ДНБ ѲСѲЛТ ба 2013 оны онцлох 10 үйл явдал

ДНБ ѲСѲЛТ 11.7%???

2013 он нь Монгол улсын хувьд эдийн зniitlel zuragасаг, улсын тѳрийн томоохон ѳѳрчлѳлтүүд явагдсан жил байлаа. Энэ онд Монгол улсын иргэд ерѳнхийлѳгчийн 5 дахь удаагийн сонгуулиар ерѳнхийлѳгч Цахиагийн Элбэгдоржийг улируулан сонголоо. Эдийн засгийн хувьд ѳмнѳх жилүүдтэй харьцуулахад таатай бус; гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт буурсан, тѳгрѳгийн ханш суларч ам долларын ханш ѳссѳн, тѳсвийн орлого тасалдсан, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт багасч үүнийгээ дагаад экспортийн хэмжээ буурч гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан жил байлаа. Үүний гол шалтгааныг мэргэжилтнүүд ГШХО-ийн хэмжээ багассан, нүүрсний экспорт буурч зах зээлийн үнэ унасан зэрэг шалтгааныг салбарын шинжээчид онцолсон. Түүнчлэн сонгуулийн жил эдийн засаг, бизнесийн орчин ердийн жилээс буурдаг. Бизнес эрхлэгчдэд татварын дарамт эрс ихэсч, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг томоохон компанийн удирдлагууд дурьдсан.

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2013 оны эхний сард 1,390 тѳгрѳг байсан бол 11 дүгээр сарын эхний хагаст чангарч, түүхэн дээд хэмжээндээ буюу оны эхнээс 26%-иар ѳсч 1,752 тѳгрѳгт хүрсэн.

Ийнхүү ханш чангаралтын гол шалтгаан болох ГШХО 2013 оны эхний есөн сарын хугацаанд 1 тэрбум 952.1 сая ам.доллар болж өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 48.1%-иар буурсан. Хэдийгээр ГШХО буурсан үзүүлэлттэй байгаа ч нѳгѳѳ талаар 9-р сард хийгдсэн хѳрѳнгѳ оруулалт 112.9 сая ам.доллар болж ѳмнѳх сараас 6.1%- иар ѳссѳн таатай үзүүлэлт гарсан. Энэ нь гадаадын хѳрѳнгѳ оруулалтын хуульд ѳѳрчлѳлт оруулах замаар засгийн газраас хѳрѳнгѳ оруулалтыг эргэн татах үүднээс хийгдэж байгаа ажлын нѳлѳѳ гэж үзэж байна.

2013 оны онцлох 10 үйл явдал

 1. Долларын ханш ѳсч түүхэн дээд хэмжээнд хүрлээ

 2. Гадаадын хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ буурлаа

 3. Орон сууцны 8% хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газрын хуралдаанаар орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд жилийн 8 /нэмэх, хасах/ хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг баталлаа. Энэхүү журамд зааснаар “Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 метр квадратаас дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийн жилийн 8 /нэмэх, хасах/ хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох” гэж тусгажээ.

2013.4.13

Орон сууцны зээлийн хүүг 8% болгож бууруулснаар нэг талаас жижиг дунд орлоготой иргэдийн орон сууцжилтыг дэмжиж байгаа боловч нѳгѳѳ талаас эрэлт ихэссэнээр эдгээр орон сууцны үнэ том талбайтай орон сууцнаас илүүтэйгээр ѳссѳн байна. Эсрэгээр тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт зах зээл дээр буурсан бѳгѳѳд үнийн ѳсѳлт ѳмнѳх жилүүдээс харьцангүй бага байсан байна.

4. Хадгаламжийн банк дампуурлаа зарлалаа

“Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү хэвлэлийн бага хурал хийлгэж Хадгаламжийн банк дампуурсныг албан ёсоор зарлаж цаашид тус банкыг Тѳрийн Банктай нийлүүлэлээр болсон мэдэгдлээ. Ш. Батхүү “Төрийн банкинд хүлээлгэж өгсөн Хадгаламж банкны өнөөгийн байдлын хувьд 2009-2013 онд активын хэмжээ 12 дахин өсч, 1 их наяд 30 тэрбумд хүрсэн. Зээлийн хэмжээ 11.7 дахин өсч 553 тэрбум төгрөгт хүрсэн. 502 салбар нэгжтэй 3316 ажилчинтай, 171 АТМ ажиллаж, харилцагчдын тоо 1.7 саяд хүрсэн”.

2013.7.24

 5. Ерѳнхийлѳгч Ц. Элбэгдорж дахин сонгогдлоо

2013 онд болсон Монгол улсын ерѳнхийлѳгчийн 6 дахь удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50,23%-ын саналаар дахин сонгогдлоо. Харин МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41,97 %-ын санал авч хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталлаа. Харин МАХН-аас нэр дэвшсэн анхны эмэгтэй нэр дэвшигч Н.Удвал нийт сонгочдийн 6,50%-ын санал авсан байна.

