Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй бас оройтохгүй

Би нэг зүйлийг дураараа хэлчих үү?,Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй бас оройтохгүй!
Одоо энэхүү нийтлэлийг хэд орчим хүн уншиж юу юу бодож байгааг сайн мэдэхгүй ч гэсэн юу ч гэсэн уншиж байгаа таньд нэг зүйл хэлэхэд таньд мөрөөдөл байгаа бол биелүүлэхэд оройтохгүй шүү! Дураараа хэлчихэе нийтлэл болхоор, хэзээ ч оройтохгүй!
Та бүхэнд нэгэн жишээг толилуулая л даа. Миний ярих гэж байгаа хүн бол эмэгтэй хүн бөгөөд 1961 оны 4 сарын 1-ны өдөр Шотландын Блакбурн гэх газар жирийн уул уурхайч болон бичээч айлын гэрт төржээ. Тэрээр 8 хүүхэдтэй айлын хамгийн отгон нь бөгөөд төрөхдөө тархиндаа хүчилтөрөгчийн дутагдлаас болж хөнгөн хэмжээний тархины гэмтэлтэй төрсөн юм. Мөн бие махбодьны гэмтэлээс болоод жаахан байх үедээ сургуулиас элдэв зүйл сурахдаа маш их бэрхшээлтэй байжээ. Гэхдээ тэрээр багаасаа хөгжимтэй маш ойр өссөн юм. Түүний уул уурхайч аав нь дуулдаг байсан ба бичээч ээж нь дуулангаараа төгөлдөр хуур тоголдог байсан юм. 1 үгээр хэлвэл тэрээр дуу хөгжимд хайртай гэр бүлд өсч торнисон юм.
Тухайн үедээ 5000 гаран хүн амтай мөн ихэнх нь үйлдвэрийн ажилчин байсан Блакбурн гэх газарт манай эмэгтэйн хөгжмийн чадварыг өсгөхөд тийм ч тохиромжтой газар байсангүй. Мөн түүнийг сургуульд нь хичээлд суун сургалтанд хамрагдахад хүндрэлтэй гэж үзсэн ба үүнийг хамруулан сургуулийнх нь түүнийг гадуурхал дээрэлхэлтийн гол бай болгодог байжээ. Сургуулийнх нь түүнийг “Хэтэрхий энгийн Сүзи” гэж хочилдог байжээ. Гэвч, манай хүн маань хөгжимдөө хэтэрхий их анхаарсаар 12 насандаа анх удаа сургуулийн үйл ажиллагаанд үзүүлбэр үзүүлсэн ажээ. Хэдийгээр түүний багш нь түүний дуулах авьяасыг олж харан, түүнийгүү хөгжүүлэх талаас дэмжиж байсан хэдий ч эдийн засгийн асуудлын улмаас Бидний ярьж буй эмэгтэй Сүзи маань тийм ч сайн дүнтэй төгсч чадаагүй юм. Ингээд тэрээр Өрнөдийн Лотиан-ий коллежийн(West Lothian College ) гал тогоонд ажилтнаар орсон юм. Зөвхөн дур хүслээрээ л дуулдаг болсон боловч мэргэжлийн дуучдыг дууг сонсхоор байнга театр явдаг байсан юм. Тэрээр энэхүү хугацаандаа театрт өөрийн бүх цагийн хамгийн дуртай дуу болох  “Би мөрөөдөл зүүдэллээ” гэх дууг сонссон бөгөөд түүний сэтгэгдлээс сонсвол “Үнэхээр гайхамшигтай байсан бөгөөд зүгээр л намайг галзууруулж орхисон” гэж ярьдаг юм.
