Хөрөнгийн зах зээлийн шинэхэн гишүүн ломбард

Хөрөнгийн зах зээлийн сонирхлыг 2013 онд ихэд татаад байсан Ой Ва хэмээх байгууллагын талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

Ой Вагийн товч танилцуулга: Борлуулалтаараа зээлийн зах зээлийн 10%-г эзлэх Ой Ва нь Хонконг-д хамгийн томд орох ломбард. Ой Ва алт, үнэт эдлэл, цаг, очир алмааз, хамгийн сүүлийн үеийн электрон бараа, түүгээр ч зогсохгүй орон сууц болон арилжааны шинж чанартай эд зүйлс зэргийг барьцаанд авч хариуд нь мөнгө олгодог ломбард юм. Энэ ломбард орон сууцны зээлд жилийн 15%, жижиг оврын үнэт зүйлсэд 41.5%-н хүүтэй зээл олгодог. Одоогоор 37 жилийн турш Хонконгчуудад зээл олгож байгаа бөгөөд өнгөрсөн жил анх удаагаа хөрөнгө оруулалтын зах зээлд Айпоо (Ийпоо)-г зарлажбагагүй шуугиан тарьсан юм.

Ломбардын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт: Эдийн засгийн тогтворгүй байдлаас үл хамааран уг ломбардын олгосон зээл, урьдчилгааны үнэ цэнэ нь сүүлийн хэдэн жил тогтмол өсөж байна. Эдийн засгийн уналтын үед ломбардаас олгосон зээл, урьдчилгааны үнэ цэнэ нь 2008 онд 4.0%-иар нэмэгдсэн байхад 2009 онд 10.1%-иар өссөн. Инфляцийн өсөлттэй зэрэгцэн ломбардын үнэ цэнэ, нэг өдөрт гарах гүйлгээний тоо өссөн үзүүлэлттэй байна.

Айпоо гэж юу вэ? IPO гэдэг нь “Initial public offering” гэсэн үгийн товчлол бөгөөд үнэт цаас анхлан байршуулах гэсэн утгатай. Хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө гээд голдуу хөрөнгө дутагдалтай байдаг компаниуд зээл авч, хөрөнгө оруулагч олж хариу болгон компанийхаа хувийг зарж болохыг Айпоо гэж ерөнхийдөө хэлээд байгаа юм.

Айпоо зарлах болсон шалтгаан: Энэ ломбард нь 2009 онд орон сууцны зах зээлд орсон бөгөөд орон сууцны бизнесээ өргөжүүлэх гол түлхэц нь Айпоо зарлах явдал байсан юм. Айпоо зарласны дараа 2010оны 2-р сард зээлийн хэмжээ нь HK (Хонконг доллар) $4 сая байснаас өнгөрсөн жилийн 11-р сард HK $67 сая болтлоо өсөж чадсан. 2013 онд HK $31 байсан үйл ажиллагааны ашиг нь ойролцоогоор HK $55 сая болж өссөн.

Ой Ва Айпоогоо 2013 оны 2-р сарын 27-ны өдөр нээж, 3-р сарын 4-ны өдөр хаажээ. Ой Ва хэдий анхны Айпоо зарласан ломбард болсон ч өнгөрсөн онд үзүүлэлт нь тийм ч сайн байсангүй. Өнгөрсөн оны 2-р сараас 11-р сарын хооронд сөрөг утгатай болсон нь мөнгөн гүйлгээний зээлийн эргэн төлөлтийн процесс нь төлөвлөж байснаас удаан орж ирж байгаатай холбоотой гэж таамаглаж байгаа. Эргэлтээс орж ирсэн ашиг нь HK $ 8 байсан ч үйл ажиллагааны цэвэр алдагдал нь HK $ 20.6 сая болсон, мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь HK $ 9.6 саяаас 6.6 сая болж буурсан.

10506009_10202561800271856_109590584_o

Гэвч энэ он гарснаас хойш Ой Вагийн хувьцааны үнэ эрс өсөж эхэлснийг дээрх графикаас харж болно. Хэдийгээр зээлүүлсэн мөнгөний эргэлтийн хугацаа нь төлөвлөснөөс удаан байгаа ч орон сууцны зээлийн зах зээлд өсөх боломж их байгаа. Oi Ва-ийн дарга, гүйцэтгэх захирал Эдвард Чан орон сууцны зах зээлд найдлага тавьж байгаа шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна “Орон нутгийн банканд ихэвчлэн тулгардаг урт, төвөгтэй зээл олголтын асуудал нь Ой Вад энэхүү боломжийг атгахад тус болсон”. 1975 онд байгуулагдсан тус ломбард нь өрх айл, асуудалтай байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн орон сууцны зээлийн бизнест хүч сорьж, HK $98 сая хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Э.Энххулан
Бүртгэлийн туслах ажилтан, Пи Эй Ти Си ХХК
2014.06.22

Эх сурвалж:

  1. South China Morning Post news
    http://www.scmp.com/business/banking-finance/article/1160337/ipo-pawnshop-chain-designed-grow-mortgage-loans
  2. bloomberg news
    http://investing.businessweek.com/research/stocks/charts/charts.asp?ticker=1319:HK
  3. Oi Wah Pawnshop Credit Holdings Limited http://www.vcgroup.com.hk/CM_v2/Document/tc/IPO%20Factsheet%20–%20Oi%20Wah%20Pawnshop%20Credit%20_1319_.pdf

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*