Нанотехнологи 1 – Үндсэн ойлголт ба Нүүрстөрөгчийн Нано Хоолой CNT

Орчин үед шинжлэх ухааны нээлт, ололтууд асар хурдацтай хөгжиж байна. Тэгвэл та бидний сонсож байсан Нано-технологи хэмээх салбар нь яг ямар утгатайг юуны өмнө бага зэрэг танилцуулъя гэж бодлоо.

20-р зуунаас 21-р зуунд шилжих тэр үед нанотехнологи гэгдэх нэр томъёо үүссэн байна. Нано гэдэг 10-ийн хасах 9 зэрэгт буюу 10-9 гэсэн утгатай бөгөөд нанотехнологит нанометр (нм) хэмээх хэмжээс гол нэгж нь болдог. Бидний багадаа тоглож өссөн Атом-Молекул хэмээх тоглоомыг та мэдэх байх. Тэгвэл нэг атомын хэмжээ маань 0.1 нм байдаг юм байна. Нанотехнологи гэдэг нь нэг эс болгоныг хавчаараар хавчин эвлүүлж, янз бүрийн дарааллаар байрлуулснаар, олон төрлийн шинж чанартай бодис болон материалыг үүсгэх шинжлэх ухаан гэсэн үг юм. 2007 онд гарсан “Азийн Чоно” хэмээх компаний үйлдвэрлэсэн метилийн спиртээс болж ямар том асуудал үүсэж байсныг та санаж байгаа биз ээ. Үндсэн элемэнт нь адилхан хирнээ шинж чанар нь тэс өөр байгаагийн нэгэн жишээ энэ. Тэгвэл эсийн хэмжээнд өөрчилж чадсанаар, бодис болон материалын шинж чанарыг ямар том хэмжээнд өөрчилж чадах бол?

2
Нанотехнологи нь өөрөө бодис болон материалын шинжлэх ухаан хэдий ч, энэ 2 нь өөрөө бүх төрлийн инженерийн салбарт хамааралтай болж эхэлдэг. Хамгийн энгийн хэдэн жишээг авч үзэхэд, электроникийн салбарт хагас дамжуулагчийг сайжруулж semiconductor superlattice хэмээх зүйлийг бүтээснээр, бид бүгдийн хэрэглэж буй ЛЭД гэрэл буюу light-emitting diode гэрэл, лазер semiconductor laser, электрон дамжуулагч зэрэг юм. Өөр бусад салбарт эрс хөгжлийг дагуулж буй fullerene, carbon nanotube, zeolite гэсэн бодис болон материалууд байдаг юм байна. Гэвч энэ дундаас миний сонгох нэгэн бодис нь Carbon Nanotube юм.

1
Carbon Nanotube буюу Нүүрстөрөгчийн-Нано-Хоолой юм (үүнээс хойш CNT гэе). Энэ нь маш хөнгөн бөгөөд, маш бат бөх гэдгээрээ бидний эргэн тойронд байдаг материалаас давуу талтай юм.

Хүснэгт. 1 Материалын үзүүлэх шинж чанар
Husnegt

Дээрх хүснэгтээс бид бүхэн CNT нь нягт багатай (хөнгөн) хирнээ бат бөх чанараараа асар их зөрүүгээр давуу байгааг харж болно. Тэгвэл энэ материалаар юу хийнэ гэж???

Тэгвэл энэ нь таны төсөөлсөнөөс ч олон зүйлд хэрэглэгдэж бас судлагдаж байгаа юм байна. Тэдгээрээс хэдэн жишээг авч үзье. Маш бат бөх учир спорт хувцас болон сансрын цахилгаан шат, цахилгаан эд анги болон цахилгаан утас, цаасан баттерей, нарны цахилгаан станцад нарны энергийг шингээгч, устөрөгч зэрэг хүчтэй элементийг хадгалагч, нэхмэл, анагаах ухаан, өндөр дуу үүсгэгч гэх зэрэг олон зүйлд ашиглагдаж бас цаашдаа ашиглагдахаар судлагдаж байна.

Хамгийн урт үүссэн CNT нь одоогоор хагас метр орчим л бөгөөд, дунджаар урт өргөний харьцаа нь132,000,000:1 юм байна. Өөрөөр хэлбэл 1 м өргөн байхад 132000000 м урт хоолой болно гэсэн үг.

Нанотехнологийн шинжлэх ухаан ийм зүйлийг бүтээж чадах болов уу? Дараагийн нийтлэлдээ энэхүү технологиор бүтээж болох сансрын цахилгаан шат буюу Space Elevator-ийн тухай бичих болно. Энэ нь дэлхийн гадаргаас сансар хүрэх цахилгаан шат бөгөөд, одоогоор зөвхөн мөрөөдөл төдий л байгаа зүйл юм. Мэдээж хэрэг үүнийг бүтээхэд CNT л боломжтой. Тэрнээс биш цемент биш, төмөр биш, мод ч биш, зөвхөн нано материал. Үргэлжлэл бий…

И. Өгөөмөр

2014.06.20

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*