Хаврыг Хямралгүйгээр

Та ойрдоо нэг л ядрангуй, нойрмог, сэтгэл санаа тань тогтворгүй өөрөө өөрийгөө ч ойлгохгүй явна уу? Эргэн тойрны тань хүмүүс сэргэлэн цовоо харагдаж, ганцаараа уруу цариалж буй мэт санагдан сэтгэлээр унаж байж магадгүй. Тэгвэл бүү санаа зовоорой. Яагаад гэвэл “Хавар болж буй”-тай хамаг зүйл хамааралтай бөгөөд учир шалтгааныг нь мэдээд тохирох арга хэмжээг нь авбал тийм ч хэцүү асуудал биш юм.

Хүний биеийн эд эрхтэнд тус тусын үүрэг байдаг ба эдгээр нь нэгэн зэрэг баланс сайтай ажиллаж байж бид ямар нэгэн зовиургүй “Эрүүл” байж чаддаг. Гэтэл хүн байгалийн амьтан учир байгаль, цаг ууртайгаа зохицон амьдрах ёстой ба улмаар дотоод эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа ч харилцан адилгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, жилийн 4-н улиралын солигдолт болон гаднах орчины нөлөөллөөс хамаарч бид дотоод эрхтэнүүддээ өөр өөр ачаалал өгдөг байх нь.

Хавар болж буй энэ үед хамгийн ачаалалтай ажилладаг эрхтэн бол “Элэг” бөгөөд түүний үйл ажиллагааны алдагдалаас болж бид амархан ядарч, олон зовиурыг мэдэрдэг. Элэг нь хүний биеийн 50-ний 1 буюу ойролцоогоор 1.3 кг орчим том эрхтэн бөгөөд хүний биед орж буй шим тэжээлиimage001йг хадгалах, уургийн нийлүүлэлт хийх, хорт бодисыг хоргүйжүүлэх, илүүдэл зүйлийг гадагшлуулах гэх мэт олон чухал үүргийг гүйцэтгэдэг нэгэн төрлийн “Үйлдвэр” гэж болно.

Гэтэл өвлийн улиралд хүний хөдөлгөөн эрс багасдаг учир бие доторх илүүдэл бодисоо гадагшлуулж чадалгүй хуримтлуулсаар байдаг. Тэр дундаа элгэнд ихээхэн илүүдэл шингэн хуримтлагддаг ба “Хавар” болмогц түүнийгээ гадагшлуулахын тулд идэвхитэй ажиллан ачаалал нь ихэсдэг байна. Энэхүү ачааллаас болж элэг ядарснаар бидэнд нойрмоглох, бие хүндрэх, уур хүрэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Хэрэв таньд хаврын энэ үед дээрх шинж тэмдэг илэрч байвал элэг тань ядарч байж магадгүй юм шүү !

Тиймээс таньд “Элэг”-ээ баярлуулах хэдэн алхамыг санал болгож байна.

  1. Өглөөний цайндаа өндөг идэцгээе ! Элэгний үйл ажиллагааг сайжруулдаг нэг зүйл нь уураг учир өглөөний цайндаа уургаар баялаг өндөг идвэл маш их үр дүнтэй юм.
  2. Ногоон цай ууцгаая ! Элэг төдийгүй бүх биеийн эд эсийг баярлуулдаг уух юм бол ногоон цай. Өглөө босоход нүдээ арай ядан нээж, өдөржин нойрмоглодог бол ногоон цайг өтгөнөөр хандалж уугаарай.
  3. Исгэлэн юм идэцгээе ! Исгэлэн зүйл идсэнээр эд эс сэргэн ядаргаа алга болсон мэт бие хөнгөрдөг. Тиймээс лимон, жүрж болон киви жимс идэхийг санал болгож байна.
  4. Элэгээ дулаацуулъя ! Хаврын тэнгэр хувьсамтгай… Бид хавар намрын хувцасандаа орж хөнгөн шингэн хувцаслаж байтал гэнэт хүйтэрч өвөл шиг болдог өдрүүд ч байдаг учир бид өөрийн мэдэлгүй дотоод эд эрхтэнээ ч дааруулсан байдаг. Тиймээс дотор эрхтэнээ гаднаас нь дулаацуулж, цусны эргэлтийг сайжруулсанаар элэгний үйл ажиллагаа ч идэвхитэй болох юм. Элэгээ гаднаас нь дулаацуулахдаа биеийн баруун хэсгээс нурууны гол хүртэл бүлээн алчуураар ороон 10-20 мин болгоно. Үүнээс гадна Европын анагаах ухаанд “Элэг-Нүд” 2-т нууц холбоо байдаг гэж үздэг ба нүдэндээ бүлээн жин тавьснаар элгэнд ч сайн байх магадлалтай гэнэ.

За ингээд бид энгийн хэдхэн аргаар элгээ баярлуулж, хаврын улиралыг хямралгүйгээр давж чадна гэж итгэж байна.

Б.Лхам-Янжин
Япон Фүкүшима ИС 4-р курс

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*