Нүдээ хамгаалахуй

Өглөө бүр босохдоо нүдээ нээгээд “Ямар сайхан өглөө вэ?” гэж та боддог уу? Хүн гэдэг мэдрэхүйн таван эрхтнээрээ л амьдралын сайхныг мэдэрдэг шүү дээ. Эдгээрийн дундаас “Нүд” бол хамгийн эмзэг эрхтэн нь юм. Компьютерын ард удаан суух, телевиз ихээр үзэх нь хараанд муу гэдгийг бид бүгд мэддэг. Гэвч төдийлөн анхаарал тавьдаггүй нь харамсалтай. Дээрээс нь ойрын жилүүдэд ухаалаг гар утасны хэрэглээ өсч, бидний хараанд муугаар нөлөөлөх зүйлс улам л нэмэгдсээр байна.

Хэдий тийм ч хэрэглээ болчихсон цаг үед ашиглахаа болих нь бас буруу хэрэг байх. Тэгвэл нүд болон харааны түвшингөө сайжруулдаггүй юмаа гэхэд муутгахгүй байх тухай хэдэн энгийн зөвөлгөөг та бүхэндээ хүргэе.

  1. Компьютер болон ухаалаг гар утасныхаа дэлгэцний өнгөний түвшинг өөрийн нүдэнд тохируулах хэрэгтэй. Хэт тод болон хэт бүдэг байх нь харааг тань муутгах нэгээхэн шалтгаан болно. Эдгээр техник технологийн Settings-дахь Default тохиргоо нь хүн бүрт тохирсон байдаггүйг бас санах хэрэгтэй. Ихэнхдээ ямар ч хүн харж болохуйц байхаар тохируулагдсан хурц талдаа байдаг юм шүү. Тэгэхээр юуны түрүүнд дэлгэцнийхээ өнгийг өөрсдийн хараандаа тохируулцгаая.
  2. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэцгээе. Биднийг бага байхаасаа л лууван идэх нь хараанд сайн гэлцдэг байсныг та бүхэн санаж байгаа байх. Учир нь лууван нь А витаминыг ихээр агуулдагтай холбоотой бѳгѳѳд хараанд сайнаар нѳлѳѳлдѳг юм.To-Save-Eye-from-ComputerА витамины агууламж сайтай хүнсний ногооноос дурьдвал лууван, цэцэгт байцаа, амтат төмс, хулуу болон бууцай (spinach) зэргийн ногоон навчит хүнсний ургамлууд багтана. Түүнээс гадна туна, яргай (салмон) загас, бүх төрлийн элэг, өндөг, самарны төрлийн бүтээгдхүүнүүдэд мөн агуулагддаг юм байна. Жимс жимсгэний хувьд жүрж зэргийн исгэлэн жимснүүдэд агуулагддаг гэнэ. Гэхдээ таньд сануулахад, ямар ч зүйл ихэдвэл хор болдог гэдгийг санаарай. А витамины хажуугаар цайр болон төмрийн дутагдлаас сэргийлэх хэрэгтэй юм шүү.
  3. Агаар салхинд гарч зугаалах нь нүдний хараанд сайн. Гэртээ байснаар ойрын зайны зүйлстэй ойрхон байдаг ба холын зайны харааг муутгах магадлалтай гэнэ. Тиймээс гадуур салхинд сайн гарч , ойр орчинтойгоо танилцаад явахад нүдэнд тань тустайгаас гадна шинэ зүйлстэй учирч болно шүү дээ.
  4. Нүд ч гэсэн өөрийн гэсэн дасгалтай. Өглөө болгон босоод нүдээ хоёр тийш нь хөдөлгөж, эргүүлснээр харааг тань муутгахгүй хамгаалж байдаг гэнэ дээ.
  5. Тамхи татдаг хүмүүст хандаж хэлэхэд тамхи бол харааг муутгах нэг үндэс болдог юм шүү. Шалтгаан нь толгой манарч, нүд сүүмийхтэй холбоотой юм.

Дээрх хэдэн зөвлөгөөг санаж, хэрэгжүүлж явснаар бид бүхэн нүд болон хараагаа бага ч гэсэн хамгаалж чадах нь байна. Техник технологи хөгжсөн өнөө цагт хүн өөр өөрийнхөө л эрүүл мэднийг бодох хэрэгтэй. Ялангуяа бидэн шиг олон цагаар компьютерын ард суудаг оюутнуудад бол нүдээ хамгаалах нь хамгаас чухал гэж бодож байна.

Б.Оргил
Шиншү их сургууль
Хөдөө аж ахуйн факултет 2-р курс
2014 он 4 сар 30 өдөр

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*