Wikipedia-ийн тухай

Сайн байна уу? Өнөөдрийн чөлөөт нийтлэлээр та бидний сайн мэдэх цахим нэвтэрхий толь “Wikipedia”-ийн тухай танилцуулахаар бэлдлээ.

 

  1. Ерөнхий танилцуулга.image001

Wikipedia нь анх 2001 онд Jimmy Wales, Larry Sanger нарын санаачлагаар үүсч, одоо Wikimedia Foundation гэх ашгийн бус байгууллагын ажиллуулдаг нээлтэй эхийн, хүссэн хэн ч мэдээлэл нэмж, засварлах боломжтой, хамтын эх үүсвэрээр бий болсон цахим нэвтэрхий толь юм. Энд дурьдсанчлан Википедиаг хэн ч засварлаж болдог тул худлаа мэдээлэл байх тохиолдол байдаг ч[1], дэлхий дээр эхний 6-д орох[2] өндөр хандалттай сайт болжээ.

Wikipedia нийт 286 хэл дээр хувилбартай бөгөөд, одоо тэдгээрээс 276 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. 1,000,000-с илүү нийтлэлтэй 9 хэлний хувилбар байгаа бөгөөд, харин манай Монгол хэл дээрх Википедиад 12,543 нийтлэл байна.

  1.     Интернетийг өөрчилсөн үү?

Даалгавраа хийх, илтгэл бэлдэх, бүүр хүнтэй маргалдах үедээ хүртэл Wimage002ikipedia-г ашиглан эх сурвалж, мэдээлэл хайдаг бүхэл бүтэн нэг үе байгаа гэж хэлэхэд буруудахгүй байх.

Одоогоос 2 жилийн өмнө Америкт “Цахим орчинд оюуны өмчийн хулгайг зогсоох тогтоол” (SOPA)-ийн хэлэлцүүлэг болох үед үүнийг эсэргүүцсэн Wikipedia 24 цаг өөрсдийн Англи хэл дээрх хувилбараа унтраасан[3] нь дээрх хуулийн төслийг батлагдахгүй байхад жинтэй нөлөө үзүүлсэн гэж боддог юм. Википедиагийн үг цахим мэдээллийн асуудал дээр ийм хүчтэй!

Хүн төрөлхтөний мэдлэгийг илүү нэгдсэн байдлаар, нийтэд түгээх зорилготой энэ сан Web 2.0 эрин үетэй зэрэгцэн гарч, интернетийг мэдлэг, мэдээлэл олж авах жинхэнэ сан болгоход оройлон оролцсон болов уу. Хэрвээ Википедиа байгаагүй бол “яаж гэрийн даалгавраа хийх” байснаа төсөөлдөггүй шүү. 😀

  1. Wikipedia-н тухай сонирхолтой баримтууд
  • Википедиа дээр 27 сая гаруй хэрэглэгчийн оруулсан 18 сая гаруй нийтлэлийн 1 тэрбум илүү хувилбар хадгалаастай байгаа. (Сонирхуулахад та Википедиа дээр яг үнэндээ юуг ч “засаж” чадахгүй, харин зөвхөн “нэмж” чадна. Таны хийсэн бүх өөрчлөлт хадгалагддаг тул устгасан мэдээлэл чинь хадгалаатай л үлддэг юм)
  • Wikipedia-д хувь нэмрээ оруулагчдын хоорондоо харилцдаг “Talk” хэсэгт сонирхолтой ярианууд түгээмэл болдог бөгөөд тэдгээрийн нэг нь Википедиад нэмэгдэх хамгийн сүүлчийн нийтлэлийн гарчигийг таах тухай[4]. Сонирхуулахад:

o   Түүхийн сэдвээр : Яагаад Зомбинууд ялсан бэ? (Why the Zombies won)

o   Шашны сэдвээр : Нас барсан бөгөөд Wikipedia-д хувь нэмэрээ оруулагчдын нэгдсэн жагсаалт (Complete list of dead Wikipedians) … Ингэхэд энийг хэн бүрэн гүйцэд бичиж дуусгах билээ? Сүүлийн хүн өөрийнхөө үхлийн дараа бичих хэрэгтэй болно?

o   Компьютерийн ухаан : Google устсан тухай (Deletion of Google) .. Гүүгл устгах үед бүх интернет ертөнц дуусах болно…

Гэх мэт сонирхолтой таамгууд бий!

