Цэвэрлэгээний мастер болцгооё

Арьс бол хүний хамгийн том эд анги (эрхтэн) гэдэгтэй та санал нийлж байна уу? Энгийн мэт боловч бид анзаардаггүй, эсвэл бодож байгаагүй зүйлүүдийн нэг биз ээ.

Хүний биеийн нийт эзлэхүүний 1.6 м2-ийг арьс эзэлж байдаг бөгөөд нийт жингийн 16 % нь арьсний жин болдог байна. Жишээ нь 50 кг жинтэй хүний арьс дангаараа 8 кг байдаг гэнэ. Бидний махан биеийг бүрхэн гадны бүх л хүчин зүйлээс хамгаалж  буй энэ чухал эрхтэнг үргэлж арьчилж тордох нь бидний үүрэг мөнөөс мөн. Арьс нь биеийн хэсэг хэсгээс шалтгаалан үл ялиг өөр өөр бүтэцтэй байдаг учир мэдээж өөр өөр арчилгаа хэрэгтэй. Түүний дундаас хамгийн нарийн арчилгаа шаардагддаг нь яалтач үгүй НҮҮРний арьс юм. Ялангуяа бүсгүйчүүд бидний гоо сайхны салшгүй нэг хэсэг бөгөөд мэргэших ёстой зүйлүүдийн нэг нь Зөв Арьс Арчилгаа юм шүү.

Иймээс арьс арчилгааны үндэс буюу ЦЭВЭРЛЭГЭЭний тухай мэдэхэд илүүдэхгүй энгийн мэдлэгийг олж авцгаая.

Өдөржин нар салхинд гэмтэж, бохирдсон арьсаа орой бүр сайтар цэвэрлээд амин дэмүүдийг нь өгөх ёстой. Амин дэм гэдэг нь мэдээж бидний байнга хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. Арьсныхаа бохирдлыг сайтар цэвэрлэх юм бол дараа нь өгөх тэжээл улам сайн арьсанд шингэж үр дүн нь ч илүү байх болно.

Эхлээд сүүн цэвэрлэгчээр будгаа арилгах хэрэгтэй. Дан сүүн цэвэрлэгчээр цэвэрлээд орхих юм бол бохирдол бүрэн авагдалгүй үлддэг учир, дараа нь савангаар угаагаарай. Саванг шууд нүүрэндээ хүргэж угааж болохгүй шүү! Арьс өөрөө маш нимгэн ба эмзэг учир гэмтэхэд амархан байдаг. Тиймээс савангаа хөөсрүүлэгчээр хөөсрүүлээд зөвхөн тэр ХӨӨСөөр нь нүүрээ угаагаарай. Хөөс нь арьсны бүх нүх сүвийг сайтар цэвэрлэж өгдөг юм.

UntitledНүүрээ угаахдаа доороос нь эхлэн дээшээ чиглүүлж тойрог үүсгэн угаахыг зуршил болговол зохино. Зөвхөн нүүрээ угаахдаа ч бус нүүрэндээ тос чийгшүүлэгч түрхэх, массаж хийх гээд бүх л үед эрүүнээсээ эхлэн хүрэх ёстой юм шүү. Энэ хөдөлгөөн нь арьсны унжилтын эсрэг буюу өргөж өгч байгаа хөдөлгөөн юм.

Нүүрээ хөөсрүүлж угаасны дараа бүлээн усаар бүрэн хөөсийг нь арилтал угаах хэрэгтэй. Энд БҮЛЭЭН ус гэж тодотгон хэлж байгаа нь ч учиртай. Арьсаа чангаруулна гээд хэт хүйтэн усаар нүүрээ угаадаг хүмүүс байдаг. Гэвч нүүрээ угаасны дараа заавал чийгшүүлж амин дэмийг нь өгөх ёстой байтал хүйтэн усны нөлөөгөөр арьсны нүх сүв агшиж гаднаас хүлээн авсан зүйлээ хангалттай шингээдэггүй байна. Иймээс бүлээн усаар угааж зөөлрүүлсэн арьсанд дараа нь түрхэх чийгшүүлэгч, тос зэрэг амин дэмүүд нь хялбархан шингэн нэвтэрч хүрэх ёстой газраа хүрдэг.

Түүнээс гадна нүүрээ угаахад анхаарах нэг зүйл бол хэзээ ч ҮРЖ угааж болохгүй. Бид сайн угааж байна гээд л үрээд байдаг. Энэ нь арьсыг гэмтээх ба хэт гүн цэвэрлэгдэж угаас хүний арьсанд байх ёстой ус, тосыг хүртэл урсгаад гаргачих аюултай.

Эцэст нь нүүрнийхээ усыг шингээх төдий л алчуураар арчихад болно. Үрж ширүүн арчих нь мөн л арьс гэмтэх томоохон шалтгаан болдог.

За ингээд нүүрээ зөөлөн зөв цэвэрлэдэг болцгооё.

Б.Лхам-Янжин
Фүкүшима Их Сургууль
Эдийн Засгийн Факультит 3-р курс

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*