Чөлөөт Та мөнх амьдрах тухай мэдээж хэрэг бодож л байсан биз?
  • 2014/05/24
  • 124
  • 7

Та мөнх амьдрах тухай мэдээж хэрэг бодож л байсан биз? Би мөрийцсөн ч алзахгүй гэдэгтэй итгэлтэй байна. Учир нь бидний өсч торниж ирсэн цаг үе,одооноос өмнөх цаг үед ч мөн адил кино дуу хөгжимд нь мөнх амьдрах тухай  өгүүлж, харин шинжлэх ухаан нь мөнх амьдрах боломжийг хайсаар л байна. Олон олтлоо хайх л байх. Мөнх амьдарна гэдэг мэдээж хэрэг энгийн нүдээр бол боломжгүй зүйл. Гэхдээ таньд дахиад хэлье / Өмнөх нийтлэлүүддээ өгүүлсэн учир…/ Боломжгүй зүйл гэж байхгүй хэцүү зүйл л гэж байгаа. Та хүмүүсийн дунд, дэлхийд мөнх амьдарч чадна. Гэхдээ өнөө цагт мөнх амьдрах цор ганц арга байна. Маш хүнд хүчир ганц л зүйл таныг мөнх амьдруулж чадна. Энэ бол мөнх үлдэх зүйлийг бүтээх, аль эсвэл үйл хэргийг бүтээх явдал юм. Та итгэхгүй бол түүхэн хүмүүсийг нэг санах гээд үзье. “Надад мөрөөдөл бий!” / i have a dream!/… тэгэхээр энэ үгийг хэлсэн  агуу Мартин Лютер Кинг Жүниор нь намайг төрөхөөс лав 30 гаруй жилийн өмнө хорвоог орхисон хүн юм. Гэвч түүний бид бүгдэд үлдээсэн агуу үг, ухаан нь дэлхий дээр оршисоор байна. Түүний тухай бид ярилцсаар л байна. Анхан шатны илтгэгчээс авхуулаад мэргэжлийн илтгэгчид түүний илтгэл хэлсэн үгнээс иш татаж, түүнээс үлгэр дууриалал авсаар байна. Тэрээр үйл хэргээрээ бид бүгдийн дунд мөнхөрч үлджээ. 1756 онд Австри улсын Салзбург хотод төрсөн хөгжмийн агуу зохиолчдийн төлөөлөл болох Мозарт бас нэгэн тод том жишээ билээ. Түүний агуу мэдрэмжээс төрөн гарсан бүтээлүүд нь хэдэн зууныг дамжин дэлхийд цуурайтсаар байна. Тэрээр өөрийн бүтээсэн агуу бүтээлээрээ бид бүгдийн дунд амьдарсаар байна. Магадгүй миний сэдэв таньд утгагүй санагдаж магадгүй юм. Тэгвэл би таньд бас нэгэн тод жишээг толилуулая. Энэ бол попын хаан хэмээн үеэс үед нэрлэгдэж буй ирээдүйд ч нэрлэгдэх давтагдашгүй Майкэлл Жексон юм. Бусдыг уйлуулж дуулуулж, дэлхийг тэр аяар нь дуугаараа байлдан дагуулж байсан энэ агуу дуучин 2009 оны 6 сард харамсалтайгаар 50 насандаа мөнх бусыг үзсэн билээ. Таниас тэгвэл нэг асуулт асууя. Майкэлл Жексоны 2014 онд саяхан гаргасан “Xscape” хэмээх нэртэй шинэ цомгийг та сонсож үзсэн үү? Түүний алдарт дуучин Жастин Тимбэрлэйк- тэй дуулсан шинэ дууг нь сонсож үзсэн үү? Майкэлл Жексон амьд байгаа. Түүний попын хаан хэмээх нэр хүнд, өдийг хүртэл туурвисан уран бүтээл, дэглэсэн бүжиг, хийсэн тоглолт, бүтээсэн үйл хэрэг нь түүнийг бидний дунд байлгасаар байна. Та одоо бага ч гэсэн ойлгож байгаа болов уу. Агуу хүмүүс агуу үйл хэргээрээ агуу хүн болдог. Түүгээр дутахгүй агуу үйл хэрэг нь зуунаас зуун дамжин тухайн хүний нэр хүндийг дэлхийд түгээсээр байдаг ба агуу хүн үйл хэрэгтээ мөнх амьдарч чаддаг гэж үзсэн санаагаа хэлэх гэсэн юм.
Нэгэн алдар нэрэнд хүрсэн ухаант хүн хэлэхдээ “Мөнх амьдрахыг хүсвэл мөнх зүйлийг бүтээ” гэж нэгэнтээ хэлжээ. Миний гол хэлэх гэсэн санаа энэ юм.  Яг хэн хэмээх философич хэлснийг мэдэхгүй ч багш маань “Үхсэн мөртлөө амьд мэт хүмүүс, амьд мөртлөө үхсэн мэт хүмүүс” гэж лекц тавьж байх зуураа хэлж байсан юм. Дээр дурьдсан хүмүүс бол үхсэн мөртлөө амьд мэт хүмүүсийн тод жишээнүүд юм. Үхсэн мөртлөө амьд мэт тийм агуу хүн болж чадах эсэх нь хүн болгоны хувьд агуу эргэлзээтэй зүйл билээ. Гэсэн хэдий ч ядаж амьд байх хугацаандаа үхсэн мэт байхгүй амьдрах сонголт бидэнд бий. Таньд дахин нэг сануулая, Боломжгүй зүйл гэж байхгүй, ганцхан хэцүү зүйл л гэж бий. Ингээд нийтлэлээ бас нас барсан ч  өдгөө амьд мэт нэр нь дуурсагдсаар буй нэгэн шүлэгчийн 4 мөртөөр дуусгая.
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдралаар
Боол ч биш хаан ч биш цаг нөгцөөгөөд яах юм бэ?
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч (Р.Чойном)

