Дэлхийд тэргүүлэх технологи дахин Япон хүний гараас

Ойрын хугацаанд дэлхий дээр зурагт болон дэлгэцийн үйлдвэрлэлээр Өмнөд Солонгос улсын Самсунг корпораци Японы Сони гэх мэт зурагт электрон барааны том үйлдвэрлэгчдийг ардаа орхин тэргүүлж байгаа билээ. LCD (liquid crystal display)дэлгэцийг бодвол илүү нимгэн , дуртайгаараа эргүүлж нугалах боломжтой OEL (Organic Electro –Luminescence) дэлгэцийн үйлдвэрлэлийг дэлхийд анх удаа ухаалаг утсан дээр амжилттай суулгаж чадсан нь Самсунг юм. Нэгэн үе өндөр технологи сайн чанараар дэлхийг гайхшруулж тасархай тэргүүлж байсан Японы үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараар суларч Солонгосын үйлдвэрлэгчдэд дийлдэж эхэлж байгаа нь яалт ч үгүй үнэн билээ.

Гэвч дэлхий дээрх хамгийн өндөр технологийг атгаж буй орон нь яалт ч үгүй Япон орон хэвээрээ байгаа билээ. Дэлхийд өөр хаана ч байхгvй нарийн технологийг Японы жижиг дунд үйлдвэрлэгчид эзэмшиж байгаа билээ. Илүү өндөр технологийн дэлгэцийг олон тоогоор үйлдвэрлэх арга боломжийн дутагдал, мөн өндөр үнэ өртөгөөр бүтэж байгаа гэх талууд дээр өрсөлдөх чадвар байхгүйн улмаас бусад орны үйлдвэрлэгчдийг ялахад бэрх байгаа нь бодит байдал билээ.

Тэгвэл Тайваны томоохон группын нэг болох “Хонхай”-д Японы өндөр ур чадвартай технологичидийг өөрийн компанидаа урьж баг бvрдvvлэн шинэ үеийн зурагтыг хийхээр судалгааныхаа ажилд ханцуй шамлан оржээ. Нэг оронд үйлдвэрлэх гэсэн цар хүрээнээс гарч “Made in Asia” гэсэн уриан доор ажлаа эхлээд байна. Хонхай групп нь дэлхийн енцег булан бүр дэх компаниудаас электрон барааны сэлбэг болон бvтээгдэхvvний захиалга авч EMS (electronics manufacturing service) төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1.3 тэрбум долларын худалдаа хийдэг асар том үйлдвэрлэгч юм. Ойрын жилvvдэд Хятад дахь цалингийн өсөлт зэргээс үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж ашиг боогдож байгаагаас шалтгаалж үр ашгаа нэмэгдүүлэх шинэ арга замыг хайж байгаа юм. Тэгээд өөрсдийн гэсэн бие даасан дэлгэц үйлдвэрлэх технологийг бий болгож илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхvvн үйлдвэрлэлийг бий болгоё гэж байгаа юм. Үүний тулд дэлгэц vйлдвэрлэх салбарт тэргүүлэх технологийг эзэмших Япончуудаар баг бүрдүүлэн урьд хожид байгаагүй шинэ үеийн дэлгэцийг үйлдвэрлэн гаргахаар зориод байна. Уг багийн 90% нь Японы Hitachi, SHARP зэрэг Японы томоохон компаниудад ажиллаж байсан мэргэжилтэнгүүдээс бvрдэж байгаа бөгөөд дэлхийд анх удаа гэгдэж буй хэд хэдэн Японы технологийг авч хэрэглэхээр болоод байгаа юм байна. 0.5 мм-с бага зузаантай гэх маш нимгэн OEL дэлгэцийн үйлдвэрлэлийг бодит болгохоор зорин ажлаа эхлээд байгаа юм байна. Хүчтэй өрсөлдөөнтэй салбар болох электрон бараа, зурагт үйлдвэрлэлийн ертөнцөд дахин нэг хүчтэй тоглогч бий болох магадлал бий болов. Мөн Японы мэргэжилтэн болон Японы технологийг голчлон ашиглаж байгаа нь Японы дотоодын томоохон vйлдвэрлэгчдэд дарамт болж буй нь маргаангүй бөгөөд нэн даруй өрсөлдөөнд ялах шинэ арга замыг хайж олохгүй бол ихэд хүндхэн vе тулж ирээд байгааг сануулж байгаа явдал боллоо.

Ц.Баасандорж
Иватэ их сургууль
2014/06/09

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*