Aйдас бус Итгэл дээр суурилсан удирдлага

Эерэг урамшууллаар хэрхэн өөрийнхөө хүссэн юмыг бусдаар хийлгүүлэх талаар!

Удирдах гэдэг нь ажилчдыг зааж, жолоодож, хянах үйлдэл юм. Удирдлагын зорилго бол таатай орчинд хувь хүмүүсийг хамтран ажиллахыг дэмжихэд оршино. Гэхдээ баг бүрэлдэхүүний ажлын гүйцэтгэл болон ажилчны соёлын чанар ямар байх нь яаж удирдаж байгаагаас их хамаардаг.

Багшлах болон сургахын адил ажилчдыг удирдах гэдэг нь хувь хүний үйлдэлд эерэг буюу сөргөөр хандах байдлаас шалтгаалдаг. Сөргөөр хандах нь айдсыг айдсыг үүсгэж, эерэгээр сайшаах нь итгэлийг төрүүлдэг.

Айдас гэдэг нь буруу л хийсэн юмыг анхаарчь ажилчдыг ямар ч үнэ цэнэгүй мэт санагдуулан, басамжилж доошлуулдаг. Харин итгэл нь зөв хийсэн зүйлс дээр төвлөрч, хэр их зүйл биелүүлснийг үнэлснээр ажилчдыг баярлуулж, дараагийн удаа улам сайн ажиллахад нь урам өгдөг.

Олон түмний дунд доромжлохыг зэвсэг болгон хэрэглэснээр айдас нь ажилчныг тусгаарладаг. Энэ үйлдлээс болж ажилчид олны дунд удирдлагатй харьцахаас зайлсхийдэг болдог. Итгэл дээр тулгуурласан харьцаа хэзээ ч хэнийг ч бусдын өмнө зэмлэдэггүй бөгөөд ямарваа нэг ярьсан зүйл бол нүүр тулан харьцсан талуудын хооронд л үлддэг. Айдас бол үүнийг л хий, тэгэхгүй бол шийтгэнэ шүү гэдэг. Ингэснээр айдас нь ажилчны ажлыг барашгүй мэт санагдуулж, ажилчин хийсэн ажлаа хэзээ ч өөрийн юм гэж боддоггүй. Харин итгэл бол үлгэр жишээгээр жолоодон, боломжийн дагуу шийдвэр гарган ажлаа хийхийг зөвшөөрдөг учраас ажилчид ажлаа үнэхээр өөрийн гэж боддог.

Хэн ч хүмүүсийг айлган удирддаг менежерт дургүй. Айдсаас болж хүмүүс ажлаа менежерт дургүй. Айдсаас болж хүмүүс ажлаа тоохгүй болдог бөгөөд өдөр болгон цалингаа авахын тулд зүгээр л цагийг дэмий өнгөрөөдөг. Хүн болгон л итгэж найддаг хүндээ дуртай байдаг. Бие биендээ итгэдэг болох тусам ажилчид компанийхаа төлөө хийж буй ажлаараа бахархдаг болдог.

Айдас бол багийн гишүүдийн хооронд хорсол дайсагналын байдлыг үүсгэдэг. Хамтдаа үр бүтээлтэй ажиллахын оронд хүмүүс бие биеийнхээ эсрэг өрсөлддөг болдог. Харин итгэл бол компанийн сайн сайхны төлөө хамтран сайхан ажиллах багийг бүрдүүлж өгдөг.

Айдсаас болж хүмүүс энэ миний асуудал биш хэмээн зугтаадаг болдог. Итгэл бол хүнийг өөрийн хийсэн үйлдлээ хариуцан хүлээхэд сургадаг. Ажилчид дахин нэг хийсэн алдаагаа давтахгүйн тулд өөрсдийнхөө алдаанаас суралцдаг.

Итгэл бол бид нар бүгдээрээ нэг л завинд сууж байгаа хүмүүс гэдгийг ухааруулан, нэг бол компаниараа живнэ, эсвэл сэлнэ гэдгийг ойлгуулдаг.  Айдас хүний бүтээлч чанарыг устгаж, хэрхэн илүү хийх замыг хайн олоход дэм болдог. Айдсаас болж өөрчлөлт шинэчлэлээс айдаг болдог.

Итгэл ажилчдын өөрчлөлт шинэчлэлтийг харан, даган зохицох чадварыг сайжруулан, алдах, шинэ юм үзэх зэргээс айхгүй болгодог.

Муу сайн бай бүх ажилчдын биеэ авч явах байдлыг энгийн нэг итгэл дээр суурилсан эерэг сайшаалтаар өөрчилж болно. Хэрвээ эерэг үйлдэл хийсэн үед нь сайшаавал, эерэг үйлдэл ахин гарах магадлал нь улам ихэсдэг.

Эерэг хүн удирдаж байгаа итгэл гэдэг нь маш хүчтэй удирдан хянах хэрэгсэл юм. Эерэг үлгэр жишээ, урам өгсөн энгийн хэдэн үг, ажилчид сайжруулах, хамтран ажиллах болон мөн ажлын чанарыг өндөрсгөдөг. Ажлаа сайн хийсэн ажилчныг гар барих, мөрийг нь хөнгөн алгадах, эрт хариулах гэх мэт энгийн зүйлээр магтан урамшуулж байвал итгэл улам бэхждэг.

Хамгийн чухал зүйл бол хичнээн жижиг байлаа ч хамаагүй бүх ажилчдын биелүүлсэн зүйлийг үнэлэх явдал юм.

Н.Баянмөнх
Нийгата их сургууль, Барилга архитектурын анги
эх сурвалж:http://ibi-llc.weebly.com/
Jack Pompeo, Chief Quality Officer Huawei Industries

2014.4.9

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*