Дэлхийн номын өдөр

Саяхан болж өнгөрсөн  4 сарын 23 ны өдрийг дэлхийн номын өдөр гэдэг юм байна. Энэ өдрийг хамгийн анх 1995  оны 11 сард Парисд нээн зарлаж байжээ.
Юнескогийн Ерөнхий Ассемблэйн газраас энэ өдрийг дэлхийн номын өдөр болгон зарласан бөгөөд номын чанар агуулгыг сайжруулж, хүн бүрийг номтой дотно нөхөрлүүлэх зорилготойгоор энэ өдрийг дэлхийн номын өдөр хэмээн тунхаглажээ.
Юнескогийн тунхагласнаар: Ном гэдэг бол түүхийн бодит баримт болдгоос гадна хүн төрөлхтөнд мэдлэг мэдээлэл түгээн дэлгэрүүлж чаддаг чухал ач холбогдолтой салбар юм.
Үүнээс үзвэл номыг түгээн дэлгэрүүлэх явц гэдэг болвоос номын мөрийг хөөн гэгээрэн суух эрдэмтдэд дан ганц хамаатай бус номын талаар ухан ойлгож, хүлээн зөвшөөрч, даган баясах хүмүүс олширох явдалтай салшгүй холбоотой юм.
Номын дэлгэрүүлэх, бусдад таниулахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь Юнескогийн гишүүн орнуудад номын өдөр ба номын өдөрлөг үйл ажиллагаануудыг нэгэн зэрэг нээн явуулдаг болох явдал гэдгийг заагаад, ийм төрлийн олон улсад хэмжээний бодлогот үйл ажиллагаа өдийг хүртэл явагдаж байгаагүй гэдгийг анхааруулмаар байна.
Түүнчлэн Miguel de Cervantes Saavedra, William Shakespeare, Garcilaso de la Vega нь эл өдөр 4 сарын 23нд хорвоог орхисонтой холбогдуулан “Дэлхийн ном ба зохиолчдын эрхийн өдөр” болгохыг зөвшөөрч , дэлхий дахинд тунхаглан зарлаж байна.1995 он 11 сар гэж тэмдэглэсэн байдаг юм байна. ( Япон хэлнээс орчуулав)
Дэлхий дээрхи олон орнууд энэ баярыг өөрсдийн арга хэв маягтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.Энэ өдөр номтой холбоотой төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулагддагаас хамгийн түгээмэл зохион байгуулагддаг нь номын нэгдсэн том үзэсгэлэн худалдаанууд юм. Мөн их сургуулиуд ба дунд ахлах бага сургуулиуд гээд номын их өргөөнүүд өөр өөрсдийн санаа санаачлагаараа янз бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Жишээ нь, “Нэгэн их сургууль энэ баярыг тохиолдуулан гадаа талбайдаа олон зуун оюутнуудыг цуглуулан, цугласан олон дундаас нэг нэгээрээ урд гаран чанга дуугаар бусдад ном уншиж өгөв” гэсэн мэдээг олж харж байсан.
Энэ дашрамд дэлхий дээр хамгийн их ном уншигчтай , ном үйлдвэрлэгч орноор Айсланд ордог юм байна.Хүн амтайгаа харьцуулсан тоо боловч Айсланд хүний нэг жилд  уншсан номын тоо доод тал нь 4 ширхэг байдаг юм байна.Бага тоо мэт харагдаж байв ч бодоод үзэхээр бидний уншсан номын тоо нэг жилээр биш олон жилтэй харьцуулагдан гардаг гэдэг нь үүнээс харагдаж байна.
Номны ач тусыг хэмжээд хэмжээд баршгүй. Жилд унших номынхоо тоог дор хаяж 4 болгох зорилго тавьцгаая!

Обирин Их Сургууль
Г.Чимидлхам

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*