Өдөр тутмын арчилгаагаар Нүхжилтийг багасгах

• Нүхжилт яагаад үүсдэг вэ?

 Нүхжилт гэдэг зүйл бидний гоё сайхан харагдаж, цэвэр цэмцгэр нүүр будалт хийхэд маш их саад болдог.

1Нүхжилт үүсэх төрөл бүрийн шалтгаан бий. Батга болон нүүрний шар үс унасны дараа арьсанд нүх үүссэн байдаг. Энэ үедээ арьс өөрөө нөхөн төлжиж арьсаа тэлж нүх нь алга болдог боловч тэр нүхэнд нь будагны үлдэгдэл, дутуу цэвэрлэсэн батга, гадны бохирдол, хөлс зэрэг нь хуримтлагдсанаар исэлдэж арьс нөхөн төлжилгүй нүх хэвээрээ үлдэж, арьсан доогуур явах замаар өөр нэгэн нүх үүсэх шалтгаан болдог байна. Бас нэгэн том шалтгаан бол усны дутагдал буюу чийгийн дутагдал байдаг. Тамхи татдаг, буруу зуршилтай хүмүүс нүхжилт ихтэй байдгийг анзаарч байсан болов уу. Шалтгаангүй арьс нүхжинэ гэж байхгүй бөгөөд усаар дамжуулан амьдардаг арьс маань нүхжиж байна гэдэг нь ус дутагдсаны шинж тэмдэг юм. Нас ахих тусам урьд урьдахаас илүүтэйгээр ус чийгээ арьсандаа нөхөж өгөх хэрэгтэй болдог. Тиймдээ ч дундаж насны бүсгүйчүүдэд энэ асуудал тулгарах нь олонтаа.

• Яавал дээр вэ?

 Нүхжилт бол удаан хугацааны явцад үүсдэг шигээ тогтмол арчилгааг шаарддаг. Энгийн гэрийн нөхцөлд дараахь арчилгааг зөвлөж байна.

2Алхам 1: Нүүрнийхээ будгийг бүрэн арилгана. Дутуу угаасан тэр багахан хэсэгт асар их нян бактер үржиж байдгийг санаарай.

Алхам2 : Арьсны нүхэн завсарт орсон бохирдлоо гадагшлуулахад, халуун ваннанд суух маш үр дүнтэй байдаг. Уур савссан халуун ваннанд сууж хөлсөөрөө дамжуулан бохирдлоо гаргаж өгнө. Саунд орсоны дараа арьс нэг л өөр байдаг шүү дээ. Энэ орчныг гэртээ бүрдүүлцгээе.

Алхам 3: Сайн цэвэрлэсэн арьсаа мөсөөр арьчиж өгнө. ( Өдөр өдрөөр нүхний хэмжээ багасахад хамгийн тустай)

3Алхам 4: Мөсөөр арчихад нэг сөрөг тал нь арьс маш их хуурайшиж цочирох хандлагатай байдаг. Тиймээс мөсөөр арчсаны дараа чийгшүүлэгч тоникоо хөвөнд шингээж байгаад арьсандаа түрхэн шингээж өгөөрэй.

• Хоол хүнсэндээ хэрхэн анхаарах вэ?

Витамин А болон Е- г агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь нүхжилт төдийгүй, сэвх толбоноос хамгаалж ангижрахад нэн тустай. Ялангуяа Е витамин нь цусны эргэлтийг нэмэгдүүлэн, бодисын солилцоог идэвхижүүлснээр бидний арьсны чийгийг тэнцвэржүүлж өгдөг гоо сайхны өндөр ач холбогдолтой.

Витамин А болон Е- г агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд: Авокадо, Төрөл бүрийн самар, цагаан будаа, Дал модны тос.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б. Анхбаяр (Шиншү Их сургууль 4р курс)
Э. Маралмаа (Рицүмэикан мастер 2р курс )
2014.06.26

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*