Киног нь үзэх, өөрийнхөө дотор төсөөлнө гэдэг шал ондоо хоёр зүйл

     10357858_710962405614386_753349480_n-300x225
Нэр:
Алтанбаганы Дөлгөөн

  Сургууль:
Обирин их сургууль Либерал арт факултет Сэтгэл судлал 2-р    курс

  Хобби:
Кино үзэх, Ном унших

  Сэтгэл судлалын тухайд:
Бага байхаасаа хүмүүсийн зан авир, байгаа байдал, сонирхол  зэргийг ажиглах дуртай байсан. Энэ талаараа сэтгэл судлалд сонирхолтой болоод, суралцаж эхлэхэд ганцхан зан авир, байгаа байдал биш, хүнийг тэр чигээр нь илүү томоор судлаж эхэлсэн учраас улам сонирхолтой болсон. Ирээдүйд хүүхдийн сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлалын чиглэлээр гүнзгийрүүлж судлах сонирхолтой байгаа.

Жирийн нэг өдрийн амьдрал:
Өглөө босоод ихэнхдээ шөл хийж иднэ, хичээлдээ явна, завсарлагааны цагаар номын сан эсвэл компьютерийн өрөө явдаг. Гэртээ хариад ном уншина, хааяа кино үзнэ тэгээд унтдаг.

Ямар төрлийн кино үздэг вэ:
Хүмүүсийн анзаардаггүй агуулга нь сонирхолтой, алдартай биш ч хамаагүй кино үзэх дуртай.

Ном:
Ном уншихаар төсөөллийн ертөнцөд орчихдог, хүссэн ертөнцдөө орж болдог. Ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Олон төрлийн хүмүүсийн тухай номоор дамжуулж мэдэж авсан. Ном уншсанаар арай илүү бодож тунгаадаг болсон.

Өөрийнхөө үеийн залууст хандаж:
Танин мэдэхүйн арга зөндөө олон байдаг, өөртөө тохирсон арга барилаар суралцах хэрэгтэй. Жишээлбэл, англи хэл сурахад заавал хүнд үг хэллэгтэй ном бариж авч өөрийгөө хүчлэх албагүй, дуу сонсож болно, кино үзэж болно. Өөрийгөө уйдаахааргүй аргыг сонгосон нь үр дүнтэй.

Ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна:
Олны дунд байхаар хүн өөрийн эрхгүй дүр эсгэх гээд байдаг хандлагатай болчихдог. Олны дунд байхдаа өөрийнхөөрөө байдаг, одоогийнхоосоо нээлттэй, өөртөө илүү итгэлтэй хүн болмоор байна. Ажил мэргэжлийн хувьд гэвэл, нэг юманд орчихвол тэр чигтээ орчихдог, эцсийг нь үзэж байж дуусгах дуртай. Тийм болохоор өөрийнхөө хүссэн сэдвээр сэтгэл зүйн судалгаануудыг ихээр хийхийг хүсч байна.

Саяхан уншсан санал болгох номууд:

1-e14007678756131. Л.Өлзийтөгс “Их хотын үлгэрүүд”

Энгийн хүмүүсийн амьдралын тухай гардаг болохоор их дотно санагдсан.
Зарим өгүүллэгүүд нь бидний хэнд ч тохиолдож болохоор зүйлүүд байсан.

 

 

 
2-e14007678503952. Мураками Харуки “国境の南、太陽の西”

Нэг залуугийн бага байхаас эхлээд амьдралын тухай гардаг.
Энгийн боловч сонирхолтой. Амьдралын энгийн зүйлсийг сайн дүрсэлсэн.

 

 

 

 
3-e14007679012683. Харри Поттер Бүх цувралууд

Хүүхдийн ном гэдэг боловч киноноосоо илүү нэг бүрчлэн дүрсэлсэн байсан нь буцаад хүүхэд насандаа оччихсон мэт сэтгэгдэл төрүүлсэн. Хэзээ ч уншсан уйдахааргүй.

 

 
4-e14007679162644. Stephen King “Green mile”

Аймшгийн зохиолуудаараа алдартай.
Киног нь үзэх өөрийнхөө дотор төсөөлнө гэдэг хоёр шал ондоо зүйл байсан.

 

 

 

 

 
5-e14007679312725. Г. Аюурзана “Дэлхийн уран зохиолын сод 85 туурвил”

Ахлах сургуулийн 1-р ангид байхдаа уншиж байсан. Эмгэнэлт зохиолуудыг нь одоо болтол санадаг. Грекийн бурхдын тухай гэх зэрэг үнэхээр сонирхолтой байсан. Сод зохиолуудыг сайн мэдэхгүй ч маш ойлгомжтой тайлбарласан байсан.

 

 

6. Г.Аюурзана Бүх романууд
Эхлээд уншихад ойлгогдохгүй байж магадгүй ч өвөрмөц гоё бичлэгтэй болохоор таалагддаг.

 

 

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*