Үсний эрүүл мэнддээ анхаарцгаая!

4Үс сайхан бол зүс сайхан гэж хүн бүр ярьдаг ч үсэндээ цаг зарцуулан нарийвчлан арчлах цаг бидэнд ховор олддог. Тэгвэл гадаад үзэмжний минь нэгэн гол зэвсэг болсон үснийхээ талаар илүү ихийг мэдэж зѳв арчилж сурцгаая.

1. Хэрхэн угаах вэ?
Бидний үс шѳнийн цагаар тэр дундаа үүрийн 4-8 цагийн хооронд хамгийн ихээр амьсгалж, ургаж байдаг гэнэ. Тиймээс үсээ болж ѳгвѳл орой унтахынхаа ѳмнѳ угааж ѳгвѳл үс хуйхан дахь бохирдол арилж хангалттай сайн амарч ѳнгѳѳ сэргээж чаддаг. 

2. Угаасныхаа дараа….
Үсээ угаасныхаа дараа нойтон чигээр нь хатаана гэдэг бол үсийг хамгийн амархан гэмтээдэг. Угаасныхаа дараа хуурай алчуураар зѳѳлѳн дарж ѳгч арчих нь хамгийн зѳв хатаах арга бѳгѳѳд, үсээ үрж арчих нь үсэнд олон жижиг гэмтэл үүсэх шалтгаан болдог байна. 

3. Юу бидний үсийг ихээр гэмтээдэг вэ?
Бидний үсийг хамгийн амархан гэмтээдэг зүйлс бол будаг, сэнс, шулуун буржгар хими, мѳн нарны хурц туяа байдаг байна.  Яах ч аргагүй эдгээр гэмтээх аргыг сонгосон бол араас нь нэмэлт арчилгааг заавал хийж ѳгѳѳрэй.

4. Нэмэлт арчилгаа гэдэг нь…
1. Үсээ угаах үедээ шампунаа усныхээ угт түрхэж ѳгч гараараа хѳнгѳн массаж хийж ѳгснѳѳр хуйханд тѳдийгүй тархины цусны эргэлтэнд маш сайнаар нѳлѳѳлдѳг байна.
2. Харин тэжээлийн тос түрхэхдээ хуйхандаа огт хүргэлгүй үснийхээ гол хэсэгт голчлон түрхэж илж ѳгнѳ. Хуйхандаа тос түрхэж удаан байлгаснаас хуйхандах нүхнүүд маань бѳглѳрч үс амьсгалж чадахгүйн зэрэгцээгээр будаг болон химитэй үсний найрлагыг алдагдуулдаг байна.
3. Нойр бол гоо сайхнаа хадгалах хамгийн чухал зүйл. Үсэнд ч мѳн хамаатай. Ѳдѳрт дор хаяж 8 цагийн нойр авснаар эрүүл үсийг бий болгох кортизон, мелатонин зэрэг дааврыг бүрэн ялгаруулж ѳгдѳг байна.
4. Гадагш гарахдаа болон сэнс ашиглахдаа үс гэмтэхээс хамгаалсан цацлагыг заавал хэрэглэж байхыг санал болгож байна. Ингэснээрээ гадны нѳлѳѳллѳѳс шалтгаалан үс гэмтэхээс 60% хамгаалж чадна.

5. Дотроосоо ч бас үсэндээ анхаарцгаая!
Үс гэдэг бол яг л бидний арьсны адилаар гаднаасаа болон дотроосоо тэжээлийг шаардаж байдаг. Тэгвэл юу идэж, нэмэлтээр юу хэрэглэвэл сайхан үстэй болж болох вэ? Үүнд:

  1. Уураг: Үсний талаас илүү хувийг уураг бүрэлдүүлж байдаг учраас үсэнд хамгийн хэрэгтэй зүйл бол уургаа сайн нѳхѳж авах явдал юм. Уургаа нѳхѳснѳѳр үсний гол эсийг сэргээж бат бѳх үсийг бий болгоно. Үүний тулд Кератин, Коллагэн гэсэн уургийг нэмэлтээр хэрэглэж болохоос гадна хүнсэндээ тахиа болон үхрийн махыг сонгон хэрэглээрэй.
  2. Кальци: Энэ нь үснийхээ эрүүл байдлыг хамгаалахад тусална. Сүү цагаан идээ, бяслаг зэрэг хүнсээр дамжуулан нѳхѳх боломжтой.
  3. А болон Ц Витамин: Ѳнгѳлѳг гялалзсан үстэй болохыг хүсвэл брокли, лууван зэрэг хүнсээр дамжуулан дээрх витаминуудаа нѳхѳх боломжтой.

Үс гэдэг бидний насыг, сонирхлыг, тэр ч бүү хэл ѳѳртѳѳ арчаатай байдлыг илтгэдэг гоо сайхны чухал илрэл учраас үснийхээ гоо сайханд арьсныхаа адилаар чухалчлан анхаарч, жилийн турш ѳѳртѳѳ итгэлтэи дээгүүр алхацгаая.

Эх сурвалж : http://www.damaged-hair.net

Шиншү их сургууль
Эдийн засгийн факултет
4-р курс Б.Анхбаяр
2014 он 6 сар 5-ны өдөр

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*