Нийгмийн тэгш бус байдал

36727_600

Улс орны нэг хүнд ноогдох ДНБ-ийн их бага, ядуурлын тархалт гэх мэт асуудлаас илүүтэйгээр тэгш бус байдал (income inequality), баян хоосны ялгаа нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй гэдэгтэй та санал нийлэх үү.
Энэ асуултын хариулт болгоод хэлэхэд:
Нэг хүнд ноогдох ДНБ эсвэл ядуурлын түвшин нь хүмүүсийн эрүүл мэнд, насжилт, нийгэм дэхь эмх замбараагүй байдал, гэмт хэргийн өсөлт зэрэгтэй шууд хамааралгүй бөгөөд нэг хүнд ноогдох орлого нь их байлаа гээд тэр нийгэм асуудалгүй, амар тайван, баян чинээлэг байх албагүй гэж Richard Английн Richard G. Wilkinson тэргүүтэй судлаачдын судалгаагаар аль хэдийн батлагдаад байгаа билээ.
Өөрөөр хэлбэл нийгмийн баялаг нийт иргэдэд хэр хүртээмжтэй хуваарилагдаж байна тэр чинээгээрээ асуудлууд бага, харин баян хоосны ялгаа, тэгш бус байдал гүнзгий байх тусмаа гэмт хэрэг, стресснээс үүдэлтэй өвчлөл гээд нийгмийг бүхэлд нь хамрах олон асуудлууд бий болох юм.
Манай орны хувьд энэ асуудлыг сонирхоод үзэхэд сүүлийн хэдэн жил тасралтгүй эдийн засгийн эрчимтэй өсөлт үзүүлж байгаа(10%-с дээш ) нэг хүнд ноогдох ДНБ ч тодорхой хэмжээнд хангалттай өссөн.
Гэтэл үүнтэй зэрэгцээд баян хоосны ялгааг илэрхийлдэг жини коэффициент (Gini Coefficient) ч өссөн үзүүлэлттэй байна. (Жини коеффициент нь 0-1 хооронд бутархай тоогоор илэрхийлэгдэх ба 1 рүү дөхөх тусмаа нийгмийн ялгаа их байна гэж үзнэ). Дэлхийн банкнаас гаргасан тайлангаар 2009 онд жини коэффициент 0.31 хувь 2010 онд 0.33 , цаашлаад 2011 онд 0.40 хувь болж өсжээ.
Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-с гаргасан нэгэн тайланд Монголын уул уурхайн эздийн орлого хамгийн орлого багатай иргэдийн хооронд 250 дахин их зөрөө гарчээ.Ер нь бол энд тоон үзүүлэлт энтэр гэлтгүй бодит байдал дээрх гэр хороолол хотын төв 2-н амьдралыг харахад л тодорхой харагдаж байгаа.
Xарин нийгэм дэхь тэгш бус байдлын гүнзгийрэл, баян хоосны ялгаа энгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
Жишээлбэл нийгэмд баян хоосны ялгаа их байх тусам хувь хүмүүсийн дунд хий хөөрөгдсөн хэрэглээ нэг үгээр хэлбэл хэт брендсэг үзэл газар авч эхэлнэ.
Учир нь нийгэм мөнгөтэй ялагч тал мөнгөгүй ялагдагч далд хэт хуваагдаад ирэхээр ихэнхи хүмүүс өөрийнхөө байр суурь хүмүүст хэрхэн үнэлэгдэж, яаж харагдаж байгаадаа хэт санаа зовж эхэлнэ. Ингээд би ялагч тал би бол мөнгөтэй нэр нөлөөтэй хүн гэдгээ бусдад харуулж өөрийгөө үнэлүүлэхээр улайран унасан машин өмссөн зүүснээрээ нэрийн хуудсаа тодорхойлох гэж оролдоно.
Манайд яг ийм зүйл тохиолдоод байгаа болхоор хүмүүс эрүүл мэнд, идэж буй хоол хүнснээсээ илүүтэйгээр бренд шошго, булган шуба, Монголын нөхцөлд таарсан таараагүй үнэтэй машин руу улайрсаар энэ давлагаанд нь олон ч хүн чирэгдэж нийгэм даяараа их хэрэглээ, шуналаас үүдэлтэй стресс уур бухимдлаар дүүрэн.
Эцэст нь нийгэм дэхь баян хоосны ялгааны гүнзгийрэлтэн дунд зөвхөн эмзэг бүлгийн иргэд л хохироод үлдэхгүй нийгмийн бүх бүлэгт ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлнө.
Баян хоосны ялгаа хэт томроод гүнзгийрээд ирэхээр нийгэмд уур бухимдал айдас түгшүүр газар аваад иргэний мөргөлдөөнд ч хүрч болдгийг олон жишээ түүх харуулж байгааг бид мартаж болохгүй. (Income inequality is bad for everybody)
Мэдээж хэрэг баян хоосны ялгаа гэх асуудал өнөөдрийн ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийн нэг хэсэг үүнийг арилгах нь боломжгүй зүйл гэх хүмүүс цөөнгүй байгаа байх.
Дээр нь зарим судлаачид нийгмийн тэгш бус байдал гэгч нь баян хоосны ялгаа биш харин боловсролын төвшний ялгаа, хувь хүмүүсийн хичээл зүтгэлийн ялгаа ч гэж тайлбарлахыг оролдож байна. Гэсэн хэдий ч нийгэм дэхь тэгш бус байдлын гүнзгийрэл, баян хоосны ялгаа болон түүнийг үүсгэж газар авахуулж буй өнөөгийн нийгмийн тогтолцооны үнэн нүүр царай бидний нүдэн дээр ил байна
Хөгжлийг анхнаас нь жигд хүртээмжтэйгээр, нийгмийн баялгийг татварын болон татварын бус аргаар тэгш хуваарьлаж, нийгмийн эмзэг бүлгээ шууд болон шууд бус олон талт аргаар дэмжих зайлшгүй шаардлага бидэнд байна.

Э.Хонгорзул

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*