Хэн хаана юу гэж хэлэв цувралын гурав дахь дугаар (Болсон явдлаас)

Нэгэн удаа их сургуулийн профессор оюутнууддаа асуулт тавилаа.

Профессор: Бурхан сайн зүйл үү?
Оюутан: Тийм ээ.

Профессор: Сатан сайн зүйл үү?
Оюутан: Үгүй ээ.

Профессор: Тэр үнэн.. харин энэ дэлхий ертөнцөд гай зовлон байдаг уу?
Оюутан: Тийм ээ.

Профессор: Гай зовлон хаа сайгүй тохиолдож байдаг тийм үү? Тэгээд Бурхан бүхнийг бүтээсэн гэдэг биз дээ?
Оюутан: Тиймээ.

Профессор: Хэн тэр гай зовлонг бүтээсэн юм бэ?
Оюутан: …….

Профессор: Энэ дэлхий дээр гаж буруу үзэгдэл, дээрэнгүй ёс журам, өвчин зовлон, харанхуй бүдүүлэг ёс бүгд оршин байдаг биз дээ?
Оютан: Тиймээ эрхмээ.

Профессор: Тэгээд хэн энэ бүхнийг бүтээсэн болж таарч байна вэ?
Оюутан: ……

Профессор: Эргэн тойрныхоо ертөнцийг танин мэдэх 5 мэдрэмж хүнд байдаг гэж шинжлэх ухаан нотолдог. Хүү минь чи хэзээ нэгэнтэй Бурханыг харсан уу?
Оюутан: Үгүй ээ эрхмээ…

Профессор: Хүү минь чи Бурханы дуу холойг хэзээ нэгэнтэй сонсож байв уу ? Бидэнд хэлээд өгдөө…
Оюутан: Үгүй ээ эрхмээ.

Профессор: Чи хэзээ нэгэнтэй Бурханыг мэдэрч үзсэн үү? Түүнийг амсаж ч юм уу үнэрлэж үзсэн үү?
Оюутан: Үгүй байх гэж айж байна эрхмээ.

Профессор: Ийм байж Түүнд итгэсэн хэвээр байгаа юм уу?
Оюутан: Тиймээ.

Профессор: Cаяны баримтууд дээр тулгуурлан дүгнэлт хийх юм бол Бурхан байхгүй гэж шинжлэх ухаан нотолж чадна. Чамд үүнийг эсэргүүцэх ямар нэгэн баталгаа байна уу?
Оюутан: Үгүй ээ профессороо… надад зөвхөн итгэл л байна.

Профессор: Яг зүйтэй! Энэ итгэл гэдэг чинь шинжлэх ухаанд ноцтой асуудал учруулж байдаг юм.

Оюутан: Профессороо хүйтэн гэж байдаг уу?
Профессор: Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг хүйтэн байдаг, чи хэзээч даарч үзээгүй юм уу?
“залуугийн асуусан асуултыг сонссон оюутнууд нир хийтэл инээлдэв”

Оюутан: Эрхмээ, бодит байдал дээр хүйтэн гэж байдагүй юм. Хүйтэн гэж бидний үзэж байгаа үзэгдлийг, физикийн хуулийн дагуу авч үзэхэд хүйтэн гэдэг ойлголт нь бодит байдал дээр дулаан байхгүйг л тодорхойлж байгаа юм. Хүнийг болон өөр ямарваа нэгэн эд зүйлийг судлахдаа тэдгээрт эрчим хүч байгаа эсэхийг болон тэдгээрийн эрчим хүч дамжуулах чадварыг судалдаг. Фаренгетийн дагуу -460 хэмийг туйлийн тэг гэж тооцдог бөгөөд үүний дагуу – 460 хэмд ямарч дулаан байхгүй гэж тооцдог юм байна.. Хүйтэн гэж бодитоор байхгүй. Дулаан байхгүйг мэдрэх мэдрэмжээ бид тэгж нэрлэсэн юм.
“танхим чимээгүй болов”

Оюутан: Харанхуй гэж байдаг уу?
Профессор: Мэдээж байдаг, шөнө гэдэг нь харанхуй биш бол өөр юу байж таарах вэ?

Оюутан: Эрхмээ та дахиад л буруу ярьж байна. Харанхуй гэж байдаггүй, харанхуй гэдэг нь гэрэл байхгүйг л хэлдэг. Бид гэрлийг судалж болно харин харанхуйг судалж болохгүй. Бид Ньютоны хуулийг ашиглан гэрлийн хурд гэрлийн долгионы уртыг хэмжиж болно харин харанхуйг хэмжих боломжгүй. Жирийн гэрлийн туяа харанхуй ертөнцөд нэвтрэн орж ирэн ертөнцийг гэрэлтүүлж чадна. Ямар нэгэн орон зай хэр зэрэг харанхуй байна гэдгийг та хэрхэн хэмжих вэ? Үүний тулд та гэрлийн хүчин чадал тухайн орон зайд хэр зэрэг их байна эсэхийг хэмжинэ биз дээ? Тийм биш гэж үү? Тиймээс харанхуй гэдэг ойлголт нь хүмүүсийн гэрэл байхгүйг тодорхойлох гэж гаргасан ойлголт юм.

Харин одоо эрхмээ та хэлээч үхэл гэж байдаг уу?
Профессор: Мэдээж байдаг. Амьдрал байдаг мөн түүний нөгөө тал болох үхэл гэж байдаг.

Оюутан: Профессороо та дахиад л буруу хариуллаа. Үхэл гэдэг нь амьдралын нөгөө тал нь биш харин амьдрал байхгүйг тодорхойлж байгаа үг юм. Таны шинжлэх ухааны баталгаанд маш том ангал үүслээ дээ.

Профессор: Залуу минь та үүгээрээ юу хэлэх гээд байна?
Оюутан: Профессороо та оюутнууддаа хүн сармагчнаас үүссэн гэж заагаад байдаг. Та тэр хувьсалыг өөрийнхөө нүдээр харж үзсэн юм уу?
“Яриа хааш эргэж байгааг гадарлан профессор толгой сэгсрэн инээмсэглэж зогсов”

Оюутан: Энэ үйл явцыг хэн ч өөрийн нүдээр харахгүй болохоор таныг эрдэмтэн гэхээс илүүтэй лам гэмээр юм байна.
“танхим дүүрэн инээд дэгдэв”

 Оюутан: За одоо энд байгаа хүмүүсээс профессорын уураг тархийг харсан юм уу, барьж сонсож үнэртэж үзсэн хүн байна уу?
“оюутнууд инээлдсээр байлаа”

Оюутан: Хэнч тэгээгүй бололтой тийм болохоор шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дүгнэлт гаргахад профессорт уураг тархи байхгүй гэсэн дүгнэлт гарч байна. Таныг хүндэлж явдаг ч бид таны зааж сургаж байгаа зүйлд хэрхэн үнэмшиж болох вэ?

 Танхим чив чимээгүй боллоо.

Профессор: Би бодохдоо … та нар зүгээр л надад итгэх хэрэгтэй байх.
Оюутан: Яг тийм….. Бурхан хүн хоёрыг холбож байдаг цорын ганц зам бол Итгэл юм.

 Профессор суудалдаа суув.

 Тэр оюутныг Алберт гэдэг байв.

93434191-einstein-tongue_custom-36fb0ce35776dc2d92eda90880022bf48a67e192-s6-c30-267x300

 

 Эх сурвалж Alima Khash ийн нүүр ном хуудсаас.

Засан нийтлэсэн Обирин их сургууль Ганбаатар Чимидлхам

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*