Дэлхийн шинжлэх ухааны ойлголтыг эвдсэн эмэгтэй

Та үүдэл эс гэдэг үгийг урьд өмнө сонсож байсан уу? Үүдэл эс гэдэг нь бүх төрлийн эсэд хувирч чадах эсийг хэлэх бөгөөд нөхөн төлжүүлэх эмчилгээний салбарт анхаарлын төвд байгаа судлагдахуун юм. Хамгийн анх энэхүү ойлголт нь ES эс гэж танигдаж байсан бөгөөд 2006 онд ES эсээс илүү ашиглах боломжтой iPS эс бүтээгдсэн байна. ES эс нь үр хөврөлийн эсээс ялгаж авсан эс бөгөөд нөхөн төлжүүлэх эмчилгээнд ашиглаж чадахгүй шалтгаан нь үр хөврөлөөс ялгах ёстой гэсэн ёс суртахууны асуудал болон өвчтөнд шилжүүлсэн ч дархлааны эсэргүүцлээс үүдээд амжилтгүй болох гэсэн 2 асуудал байсан юм. Энэ асуудлыг шийдсэн нь iPS эс байсан бөгөөд энэ нь 4 төрлийн генийг эсэд шилжүүлэн эсийг анхдагч байдалд оруулсан эс юм. Энэ нь дархлааны эсэргүүцэл үзүүлэхгүй гэсэн сайн талтай бөгөөд аль хэдийн нөхөн төлжүүлэх эмчилгээнд хэрэглэгдэж байгаа юм.

Гэтэл өнөөдөр энэ ухагдахууныг гучхан настай Японы эрдэмтэн Обоката Харүко гуай өөрчилжээ. Тэрээр эсэд гаднаас нь стресс өгөх гэсэн маш хялбар аргаар үүдэл эсийг гаргаж авчээ. STAP эс гэх бөгөөд үүгээрээ кимера маус гаргаж авах судалгаан дээр амжилттай үр дүн гаргажээ.

Ургамлын эс дээр бол гадны стрессээс үүдэх анхдагч байдалд орох үзэгдэл нь хэвийн зүйл ч энэ нь амьтны эс дээр байж болохгүй үзэгдэл хэмээн үзэж байсан ойлголтыг тэр чигээр нь өөрчилжээ. Мөн үүдэл эсийг хийх маш хялбар аргаас гадна үүнийгээ олшруулах аргыг нээсэн байгаа нь энэ эмэгтэйн гайхалтай тал юм. Дараа дараагийн нийтлэлдээ энэхүү судалгааг дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна.

2014.01.30

Ө. Нарандулам

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*