1995 онд Гласковд нэгэн телевизийн шоунд орж байсан юм, Гэхдээ ах нь түүнийг гадаад төрхөө өөрчлөх хэрэгтэй гэж хэлж байсан юм. Гэвч тэрээр дорвитой өөрчлөлт хийлгүй явсан юм. Түүний аав нь 1997 онд нас барсан бөгөөд Тэрээр ээжийгээ халамжлахын тулд өөрийнхөө мөрөөдлийг хойш нь тавьсан байна. Ээж охин 2 ихэвчэлн Сүзи-гийн сайн талуудыг ярилцацгаадаг байв. Мөн ээж нь түүнийг алдарт телевизийн шоунд оролцуулахад нь маш их тус хүргэсэн гэж ярьдаг ажээ. Тэрээр бүх мөнгөө ашиглан 1999 онд дуугаа бичүүлхээр төлөвлөк байсан боловч түүний эгч нь астма-аас болон нас барсан юм. Түүний ээж нь 2007 онд нас барсан юм. Хэдий гунигтай хэрэг байсан ч гэсэн Сүзи зөвхөн дуу хөгжим болон хичээлдээ цаг зарцуулах цагтай болсон юм. Ингээд тэрээр 2008 оны 8 сард Британичууд авъяаслаг шоунд оролцсон юм.  Тэрээр 47 насандаа авьяаслаг Британичууд шоунд Саймон Коувэлл (Simon Cowell)-г үзэгчдийн өмнө чимээгүй болгож чадсан юм. Түүний од болох гараа эндээс л эхлэсэн байна, Түүний дэлхийн хэмжээний хүн болох эхний алхмаа 47 насандаа хийсэн юм. Тиймээ, энэ хүн бол Британы алдарт дуучин Сүзан Бойл (Susan Boyle) юм. Тэрээр Анхны шоунд оролцохдоо Тэрээр би Элэiн Пэйж (Elaine Paige)-тэй адил дэлхийн хэмжээний дуучин болохыг хүсч байна гэж хэлсэн юм. Ихэнх үзэгчид түүний гадаад төрх болон 47 наснаас шинжин түүнийг тоглоом тохуу болгон үзэж байлаа. Гэвч, түүнийг мөрөөдлийнхөө төлөө   “Би мөрөөдлөө зүүдэллээ” дуугаа дуулж эхлэхэд бүх хүн чимээгүй болсон юм. Ингээд тэрээр Саймон Коувэлл-тэй хамтран ажиллан анхны цомгоо гаргасан бөгөөд дэлхий даяар 6-хан 7 хоногийн хугацаанд 1 сая хувь борлогдсон юм. Бас нэгэн гайхамшигтай зүйл бол Сүзан Бойл өөрийн шүтээн болсон алдарт дуучин Элэйн Пэйж-тэй яг 1 жил гарангын дараа 1 тайзан дээр хамт дуулсан юм. Тэрээр үнэхээр оройхон гараад ширүүхэн дайрсан хүн байгаа юм. 47 настайдаа карьераа эхлүүлээд 48 насандаа дэлхийн хэмжээний од болж чадсан хүн юм. Энэ бол Сүзан Бойл.
Энэхүү түүхээс таньд нэгэн зүйлийг хэлэхийг л оролдсон юм. Мөрөөдлөө хэзээ ч битгий хаяарай! Маш чухал зүйл болхоор нандигнаж явбал хэзээ нэгэн цагт биелэгдэх боломж гарч ирнэ! Та бүхэнд дахин хэлэе,мөрөөдлөө биелүүлэхэд оройтохгүй! Хэзээ ч!  УРАГШАА!!!

Шиншюү их сургууль эдийн засгийн факултет 2-р курс М.Э

Материал: www.youtube.com, http://www.biography.com/people/susan-boyle-454696#singing-career&awesm=~oB9KqFlby1Hv4I
Та бүхэнд анхны болон Элэйн Пэйжтэй дуулсан линкийг нь доор хавсаргая

1. http://www.youtube.com/watch?v=JSDoPY9B0wQ

2. http://www.youtube.com/watch?v=9o8PgJPUjfo

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*