг орноос ялгаагүй болчих болов уу гэж эмээж байна. Барууныхан Сирийг аврая гэвэл яг одоо л авардаггүй юм бол дараа нь аль хэдийн оройтчих болов уу гэж бодож байна.

Эцэст нь Сири бидэнд хамаагүй, тэдний иргэний иргэний дайн Монголын, Японы нийгэмд нөлөөлөхгүй гэж хэлж болох ч, тэнд хүний амь насны талаар ярьж байна. Монголд ч гэсэн маш олон нийгмийн асуудал байгаа ч гэсэн чадах чинээгээрээ өчүүхэн ч гэсэн анхаарлаа энэ зүг рүү төвлөрүүлээд үзээрэй. Эцэг эхтэйгээ аз жаргалтай амьдарч, сургуульд сурдаг байсан охин, одоо харин дүү нараа тэжээхийн тулд Леванд амьдархын тулд бохь зараад явж байна шүү дээ. Яг ийм жишээ харин яг 1 сая бий.

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*