Дэлхий Дахинд – Их Долоогийн Уулзалт

G7-brussels-612x336Дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох G7 буюу Их Долоо-н улсуудын (АНУ, Герман, Их Британи, Итали, Канад,Франц, Япон) дээд хэмжээний уулзалт энэ сарын 5 ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо хоёр өдөр болж өнгөрлөө. Хэдийгээр анх Оросын Сочи хотод Их Найм-н дээд хэмжээний уулзалтаар төлөвлөгдөж байсан ч Украйны асуудлаас үүдэлтэйгээр уулзалт Орос улсгүйгээр Их Долоо-н дунд зохион байгуулагдав. Энэ оны 3 сард Орос Украйнаас Крымыг өөртөө нэгтгэсний дараачаас G8 -с Оросыг хасах шийдвэрийг G7 гаргасан юм.

Уулзалтаар эдийн засаг гадаад худалдааны бодлого, байгаль орчин, эрчим хүчний салбарын талаар хуралдаад зогсохгүй Орос улсыг Украйн улсын бүрэн эрхт байдалд халдаж байна хэмээн хатуу шүүмжлэн Оросын эсрэг тавих хориг арга хэмжээгээ улам чангаруулах болно гэдгээ мэдэгдэцгээв.

Ерөнхийлөгч Обама хэлэхдээ, “Бид 20-р зуунд л хэрэгжиж байсан хар арга барилыг 21-р зуунд хүлээн зөвшөөрөх ёсгүй.” (ЗХУ улс өөрсдөөр нь хувьсгал (комунист) хийлгээд дараа нь өөртөө нэгтгэж байсан аргыг хэлсэн болвуу)

Xарин энэхүү G7-н мэдэгдэлд хариу болгож, Оросын Ерөнхий сайд Димитрий Медведев Украйнаас салан тусгаарлагчид (Оросын талыг баригчид) ын эсрэг Украйн улс хүч хэрэглэж, үүнийг нь G7 дэмжиж байгаа нь өөрөө увайгүй явдал гэв.

Түүнчлэн G7 Украйн улсад үүсээд байгаа асуудлыг гурван үндсэн алхмаар шийдэхээр зөвшилцөлд хүрэв.

Үүнд :

1. Украйн улсыг эдийн засгаар дэмжих

2. Оростой хэлэлцээр хийх

3. Дээрхи хоёр арга амжилт олоогүй тохиолдол Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангаруулна гэв.

Э.Хонгорзул

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*