2013.6.28

6. Оюу Толгой ХХК анх удаа зэсийн баяжмалаа гаргалаа

2001 онд анх Оюу Толгойн ордыг Канадын Туркойз Хилл Ресурс компани анх нээ ж, 2005 оноос тус тѳсѳл идэвхитэй хэрэгжиж эхэлсэн бѳгѳѳд 2013 оны 7 сард анх удаа зэсийн баяжмалаа экпорлож эхэллээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5,800 орчим тонн юм. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа өнөөдөр Гашуун сухайтын боомт руу хөдлөв. (эх сурвалж: Оюу Толгой ХХК)

 2013.7.9

7. Шинэчилсэн Хѳрѳнгѳ Оруулалтын Хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг гишүүдийн 83 хувийн саналаар баталлаа. Хуулийн төсөл батлагдсанаар 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй хөрөнгө оруулсан бол дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах баталгааг өгөх болж байна. Ингэхдээ оруулсан хөрөнгийн хэмжээ өсөх тусам байршлаасаа хамаарч татварын тогтвортой орчны баталгаанд хамрагдах хугацаа өсч байхаар зохицуулаад байна.

2013.10.3

ГШХО 2013 онд огцом буурсанаар тус ѳмнѳ нь мѳрдѳгдѳж байсан хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай болсон. Мѳн энэ жил уул уурхайн Discover Mongolia хуралдаанд ѳмнѳх жилүүдтэй харьцуулахад дѳнгѳж тал хувьтай нь тэнцэхүйц бага оролцогчидтой байсан нь хѳрѳнгѳ оруулалтын идэвхи суларсан, хѳрѳнгѳ оруулагчид ихээхэн болгоолжилт байгааг харуулсан юм. Түүнчлэн томоохон хѳрѳнгѳ оруулалтын чуулга уулзалт болох Mongolia Investment Summit-д оролцогчдод ч энэ байдал ажиглагдаж байсан юм.

 8. Нүүрсний экпорт буурлаа

2013 онд ЗГ-ийн урьдчилсан тѳлѳвлѳгѳѳгѳѳр 28 сая тонн нүүрс экспорлохоор урьдчилан тооцсон байсан боловч 2013 оны эхний 11 сарын байдлаар дѳнгѳж 16 сая тонн нүүрс экспортлосныг ҮСХ-оос зарлалаа.

Нүүрсний экспорт буурсан гол шалтгааныг салбарын мэргэжилтнүүд дэлхийн зах зээл дээрхи нүүрсний үнийн уналт болон БНХАУ руу нүүрс экспортлох гэрээний удаашралттай холбон тайлбарлаж байна. Нүүрсний үнэ 2012 онд нэг тонн нь 95 доллар байсан бол 2013 оны 11 сарын дунджаар 62 доллар хүртэл буурсан байна. Энэ нь 30%-иар буурсан үзүүлэлт юм. (эх сурвалж: Монголын Экспорлогчдын Холбоо) Нѳгѳѳ талаас нүүрсний гол худалдан авагч БНХАУ- ийн Чалко компани болон Эрдэнэс Таван Толгой ХК хоорондын гэрээ гэрээ 5 сар орчим удааширсан нь нүүрсний экспорт буурсан гол шалтгаан болсон байна.

 9. Монгол улс салхин цахилгаан станцтай боллоо

2013 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Тѳв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулагдсан 50МВт хүчин чадалтай “Салхит” Салхин станцын төсѳл байлаа. Тѳслийн хүрээнд АНУ-ын General Electrics (GE) компаниас тус бүр нь 1.6МВт хүчин чадалтай 31 салхины цахилгаан станцыг худалдан авч суурилуулсан юм. Нийт 122 сая ам.долларын ѳртѳгтэй тус тѳсѳл хэрэгжсэнээр жил бүр 1.6 сая тонн цэвэр ус, 150 мянган тонн нүүрс хэмнэхээс гадна 180 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд цацагдахаас сэргийлэх болно (эх сурвалж:cleanenergy.mn). Тѳслийн санхүүжилтийн 85 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын Хөгжлийн банкнаас 16 жилийн хугацаатай зээлж байгаа бѳгѳѳд тус цахилгаан станцыг багадаа 25 жил ашиглаж боломжтой аж.

2013.6.17

 10. Монгол улс түүхэндээ анх удаа 1824 км замын ажлыг хийж гүйцэтгэлээ

2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдсэн бѳгѳѳд санхүүжилтыг Азийн Хѳгжлийн Банк болон Чингис Бондоос санхүүжүүлжээ. 2013 оны ажлын хүрээнд Баянхонгор, Дорноговь, Дундговь аймгууд замын засмал замаар холбогдсон байна. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна. Түүнчлэн Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн зам бүрэн ашиглалтанд орсноор ОХУ болон БНХАУ олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа ач холбогдолтой юм.

Хүндэтгэсэн,
Х. Гансүх / TIU 2011 оны тѳгсѳгч/
Монгол Бридж Групп  www. mongol-bridge.com

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*