Би эх орныхоо хөгжилд итгэдэг

Аргын тооллын 1696 он , баригч хэмээх улаагчин гал хулгана жил Халх Ойрад хоёр улсын  хагарал болж, зүүн талт Манж улстай дайдан, 200 гаруй жилийн туршид үргэлжилэх гашуун түүх эхэлсэн билээ. Монголын ард түмэн энэхүү хүнд дарлал, доромжлолын эсрэг эвлэлдэн нэгдэж 1911 он, дараа нь  1921 онд Ардын хувьсгал болж бид бүгд эцэс төгсгөлгүй мэт санагдаж байсан, Манж, Хятадын дарангуйлалаас ангижран, тусгаар тогносон төрт засагт БНМАУлс хэмээн дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэн, ард түмнийхээ амгалан байдлыг сахин, улс орноо  хөгжүүлэх гараагаа эхэлсэн.

 Магадгүй  “Гашуун түүх” хэмээх энэ үгэнд хэн бүхэн эмзэглэж болох юм. Гэвч өнөөдөр гашуун түүх, хүнд амьдралыг туулж ирээгүй улс орон гэж үгүй бизээ. Бидний амьдралтай ойр, хил залгаа Орос, Хятад, цаашилбал Солонгос, Япон улсууд ч өнөөдрийн өндөр хөгжил, их амжилтын төлөө дайн дажин болж байсан хүнд хэцүү жилүүд, дайны дараах сэргээн босгох ажил, ядуу зүдүү амьдрал, зовлон, бэрхшээлийг  хамтын хүч, сэтгэлийн тэнхээ, эх орон минь гэсэн сэтгэлийн хатаар  туулж улс орноо хөгжүүлж өнөөдрийн  түвшинд хүрж чадсан.

 Хэдийгээр бид хөгжингүй улс хэмээн нэрлэгдэх өндөр хөгжилтэй орон болоогүй байгаа ч гэлээ, тэр хөгжлийн төлөө аажим аажмаар урагшилж байгаа ард түмэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төр засагт ардчилсан улс гүрэн билээ. Бид өнөөдөр дэлхийн аль ч өнцөг буланд очоод “Би бол Монгол улсын иргэн” гээд бахархаад яриад явах эрх чөлөөтэй, чадалтай, эрх мэдэлтэй, түүхтэй хүмүүс. Тийм болохоор ч бид  дэлхийн өнцөг булан бүрт эх орноороо бахархан яриад л явж байгаа. Гэтэл өнөөдөр хөгжил байтугай өөрсдийн гэсэн түүх соёл, ард иргэдтэй хирнээ сэргэн мандаж чадаагүй, урт удаан хугацааны дайн мөргөлдөөн үргэлжилсэн  ард түмэн, улс  хүртэл цөөнгүй байна.

 Өнөөдөр нийгэмд хөгжлийг дагасан зарим нэгэн сөрөг үзэгдлүүд байгааг хүмүүс маань  хөгжил ч хол байна даа хэмээн санаа алдан  ярих нь олширч байх шиг санагдах юм. Тэгэхдээ энэ бол амьд биет амьдар ч байгаа ямар ч газар үүсэн бий болох асуудал хэмээн бодож байна. Үргэлж л улс орныхоо мууг нь харж байхаар сайныг нь харж өнө олон жил үргэлжилсээр л буй түүхт улсаа хөгжингүй орон болтол нь  хамтдаа хичээцгээе.

 Бид бол тэгэх эрхтэй хүмүүс, хөгжлийн төлөө, өөдрөг амьдралын төлөө ханцуй шамлан орж чадах чадалтай хүмүүс! Учир нь бид тусгаар тогтнож  хүлээн зөвшөөрүүлсэн төрт засаглалтай бие даасан улсын ард түмэн. Бидэнд хэнд ч өгч болохгүй газар шороо эх нутаг минь байна, өөрсдийн минь эзэмшил гээд батлаад өгчихсөн Монгол улс минь байна. Тиймээс улс орноо хайрлан хамгаалж урт удаан түүхийг өндөр хөгжлөөр үргэлжлүүлэх эрх бидэнд бий. Би улс орноо өнөөгийн байгаагаас илүү хөгжилтэй, хүнлэг ардчилсан нийгмийг бүрдүүлж чадна гэсэн итгэл дүүрэн байдаг монгол улсын иргэний нэг. Өнөөдөр морин жил эхэлж байсан  ардчилсан хувьсгал  25 жил болж дахин морин жил гарч байна.  Монгол хүн бүр молор эрдэнийн  адуундаа, армаг хурдан хөлөгтөө хайртай байдаг, иймээс Монгол улсыг минь энэ жил дахин шинэчлэх, хүчтэй хөгжих жил нь болно гэдэгт итгэлтэй байна. Иймээс өөдрөг, сайхан сэтгэлтэй байцгаая.

Б. Амина
Токиогийн олон улсын их сургуулийн оюутан

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*