  • Wikipedia-н хандалтанд Google чамгүй хувь нэмэрээ оруулдаг гэнэ шүү. Бараг нийт хандалтын 50% нь Google-р дамжиж орж ирдэг.
  • Цаг агаар муу үед хүмүүс Wikipedia-д засвар оруулах нь их байдаг гэнэ. Тийм ч болохоор Дани хэл дээрх хувилбар Испани хэлний Википедиагаас илүү олон нийтлэлтэй байдаг. (z : Би ч бас энэ нийтлэлийг бороотой үед бичиж байна. :D)
  • Wikipedia-н туйлын зорилго нь дэлхий дээр байгаа бүх мэдээллийг, бүх хэл дээр онлайн орчинд хүртээмжтэй болгох. Агуу![5]
  • Wikipedia-н уншигчдын 31 хувь нь л эмэгтэй бол, нийтлэл оруулагчдын 19 хувь нь л эмэгтэй гэнэ. Яагаад?
  • Англи хэл дээр байгаа бүх нийтлэлийг нь уншъя гэвэл 16 жил 9 сар хэрэгтэй гэнэ. (z : Би лав 50 орчим цагийг 7 хоногт зарцуулж байсан удаа байгаа гэхээр.. Тэр үедээ 0.034%-г нь л уншсан байх нь)
  • 2013 онд хамгийн их уншигдсан нийтлэл Facebook-н тухай бөгөөд, эхний 10-т “List of Bollywood films of 2013” гэсэн нийтлэл байх юм?[6]
  1. Wikipedia gameimage003

Энэ нийтлэлийг бичих санаа анх Wiki game (http://thewikigame.com/) тоглож байх үед төрсөн юм.

Энэ тоглоомын зорилго нь их амархан. Танд ямар нэг гарчигтай нийтлэл өгөгдөх бөгөөд, Уг нийтлэлийн Wikipedia хуудсан дахь холбоосуудаар дамжиж явсаар, өгөгдсөн гарчигтай өөр нэг хуудсанд орох ёстой юм.

Уг тоглоомоор тоглож байх үедээ тааралдсан олон сэдвийн нийтлэлийг унших үед та барагтай л уйдахгүй! Тийм ч муу Англи хэлээр бичигдсэн мэдээлэл биш болохоор Англи хэлээр тасралтгүй юм уншаад л байх сайхан арга шүү. 😀

Дотроо олон төрөлтэй энэ тоглоомыг хөгжилдөх гэж, хэлний мэдлэгээ хөгжүүлэх гэж, мэдлэг олж авах гэж толгоод үзээрэй! Танд таалагдана гэж итгэж байна.

 

Эцэст нь:image004

 

Хүссэн зүйлийнхээ тухай мэдээлэл авч чадаад л байна, энэ сангаас… Таны хэрэгцээг бас хангаж байх болтугай!image005

 

Хичээлийнхээ иш татсан мэдээллийн жагсаалтанд Wikipedia гэж битгий бичээрэй. :3

Нийтлэл бичих ийм хэцүү юм уу? O-o ……. Энэ сайтад нийтлэл бичсээр л байдаг хүмүүсийг одоо биширч эхлэх нь! Phewwww! ….

Токиогийн гадаад хэл, соёлын сургууль

Япон хэлний бэлтгэл анги

– З…

2014.06.07

[1] http://en.wikipedia.org/wiki/Reliability_of_Wikipedia

[2] http://www.alexa.com/topsites

[3] http://www.telegraph.co.uk/technology/wikipedia/9022013/Wikipedia-shuts-down-for-24-hours-in-piracy-protest.html

[4] http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Last_topic_pool

[5]http://www.onlinemba.com/blog/15-interesting-facts-about-wikipedia/

[6] http://www.infodocket.com/2013/12/31/the-top-100-most-viewed-articles-on-wikipedia-during-2013/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*