Нэмэлт: Доорх линкээс Майкэлл Жексон болон Жастин Тимбэрлэйк нарын шинэ уран бүтээлийг сонирхон үзнэ үү!
https://www.youtube.com/watch?v=oG08ukJPtR8

Таныг хүндэтгэсэн
Шиншюү их сургууль
2-р курс М.Э

Сэтгэгдэлүүд ( 7)

  • curry 4 - 2018/11/13

    I wanted to compose a message in order to say thanks to you for the fantastic instructions you are giving at this website. My prolonged internet look up has at the end been paid with excellent know-how to talk about with my two friends. I would assert that many of us website visitors are undoubtedly endowed to live in a useful place with so many lovely individuals with very helpful methods. I feel very much fortunate to have seen the webpage and look forward to really more cool minutes reading here. Thanks again for everything.

  • nike roshe - 2018/11/12

    A lot of thanks for all your effort on this website. Debby really likes setting aside time for internet research and it is obvious why. All of us learn all relating to the compelling manner you produce reliable suggestions by means of this web blog and therefore recommend contribution from website visitors on the issue then our own child has been being taught a great deal. Take pleasure in the rest of the year. You're the one doing a powerful job.

  • Men Super Star Sneakers - 2018/11/10

    I just wanted to write a small comment so as to say thanks to you for all the magnificent strategies you are placing on this website. My time consuming internet search has at the end of the day been rewarded with sensible details to share with my contacts. I would tell you that most of us website visitors are definitely lucky to be in a useful place with so many wonderful individuals with very helpful opinions. I feel pretty lucky to have seen your website page and look forward to some more thrilling minutes reading here. Thank you once more for a lot of things.

  • yeezy boost - 2018/11/10

    My wife and i got so joyful when Chris managed to round up his inquiry via the ideas he obtained using your weblog. It is now and again perplexing just to happen to be giving freely key points that many some people may have been trying to sell. And we also figure out we have got the blog owner to thank because of that. The specific illustrations you have made, the easy web site menu, the relationships you can make it possible to instill - it's got all fantastic, and it's facilitating our son and the family reckon that this content is entertaining, and that is wonderfully pressing. Thank you for the whole thing!

  • nmd - 2018/11/09

    My spouse and i have been very more than happy Chris managed to do his analysis through the entire ideas he had out of your blog. It's not at all simplistic just to continually be giving for free guides that many other people have been trying to sell. Therefore we take into account we need the writer to thank for this. The explanations you made, the straightforward site navigation, the relationships you make it easier to promote - it's got all exceptional, and it's really assisting our son and our family reckon that this concept is pleasurable, which is certainly exceedingly important. Many thanks for all!

  • adidas yeezy - 2018/11/08

    I am just commenting to let you be aware of of the remarkable discovery my friend's daughter found visiting your webblog. She came to understand a wide variety of things, which included what it's like to possess a wonderful giving mindset to let the rest smoothly know specified tricky issues. You truly exceeded people's expected results. Many thanks for offering these valuable, safe, informative and also unique tips about this topic to Janet.

  • adidas stan smith men - 2018/11/06

    I have to show my affection for your kind-heartedness for folks who need help on this one issue. Your very own dedication to passing the message all around appears to be surprisingly invaluable and have continuously permitted women just like me to reach their aims. Your entire insightful tips and hints denotes a lot a person like me and still more to my office workers. Regards; from each one of us.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн