Танай улсад дайралт орж ирвэл бид нар юу ч хийхгүй, тэгэхдээ манай улсад тийм зүйл тохиолдвол бид нарт туслахаар ир гэж хэлж байгаа улс ганцхан Япон.

Сайн байна уу? Уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өмнөх нийтлэлээрээ нийтлэгч миний бие Япон улсын ерөнхий сайд Абэ болон АНУ-н ерөнхийлөгч Обама нарын уулзалтын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаа тус уулзалтан дээр яригдсан гурван чухал асуудлын нэг болох “集団的自衛権 /Шюүдантэки жиэйкэн/” буюу “Хамтралын нөхцөлөөр өөрийгөө хамгаалах эрх”-ийн талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо.

Хамтралын нөхцөлөөр өөрийгөө хамгаалах эрхийг Монгол хэл рүү өөрөөр буулгавал “Цэргийн харилцан хамтралын гэрээ” хэмээж болох юм. Энэхүү эрх нь НҮБ-ын хуулийн 51-р тунхаглал дээр заагдсан өөрийн улсыг хамгаалах хуулийн нэг төрөл юм. Тус заалтан дээр “Аливаа улс зэвсэглэсэн дайралтанд өртөх тохиолдолд, тухайн улстай ойрын харилцаатай буй улс нь хамтран хариу дайралт үзүүлэх эрх” хэмээн тунхагласан байна. Харин Япон улс нь АНУ-тай энэхүү тунхаглалыг холбохоор шийдэн, одоогийн байдлаар шийдвэр батлах хэмжээнд явж байгаа юм. Энэхүү гэрээ нь батлагдвал нэг талаар дайн болсон ч оролцохгүй гэж байсан Япон улс нь дайн болвол оролцоно гэсэн зүйлийг тодотгож өгч байгаа юм болов уу. Гэвч өнөөг хүртэл энх тайван байдал, цэрэг зэвсэггүй улсыг эрмэлзэж байсан Япон улс ямар шалтгаантайгаар энэхүү тунхаглалын доор АНУ-тай цэргийн хамтралын гэрээг хийх гэж байна вэ?

Япон, АНУ-ууд нь 1951 оны 9 сард Сан-Франциско хотноо болсон “Энх тайваны гэрээ”-г батлах үеэр “Япон Америкийн аюулгүй байдлын гэрээ”-г баталсан билээ. Энэхүү гэрээнд тусгагдсан ёсоор АНУ нь өөрийн дотоодын цэргийн армиас Япон улсад суулган, аливаа зэвсэгт халдлагын үеэр Япон улсыг хамгаалах гэрээ билээ. Өөрөөр хэлбэл нэг талыг баримталсан гэрээ юм. Харин өнөөгийн олон улсын талбар дээр болоод буй Орос болон АНУ хоорондын, Хятад болон Япон улс хоорондын асуудал гэх мэт олон асуудлаас үүдэлтэйгээр Япон улс нь АНУ-тай бат бөх харилцаагаа нэмэхийн тулд нэг талт гэрээг хоёр талт гэрээ болгохоор хэлэлцэж байна. Энэхүү гэрээ нь Япон улсын энх тайван байдлыг алдагдуулан, Япон улс нь энх тайван байдлаасаа ухарч байна хэмээгдэн ард иргэдийн эсэргүүцэл бухимдлыг ихэд төрүүлж байгаа боловч 2 гүрний хоорондын харилцаанд том нөлөө үзүүлэх учир Японы засгийн газар гэрээг урагшлуулах тухай хэлэлцсээр байна.

Дээрх асуудлын холбогдолтойгоор 5.20ны өдөр Японы эрх баригч намынхан яаралтай хурлыг эхлүүлсэн бөгөөд 5.28-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын санхүүгийн хорооны уулзалт, 5.29-ний өдөр Оролцогчдын танхимын гадаад харилцаа батлан хамгаалахын уулзалтан дээр тус тус Абэ ерөнхий сайд оролцон эрчимжүүлсэн хэлэлцүүлэг явуулахаар товлосон байна. Түүнлэн 6.2-ны өдөр гадаад бодлогын салбарын хороотой хамтарсан эрчимжүүлсэн хэлэлцүүлэг хийхээр болсон байна. 5.20-ны уулзалт эхлэхээс 2 өдрийн өмнө нам бүрийн гишүүд цугларан хэлэлцүүлэг хийсний дунд “Эрх чөлөө ардчилсан” намын нарийн бичгийн даргын ахлагч Ишиха гуай “ Цэргийн харилцан хамтралын тухайд, хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа нь ганцхан Япон юм. Танай улсад дайралт орж ирвэл бид нар юу ч хийхгүй, тэгэхдээ манай улсад тийм зүйл тохиолдвол бид нарт туслахаар ир гэж хэлж байгаа улс ганцхан Япон. Энд тэнд газар нутгийг тойрсон дайн самуун үүсч, АНУ-н хүч унаж, Хятад улсын арми хүчирхэгжиж, холын зайн пуужинд цөмийн зэвсгийг цэнэглэе гэсэн улсуудын бодлого нь тогтвортойгоор урагшилж байна. Ийм учраас үндсэн хуулийн заалт, аюулгүй байдлын заалтыг дахин шийдвэрлэмээр байна” хэмээсэн юм.

Б. Амина
Токио Олон Улсын Их Сургууль
2014.05.26

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*