“Уран зохиолын ном гэж чиний бодлоор юу вэ? Золоо: Мммм… Яг тийм гээд хэлж чадахгүй ч… хүн төрөлхтний хамгийн агуу зүйлсийн л нэг юм болов уу, яг хүний чадах, хамгийн дээд ч байж болох…”

Processed with VSCOcam with g3 preset Processed with VSCOcam with b1 preset Processed with VSCOcam with f2 preset

Processed with VSCOcam with g3 preset Processed with VSCOcam with b1 preset Processed with VSCOcam with f2 preset

Нэр : Золзаяа Сургууль: Токио Япон хэлний сургууль

Японд  ирээд удаагүй байгаа юм байна шдээ… Төсөөлж  байснаас ямар байна ?

Би өөрөө японд ирэхийг маш их хүсч байж ирсэн болохоор бүх л юм нь гоё сонин санагдаж байгаа. Яг л төсөөлж байсан шиг сонирхолтой гоё газар…Газрын зураг дээр Монголоос даруй хэд дахин жижиг харагдах мөртлөө, яваад яваад барахгүй гудамж, хот, зам, барилгууд, тоо томшгүй хүмүүс гээд л бүх зүйл нь л сонирхолтой. Ялангуяа хүмүүс нь бүр ч сонирхолтой.

Хүмүүсийнх нь юу нь?

Илүү юманд огт анхаарлаа хандуулдаггүй юм шиг. Жишээ нь өөрсдийнхөө ажилдаа явдаг замаа л мэдээд, эргэн тойронд өөр юу байдаг талаар нэг их санаа тавьдаггүй. Хажуугаар нь шалдан хүн зөрж байсан ч тоохгүй юм шиг зан нь яагаад ч юм сонирхол татаад байгаа.

Хобби?

Ном унших, Кино үзэх. Музикл төрлийн киноноос бусад бүх төрлийн киног шимтэн үздэг.

Чиний бодлоор кино?

Кино гэдэг бол нэг л хүний бодол, төсөөлөл миний нүдэн дээр харагдаж байгаа хэрэг байх. Гэлээ гэхдээ киногоор дамжуулж олон төрлийн мэдээлэл авах боломжтой. Ном унших–> Тэр дундаа дээр үеийн монголын уран зохиолууд яагаад ч юм их сонирхол татдаг. Байгаль, улирал, нар, хээр тал, ус гол гээд сайхан зүйлсийг уран яруу үгсээр гайхан биширтэл дүрсэлсэн байдаг.

Одоо хэвлэгдэн гарч байгаа номнуудаас алийг нь уншиж байна?
Миний хувьд нэг их сонирхол татдаггүй юм аа. Дээр үеийн Нацагдорж, Түдэв гэх зэрэг зохиолчдын бичлэгээс нэг л үгийн баялаг муутай ч юм шиг, зүгээр л нэг орчуулаад орхичихсон орчуулга ч юм шиг, ямар нэг юм яагаад ч юм дутуу юм шиг санагдаад сонирхол татдаггүй…

Жирийн нэг өдрийн амьдрал?

Манай хэлний бэлтгэлийн сургууль өдөр бүр 9:30-16:30 хооронд байдаг. Өглөө хичээлдээ яваад өдрийн цайны завсарлагааны 60 минутанд өндөг сосиск шарж идээд, уншиж байгаа номоо нэг эргүүлж харчихаад, хичээлдээ буцаад ордог.

Хичээлээ тараад?

Хичээлээ тараад өрөөндөө орж ирээд буцаад л гардаг. Би олон хүмүүсийн дунд, хүмүүстэй ярилцаж суух дуртай юм шиг байгаа юм. Ялангуяа одоо хамт сурч байгаа янз бүрийн орноос ирсэн оюутнуудтай, тэр орны сонин содон зүйлс, надтай ялгаатай зүйлс, өөрсдийнх нь амьдралын талаар гээд л ярилцаад суухад үнэхээр сонирхолтой байдаг.

Жишээ нь ?

Жишээ нь Араб оюутнууд. Бид бүгд л Арабууд баян баян гэлцдэг. Гэвч миний танил Араб найзуудаас сонсох нь ээ, тэдэнд манай Монголчуудтай адил асуудал их байдаг юм шиг байсан. Арабын бүх иргэд баян биш бөгөөд тэдний дунд өндөр албан тушаалтан танил талгүйгээсээ болоод тааруухан амьдарч явдаг хүмүүс ч цөөнгүй гэсэн. Энэ яриаг сонсоод би ч бас Монголд байдал ямар байдаг талаар ярих гэх мэтээр орой болгон сонирхолтой яриаг өрнүүлдэг.

Сурах гэж буй мэргэжлийнхээ тухай?

