Бразилд ОЛИМП болох уу?!

Өдгөө цэргийн сургуулилтын тосгон байрлаж буй Рио Де Жанейрогийн баруун хэсэг Деодоро дүүрэгт  810 орчим хоногийн дараа Олимпийн их наадам эхэлнэ. Гэвч өнөөдөр энд олимпийн гол талбайн бүтээн байгуулалт одоо болтол явагдаагүй л байна.

Ирэх сард нээлтээ хийх хөлбөмбөгийн  Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний бэлтгэл ажил гээд Бразилчууд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцэн 2016 оны Олимпийн нээлтийн бэлтгэл ажил хангалттай явагдаагүй байгаа нь Бразилийг улам хүнд байдалд оруулж байгаа юм.

“Олон Улсын Олимпийн Хороо” /IOC-International Olympic Committee/  4-р сарын сүүлээр Олимпийн нээлтийн бэлтгэл ажлыг хурдавчлуулах яаралтай арга хэмжээ авахыг Бразилд үүрэг болгосон.  Мөн бусад  спортын холбооныхон  Деодоро дахь Олимпийн хотхоныг өөр хот  руу нүүлгэх тухай ч ярьж эхэлж байна. Спортын холбооны дээд байгууллага болох “Зуны Олимпийн Олон Улсын Холбоодын Хороо” /ASOIF-The Association of Summer Olympic International Federations/-ний тэргүүн Франческо Рич Бити “Риогийн нөхцөл байдал өнгөрсөн 20 жилийн дотор хамгийн аюултай нөхцөл байдалд байна” гэж цохон тэмдэглэсэн.

Рио Де Жанейро нь Олимпийн зохион байгуулах хот болсон  нь Өмнөд Америкийн хотуудаас анхдагч болж байгаа юм.  2009 онд анх “Олон Улсын Олимпийн Хороо”-оос Олимпийн эрхээ аваад Бразил олон улсын тавцанд өөрсдийгөө шинэ байр сууринд ирж чадсанаа харуулж чадсан. Түүгээр ч барахгүй тэд 2 жилийн өмнө 2014 оны “Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо/FIFA/”-ны ДАШТ-ийг зохион байгуулах улсаар ч  шалгарсан юм.

Гэвч энэхүү гялалзсан дүр төрхийн цаана асар том асуудал дэгдэв. Хөлбөмбөгийн ДАШТ-ний цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил хойшилж, тэмцээний зохион байгуулалтанд зориулсан үрэлгэн төсвийг ард түмэн нь эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлж,  өнөөх бардамнブラジル大統領が大規模デモ沈静化図る、要求に応える姿勢表明аад байсан ДАШТ болон Олимп нь Бразилчуудын хувьд маш том “саад” болж эхлэв. Энэхүү нөхцөл байдал нь Бразилийн дотоод зохион байгуулалт, бүтэц хэрхэн муу ажиллаж байгааг олон улсад илчлэн  харуулж тэдний нэр хүндийг ихээр унагааж байгаа юм.  Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж их хэмжээний төсөв зарцуулсны улмаас  өнгөрсөн оны 6 сард Бразилийн ихэнх хотуудад томоохон хэмжээний бослого  дэгдсэн юм. Түүнчлэн Рио Де Жанейро 2016 оны Олимпийг зохион байгуулахад нийтдээ 36 тэрбум Бразил реал /156  сая гарам ам.доллар/ хэмээн 4 сард зарласан.  Анх тооцоолохдоо 28 тэрбум гэж зарласан ч төсвөө өнгөрсөн сард ийнхүү дахин нэмсэн юм.

Бразилийн эдийн засгийн уналт

Үнэндээ Олимпийн эрхийг авснаас хойш Бразилийн эдийн засаг огцом уналтанд орсон. 2010 онд 7.5%-ийн өсөллтэйгээр эдийн засаг нь хөгжиж байсан ч 2014 оны эдийн засгийн өсөлт нь Англи, АНУ-ийн өсөлтөөс ч доогуур 1.82% болох төлөвтэй байна. Бразилийн эдийн засаг ийнхүү унасан нь АНУ-ын бодлоготой шууд хамааралтай. 2013 оны 06 сарын 20-нд АНУ-ын “Холбооны Нөөцийн Сан”-ийн /FRB=Federal Reserve Bank/ тэргүүн байсан Бернанке “QE3″ хэмээх АНУ-ын зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх бодлогыг аажмаар зогсоож 2014 он гэхэд бүрэн зогсоохоо мэдэгдсэн юм. АНУ-аас бусад хөгжиж буй орон руу чиглэх хөрөнгө оруулалт аажмаар багасна гэсэн үг. Улмаар Бразил руу чиглэх гадаад хөрөнгө оруулалт огцом багасч эдийн засагт хүнд цохилт болж эдийн засгийн өсөлтийг бууруулахад хүргэсэн юм. Эсрэгээрээ 2010 онд Бразил яагаад гайхалтай эдийн засгийн өсөлтийг үзүүлж чадсан бэ гэвэл АНУ болон Европын хөөсөн эдийн засаг хагарснаас болж үүссэн юм. Хөөсөн эдийн засаг хагарч Европ, АНУ-д эдийн засаг сулрахын хирээр тэд эдийн засгаа дэмжихийн тулд дотоодын зах зээл дээр асар их хэмжээний мөнгийг нийлүүлж эхлэв. Тэдгээр их хэмжээний мөнгөний хэсэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсууд руу /BRICs=Brazil, Russia, India, China, South Africa/ хөрөнгө оруулалт болон орж мөнгөний эргэлтийг үүсгэн эдийн засгийг нь сайжруулсан юм.  АНУ-ын мөнгөний бодлогоос гадна дэлхийн зах зээл дээр анхдагч түүхий эдийн үнэ унаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж байгаагаас болж Бразил зэрэг хөгжиж буй орнууд руу хөрөнгө оруулалт явагдахгүй болж эхэлж байгаа нь гол шалтгаан болж байгаа. Энэхүү нөхцөл байдлаас болж  FRAGILE5 /Brazil, India, Indonesia, Turkey, South Africa/ -ийн мөнгөний ханш ихээр суларч эдийн засаг  хүндхэн цохилт амсах аюул байна. Үүний нөлөөг манай улс ч өдгөө амсаж, долларын ханш 1800 давтлаа өсөөд байгаа билээ.

