Хийе бүтээе гэвэл болохгүй юм байхгүй (Биотехнологи)

Эх орондоо хариад номын дэлгүүр шагайхад, шинжлэх ухаан гэсэн тавиурт биотехнологи гэсэн гарчигтай ном олширчээ. Энд дурдагдах биотехнологи гэдэг нь биологийн ухааны мэдлэг дээр тулгуурлан, амьд биет болон түүний системийг ашиглан ямар нэгэн зүйлийг бүтээх аргачлал юм. Дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй энэ салбарыг Америкчууд өнгөөр ангилжээ. Үүнд анагаах ухаанд хэрэглэгдэхийг цусны улаан өнгө, далай судлалд хэрэглэгдэхийг далайн хөх өнгө, хөдөө аж ахуй ялангуяа газар тариаланд хэрэглэгдэхийг ургамлын ногоон өнгө, дээрхээс бусад үйлдвэрлэлд хэрэглэгдэхийг өнгөгүй гэсэн утгаар цагаан биотехнологи гэсэн байна.

2Мөн дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна пенициллин, ампициллин зэрэг антибиотик, угаалгын нунтаг зэргийн үйлдвэрлэлд ч энэхүү биотехнологийн арга нь ашиглагддаг байна. Угаалгын нунтагт бичил биетний энзимийг*1 ашигладаг байна (Жич: Үйлдвэрлэж байгаа компаниасаа шалтгаалж энзим агуулаагүй ч байна). 

Энэ нь хувцасан дээр тогтсон байгалийн гаралтай уураг тос зэрэг толбо, бохирдлыг задлах үйлчилгээтэй юм. Дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй энэ салбарыг Америкчууд өнгөөр ангилжээ. Үүнд анагаах ухаанд хэрэглэгдэхийг цусны улаан өнгө, далай судлалд хэрэглэгдэхийг далайн хөх өнгө, хөдөө аж ахуй ялангуяа газар тариаланд хэрэглэгдэхийг ургамлын ногоон өнгө, дээрхээс бусад үйлдвэрлэлд хэрэглэгдэхийг өнгөгүй гэсэн утгаар цагаан биотехнологи гэсэн байна. Цагаан биотехнологи гэдэг нь та бидний сайн мэдэх талх барих, тараг бүрэхээс эхлээд дарс пиво зэрэг бүх төрлийн архи, бяслаг хүртэл хийхэд ашиглагддаг байна. Эдгээрт дрожж (уутат мөөгөнцөр), сүүний хүчлийн бактер зэрэг олон төрлийн бичил биетэн хэрэглэгддэг юм. Бичил биетэн нь нүдэнд үл үзэгдэх ч тоолж баршгүй олон төрөл бөгөөд, хурдан үрждэг, маш энгийн бүтэцтэй тул хялбар аргаар генийг нь өөрчилж болдог байна. Энэ утгаараа хийе гэсэн санаа, мэдлэг технологи нь байвал ямар ч зүйлийг хийж болох хязгааргүй боломж энэ салбарт байгаа юм.

Үүнээс гадна ус цэвэршүүлэхэд ч эдгээр бичил биетнийг ашиглах бөгөөд энэ нь дээрхи угаалгын нунтагийн адилаар байгалийн гаралтай тос уураг зэрэг хаягдлыг задлах зорилготой юм. Монголын цэвэрлэх байгууламжид ч гэсэн энэ арга ашиглагддаг байна. Энэ чиглэл дээрхи сүүлийн үеийн нээлт нь усан дотохи хүнд металлыг цуглуулах шинэ арга юм. Өнөөг хүртлэх арга нь бичил биетэн усан доторх хүнд металлыг идэж, тэдгээрийг цуглуулах гэсэн арга байсан бол шинэ арга нь бичил биетний гадаргууд наалдуулан дараа нь салгаж авах гэсэн арга юм. Тус аргын ашигтай тал нь хүнд металлыг их хэмжээнээгээр нь хураах боломж болон металлыг ялгаж авахын тулд бичил биетнээ алах шаардлагагүй болсон явдал юм.

3Мөн энэхүү салбарт тэргүүлдэг Япон орны хамгийн алдартай нээлт нь глютамины хүчил гэгдэх амин хүчлийг бичил биетэн ашиглан үйлдвэрлэх арга юм. Амин хүчил гэдэг нь бидний биеийн үндсэн нэгж бөгөөд энд дурдагдах глютамины хүчил нь махны шөлтэй төстэй амттай гэнэ. Тиймээс үүнийг нээсэн хүн нь үүгээрээ амтлагч хийх санаа гаргаж хамтрагчдын хамт үйлдвэрээ байгуулсан нь Япондоо төдийгүй дэлхий дахинд алдартай компани болж чадсан байна.

Дээрхийг сонсоод л бичил биетнийг ашиглаад юу ч хийж болох юм биш үү гээд бодож байтал бас нэг Японы эрдэмтэн бичил биетэн ашиглан тос үйлдвэрлэх арга нээсэн байна. Ургамлын гаралтай, амьтны гаралтай тос л гэж байдаг өнөөгийн нийгэмд бичил биетний гаралтай тос гэсэн шинэ ойлголт нэвтрүүлжээ. Зөвхөн тос гэсэн утгаараа тийм ч сонин зүйл биш ч энэ хүний нээсэн нь ургамлаас гаргах боломжгүй өндөр идэвхит ханаагүй тос юм. Энэ нь хүний мэдрэлийн системд зайлшгүй хэрэгтэй тосны хүчил бөгөөд бид үүнийг өөрөө нийлэгжүүлэх чадвартай байдаг байна. Гэвч нярай болон өндөр настаны энэ чадвар нь муу байдгийн улмаас дутагдах хандлагатай байдаг байна. Тиймээс уг нээлт нь нэмэлт тэжээл хэлбэрээр үйлвэрлэгдэх болжээ.

Ийнхүү цагаан биотехнологи нь хөгжин өдөр бүр шинэ зүйл нээгдэж, үйлдвэрлэлийн технологи хөгжин дэвшсээр байна.

*1 Энзим(Фермент) нь эсийн доторхи химийн урвалыг хурдасгах (удаашруулах) үйл ажиллагааг явуулдаг уургийн молекул юм.

2014.1.10

Иватэ их сургууль
Хөдөө аж ахуйн факультет, 3-р курс
Ө.Нарандулам

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*