Одоо хэлний бэлтгэлийн сургуулиа дуусгаад Биохимич мэргэжлээр 2 жилийн мэргэжлийн сургуульд элсэн орно. Химийн хичээлдээ их дуртай байсан болохоор мөн ирээдүйд улс эх орон, гэр бүлдээ хэрэгтэй хүн болох нь зөв гэсэн үүднээс энэ мэргэжлийг сонгосон. Гэхдээ би ахлах сургуульд байх үедээ нэг хэсэг нийгэм, түүх, соёл судлалын чиглэлээр явбал их сонирхолтой юмдаа гэж бодож байсан удаатай л даа. Эргэлзэж байсан үедээ гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн. Түүний дээр химийн хичээлдээ ч багагүй сонирхолтой байсан болохоор нарийн мэргэжил эзэмшээд авсан нь илүү дээр  гэж шийдсэн юм.

Processed with VSCOcam with b1 preset Processed with VSCOcam with f2 presetНом чиний бодлоор?

Миний бодлоор жаахан сүртэй юм шиг сонсогдож магадгүй л дээ (инээв). Гэхдээ миний л бодлоор уншаад төсөөлөх гэдэг бол хүн төрөлхтний “гараас гарч” буй үйл дундаас хамгийн дээдийн нэгэн нь юм болов уу… “Уран зохиолын ном гэдэг бол ганц хүн төрөлхтний гараас л гарч болох, бүтээж чадах зүйлийн дээр уншаад төсөөлөх гэдэг нь бас хүн төрөлхтний хамгийн онцгой чадвар. Унших нь өөрөө үнэхээр гоё мэдрэмжүүдийн нэг…”

Ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна?

Дэмий амьдарсан л хүн болмооргүй байна… Сонирхолтой, олон талын мэдлэгтэй хүн болмоор байна. Би одоо хими биологоор сурах ч гэсэн, соёл урлагын талаар сонирхсон хэвээрээ л байна. Мэргэжлээ сайн эзэмшихээс гадна урлаг, түүх соёл гэх мэтчилэн олон талын мэдлэгтэй хүн болох юмсан гэж боддог. Тэгээд бас кино яаж бүтдэг үйл явцыг өөрийн биеэр харж үзэх ч юмуу, Ди Жеи нарын хэрхэн дуугаа эвлүүлж тоглуулдаг талаар харах ч юм уу… Би их уйдамхайдуу болохоор шинэ содон зүйлсээр өөрийгөө цэнэглэж чадвал аз жаргалтай амьдраад явж чадах юм шиг санагддаг.Түүнд урлаг, соёл, олон талын мэдээ мэдээллүүд л туслах байхдаа…

Өөрийн үеийнхэндээ хандан хэлэх үг?

(Инээв) Миний хэлэх юм гэж юу ч байх вэ дээ. Бүгдээрээ сайхан амьдраарай хэхэ. Гэхдээ миний анзаарснаар бидний үеийнхэн нэг зүйлрүү бөөнөөрөө хэт их хошууран, туйлширдаг байдал заримдаа ажиглагддаг. Хэсэг бүлгээрээ нийлж өөрсдийгөө дөвийлгөх, гадна төрх хувцас хунараар нь ялгаварлан харьцах ч юм уу… муу тал бас хааяа байгаад байгаа юм шиг. Тэгэхийн оронд хүний дотроо юу бодож, ямар зүрх сэтгэлтэй, хүний зан чанартай хүн бээ гэдэгт анхаарч хоорондоо харьцвал дээр юм уу даа гэж бодогддог.

Золоогийн номын сангаас онцлох нь:

91-e1401367084683Баабар “Дори идэр дүүдээ” Энэ номыг уншаад ямар их юм мэддэггүйгээ анх мэдэж байсан. Би ер нь Баабар гуайн нийтлэлийг хааяа уншдаг, Баабар гуай шиг олон талын мэдлэгтэй хүн болох юмсан ч гэж хааяа боддог хэхэ.

52-e1401366816103Мураками Харуки  “The elephant vanishes” Би уншиж арай дуусгагүйлдээ гэхдээ сонирхолтой. Муракамигийн бичсэн янз бүрийн богино өгүүллэгээс уншихад сонирхолтой гоё байдаг.

71-e1401366837113Монголын Непко компанын “хүмүүс түүх бүтээдэг” гэсэн цувралын “УУГАН” Дуучин Бадар-Ууганы дурсгалд зориулсан ном байсан. Заавал унших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

61-e1401366825616Д. Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” роман Энэ бас их гоё хэллэгтэй, бичлэгтэй  роман байсан.

33-e1401366794909Д.Нацагдоржийн дурсгалд зориулсан С. Лочин гэж Нацагдоржийн талаар судлаач эрдэмтэн зохиолчийн бичсэн “Сарны гэрэл” гээд ном. Үүнийг уншихад Нацагдоржийн амьдралын тухай багагүй мэдээд авч болох юм шиг санагдсан.

42-e1401366804484Alice Sebold-н “Lovely Bones”2002 оны ном Анх киног нь үзээд маш сонирхолтой санагдаж байсан. Аймшгийн юм шиг хирнээ огт тийм биш. Тэгээд номыг нь уншиж үзмээр санагдаад уншиж эхэлсэн. Үхэл, амьдрал хоёрын дунд очсон охины талаар гардаг.

Ярилцлагыг авсан, нийтлэн бичсэн : Обирин их сургууль Ганбаатар Чимэдлхам

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*