Витамины тухай ойлголт : Витамин Д

Энэ удаагийн нийтлэлдээ Д витамины хэрэгцээ болон түүний үр ашгийн талаар толилуулахаар бэлтгэлээ. Д витамин нь та бидний биед тань фосфор болон кальцийг шингээхэд чухал үүрэгтэй юм. Д витамин нь бие дотор нийлэгжиж үүсдэгээр нь витамин гэхээс илүүтэйгээр гормон гэх нь бий. Уг витамин нь элгэнд нийлэгжиж бөөрөөр дамжиж нарийн гэдэсрүү шилжин , бидний идэж уусан хоол хүнснээс кальци болон фосфорыг шингээхэд тусалдаг байна. Цаашлаад цусаар дамжин хүний ясны эд ангид кальци фосфор хүрдэг байна.

Д витамины дутагдалтай хүн гол төлөв ясны сийрэгжилтэнд өртөх магадлал өндөртэй байдаг ба шалтгаан нь дээр дурьдсанчлан кальци болон фосфортой холбоотой юм. Өмнөх нийтлэлүүд дээрээ бичиж байсанчлан кальцийн дутагдал хүний ястай шууд холбоотойг эргээд нэг санаарай. Түүнээс гадна Д витамин дутагдсанаар бие сульдах буюу сульдаа өвчтэй болж болзошгүй юм. Харин эсрэгээрээ Д витамины хэмжээ хэтэрвээс мөн адил ясны сийрэгжилттэй болдог гэнэ. Яс үүсэхэд нэн чухал уг витамин нь нярай хүүхдэд хамгийн их хэрэгтэй зүйл юм. Хүүхдийн яс дөнгөж батжиж эхлэж байхад нь Д витамин дутагдваас гажигтай яс үүсч , цаашлаад сульдаа хүүхэд болоход нөлөөлдөг юм шүү. Тиймээс ч барууны орнуудад бага насны хүүхдэд загасны тос ѳдѳрт нэг халбага ѳгдѳг байна.

Д витамин нь голдуу туна, салмон гэх загас болон бүсад загасны гаралтай бүтээгдхүүнүүдэд ихээр агүүлагддаг байна. Загасан бүтээгдхүүний хэрэглээ бага монголчууд бид нарт өдөр тутамдаа загасны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх амаргүй биз ээ. Дээрээс нь загастай хоолонд дурлагсад ч цөөн биз. Хэдий тийм ч долоо хоногтоо ганц удаа ч болов лаазалсан туна загас ч юмуу аваад идэхэд багахан хэмжээний Д витаминаа авчихна шүү. Харин боломжтой бол долоо хоногтоо хоёроос гурван удаа загастай хоол идээрэй гэж зѳвлѳмѳѳр байна.

Б.Оргил
Шиншү их сургууль, Хөдөө аж ахуйн факултет, 2-р курс
2014 он 6 сар 19ны өдөр

Эх сурвалж:

澤 賀津子 / 石田 けい 『ビタミンB・O・O・K』平成13年
Сава Кацүко / Ишида Кэи 『Витамины ном』2001 OH

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*