Нам уух уу?

1653687_10202295406239004_1905015042_n

За тэгэхээр анхны нийтлэлээ хэн бүхний сайн мэдэх архи хэмээх зүйлийн талаар энгийн боловч тэр болгон хүн бүр мэдээд байдаггүй зүйлийг хуваалцъя.

Тэгвэл спирт гэж юу вэ? Монголчууд бидний сайн мэдэх архи хэмээх зүйл чухам юу вэ? Хэрхэн хүний биед, тархинд үйлчилж согтоодог вэ? Мэдээж уудаг архи нь этилийн спирт болон усны уусмал гэдгийг хэлэх нь илүүц бизээ.

Энгийнээр хэлбэл спирт нь өөртөө гидроксил бүлэг агуулсан органик нэгдэл юм. Агуулагдах нүүрстөрөгчийн тооноос хамаарч метилийн, этилийн, бутилийн гэх мэт олон янз байдаг. Энд дурдагдсан этилийн буюу 2 атом нүүрстөрөгчтэй спирт нь хүнсэнд хэрэглэгддэг, архины найрлаганд ордог спирт бол метилийн спирт нь 1 атом нүүрстөрөгчтэй техникийн спирт, бусад нь тус тусдаа өөр өөрөөр хэрэглэгддэг спиртүүд бөгөөд хүнсэнд хэрэглэж болохгүй юм.

Монголд 2007 онд Азийн чоно хэмээх архи олон тооны хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон хэрэг гарсан билээ. Хэргийн гол шалтгаан нь тус архи нь байх ёстой хэмжээнээс их метилийн спирт агуулж байсантай холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнд метилийн спирт нь маш бага хэмжээгээр агуулагддаг ба хүний бие метилийн спирт 10 мл-ээс дээш хэмжээтэй хэрэглэвэл сохрох болон цаашлаад үхлийн аюултай. Яг тодорхой мэдэхгүй ч үйлдвэрлэлтийн алдаанаас болж агуулагдах метилийн спиртийн хэмжээ их байсан нь тодорхой.

Мөн гэртээ нэрсэн гэгдэх архинууд ч метилийн спиртийг сайн шүүгээгүйгээс болж хүний амь эрсэдсэн тохиолдолууд Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад байсаар байна.
Спиртийг хэтрүүлэн хэрэглэх нь төв мэдрэлийн систэм болон элгэнд сөргөөр нөлөөлдөг.

Xүний биеийн согтолтын үе шатыг доорх үе шатуудад хуваадаг ба ямар ямар үйлдэл гаргадаг талаар танилцуулъя.
Хүний биеийн согтолтын хэмжээг цусан дах спиртийн хэмжээгээр тодорхойлдог. (Цусан дэх спиртийн хувь ЦСХ)

ЦСX= 0.03-0.12% Хөөрлийн үе

– Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
– Анхаарал сарнина
– Бодол санаа хэвийн бус болно

ЦСХ= 0.09-0.25% Сэтгэл хөдлөл ихсэх үе

– Нойрмоглоно.
– Юмыг ойлгоход болон сэргээн санахад асуудал гарна.
– Хариу үйлдэл удаашрана.
– Тэнцвэрээ алдана.
– Юмыг бүдэгрүүлж харж эхэлнэ

ЦСХ=0.18-030% Будлианы үе

– Хаана байгаа болон юу хийж байгаагаа мэдэхгүй будилж эхэлнэ.
– Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ.
– Үг яриагаа ойлгомжтой яриж чадахгүй
– Биеэ удирдахад асуудал гарна.
– Эрүүл хүн шиг өвчнийг мэдрэхгүй 

ЦСХ=0.25-0.4% Тасралт

– Биеэ хөдөлгөж чадахгүй
– Хариу үйлдэл хийж чадахгүй
– Зогсож сууж чадахгүй
– Бөөлжих

ЦСХ=0.35-0.5% Хагас үхэл (кома)

– Ухаан мэдрэлээ алдана
– Хариу үйлдэл үзүүлэхгүй
– Бие хөрч эхэлнэ
– Амьсгаа гүехэн бөгөөд удааширч эхэлнэ
– Зүрхний цохилт удаашрана, тасалдана

ЦСХ=0.5 болон түүнээс дээшээ тохиолдолд үхэлд хүрнэ. 

Тэгэхээр цусан дах спиртийн хувь 0.03%-аас их гарсан л тохиолдолд та согтолтын ямар нэг үед байна гэсэн үг юм. Тиймээс өөрийгөө согтдоггүй, архи сайн дааадаг гэж боддог хүмүүс ч гэсэн ялгаагүй уусан спиртийн хэмжээнээс хамаараад согтож байгаа учир анхаараарай.

Тэгэхээр энэ удаагийнхаа нийтлэлийг Далай ламын хэлсэн “Архиа бага ууж, Айргаа тааваараа ууцгаая” гэдэг үгээр өндөрлөе.

2014.03.07

Г. Гэрэл

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles
2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*