Бразилд тулгамдаж буй эдийн засгийн бус бусад асуудлуудаас

Спортын 2 том арга хэмжээг зохион байгуулах болсноор Бразилийн эрх баригч нам болох Хөдөлмөрийн нам нь ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн зүйл л хийж, Бразилийн олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөх юу ч хийж чадсангүй гэж гадны хэвлэл мэдээллээр шүүмжлүүлж байна.

Деодоро дүүрэг нь Рио Де Жанейро  хотын доторх 4 том Олимпийн хотхоны нэг нь бөгөөд дор хаяж 7 төрлийн спортын арга хэмжээ явагдах төлөвлөгөөтэй байгаа.  Дарвуулт завины талбай болох Гуанабара булангийн бохир заваан байдал асуудлыг улам ноцтой болгож байна. Ойролцоох Фавела ядуусын хорооллоос урсан гарах бохирын ус,  хаягдал хог зэрэг нь энэхүү булан руу шууд урсаж ирдэг тул орчны бохирдол ихтэй аж. Германы дарвуулт завины тамирчид “Рио гэгдэх хогийн талбайд тавтай морил” хэмээх лоозонг багийнхаа блог дээр хүртэл тавьж дургүйцлээ илэрхийлсэн байна.

guanabara

Энэ бүхний ард нуугдах гол асуудал бол Бразилчуудын сэтгэлгээний онцлог юм.  Тэдний ирээдүйгээ төлөвлөдөггүй сэтгэлгээний гайгаар өдгөө ДАШТ болон Олимпийн нээлтийн бэлтгэл ажил хангагдаагүй л явна. Энэхүү амьдралын онцлог дээр нэмэгдээд Бразилийн төвөгтэй улс төрийн систем нь нэмэгдээд улам хүнд байдлыг бий болгож байгаа юм. 2016 он хүртэл “Гуанабара булангийн 80 хувийг цэвэрлэнэ” хэмээх засгийн газрын “Цэвэр Гуанабара Төлөвлөгөө” өнгөрсөн жил л дөнгөж зарлагдсан. Мөн адил, Рио Де Жанейро хотын захиргаа Деодоро дүүргийн  хөгжлийн төслийг Рио Де Жанейро мужийн захиргаанаас хүлээж авсан нь өнгөрсөн оны 11 сард. Түүнээс өмнө мужийн засгийн газар тэр төслийг нь холбооны засгийн газраасаа хүлээж аваад байсан аж. Шат дараалласан энэхүү систем нь ажлын явцыг улам хойшлуулж байгаа юм. Олимпын хотхоны барилгын ажил 4 сарын 17-нд арайчүү дуудлага худалдаанд орж, 12 сар хүртэл барилгын ажлаа амжуулан эхлүүлэхээр болоод байна. Рио Ди Жанейро олимпийн зохион байгуулах эрхийг аваад 5 жилийн дараа л ийнхүү барилгын ажлаа эхлүүлэх гэж байна. Гол хотхон болох Риогийн олимпийн хотхоныг барих ажилчдын цалин мөнгө, мэргэжилтний дутагдал зэрэг нь байдлыг улам  ч хурцатгаж байгаа аж. Түүгээр ч барахгүй барилгын ажлыг гүйцэлдүүлэх талаас цаг хугацаа шахуу байгааг ашиглан өндөр төлбөрөөр барилгын ажлыг гүйцэлдүүлэх санаатай албаар барилгын явцыг удаашруулж байгаа нь ч улам нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

“Бразилчууд ажлыг цаг тухайд нь хийдэггүй. Энэ бол хамгийн том асуудал. Хөгжиж буй орон  тийм ч амархан гэнэт хөгжингүй орон болдоггүйн жишээг Бразил харуулж байна” хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

О.Баярсайхан
2014 он 5 сар 12 өдөр

Мэдээллийн эх сурвалж

  • Rio’s preparation for 2016 Olympics faces crisis  /http://www.ft.com/intl/cms/s/0/dd35dd50-c62c-11e3-ba0e-00144feabdc0.html#axzz31ZtbDzfI/

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*