Баян хоосны ялгаа (1)

1797518_664824746918742_238714130_nХvн терелхтен vvссэн цаг vеэсээ хегжил дэвшлийн зам еед зогсолтгvй зvтгэсээр енеегийн нийгмийг цогцлоон байгуулсан билээ. Сvvлийн 300 жилийн туршид дэлхий ертенц урьд хожид байгаагvй vсрэнгvй хегжлийн тавцанд гарч соёл шинжлэх ухааны салбарт асар их нээлтvvд хийгдэж, нисэх мэт хурдаар еерчлегден шинэчлэгдэж байна. Яг одоо намайг энэ нийтлэлээ бичиж байгаа агшинд ч дэлхий ертенц хегжлийн зам еед зогсолтгvй урагшилсаар байгаа.
Дэлхий ертенц хегжин дэвших явцад зарим нэг орнууд нь гайхшрам хурдаар дэвшиж бусдыгаа хошуучлан тэргvvлж байхад зарим нэг улс орнууд нь харьцангуй удаашралтай байгаа бегеед энэ нь улс орнуудын хооронд хегжлийн ялгааг бий болгож байгаа юм. Та бидний хэлж заншсанаар хегжингvй орнууд болон хегжиж буй орнууд гэх ойлголтоор бид энэхvv хегжлийн ялгааг илэрхийлдэг. Тэгвэл бодит байдал дээр энэхvv ялгаа нь хэр хэмжээнд байгаа талаар авч vзэе. Нэг хvнд ноогдох бодит орлогын ялгааг авч vзвэл нь хамгийн баян орон Норвеги 57130 ам.доллар байхад хамгийн ядуу орон Бvгд найрамдах Конго улсад 310 ам.доллар буюу бодит орлогын ялгаа нь 184 дахин зерvvтэй байгаа юм. (Дэлхийн хегжлийн репорт 2012) Дэлхий дээр едерт 1.25 ам.доллараар амь зогоож буй хvмvvсийн тоо 2010 оны байдлаар 1тэрбум 200 сая байгаа юм.
Энэхvv ялгаа нь 19-р зуунаас эхлэн Европ Америк зэрэг улс орнууд эдийн засгийн vсрэнгvй хегжлийг бодит болгосон цагаас эхлэн бий болж эхэлсэн юм. Жишээлбэл 1820 онд нэг хvнд ноогдох орлогоор тэргvvлж байсан Голланд улсад нэг хvнд ноогдох орлогын хэмжээ нь 1838 ам.доллар байсан бол энэ vеийн хамгийн ядуу орон Непальд 397 ам.доллар буюу орлогын ялгаа нь 5 дахин ялгаатай байсан байна. 184 гэсэн тоотой харьцуулахад бас ч гэж гайгvй байсан нь мэдэгдэж байна. Тэгвэл энэхvv ялгаа нь хаанаас хэрхэн бий болдог талаар бодож vзэе.
Улс орнуудын орлогын тvвшинг тодорхойлох Дотоодын нийт бvтээгдэхvvн гэх ойлголт нь тухайн улс оронд vйлдвэрлэгдэж буй бараа vйлчилгээний нийт тоо хэмжээг заадаг бегеед энэ нь тухайн улс орны орлогын хэмжээ нь хеделмерийн бvтээмжээсээ шууд хамааралтайг харуулж байгаа юм. Хэр их vйлдвэрлэнэ тэр хэмжээгээр орлого сайтай байх болно гэсэн vг юм. Ийм учраас улс орны хоорондох орлогын тvвшний ялгаа нь хеделмерийн бvтээмжийн ялгаанаас болж vvсч байдаг юм.
Энэ удаа улс хоорондын орлогын тvвшний ялгааг авч vзсэн боловч нэг улс доторхи баян хоосны ялгаа ч мен адил гайхмаар тэлж байгаа бегеед энэ талаар дараа удаагийн нийтлэлээр танилцуулах болно.

Иватэ их сургууль
Ц.Баасандорж
2014-02-18

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*