Мураками Харукигийн бас нэгэн зохиол Монгол хэлнээ

Саяхан Мураками Харуки гийн хамгийн алдартай гэж хэлж болох Норвэйн ой зохиол Монгол уншигчдын гарт очсон. Харин одоо Муракамигийн бүтээл дундаас магадгүй хамгийн алдартай нь ч гэж хэлж болох  бас нэгэн бүтээл Монгол хэлнээ орчуулагдаад 6 сардаа багтан нээлтээ хийхээр бэлэн болсон байгаа юм байна. Япон хэлнээс, орчуулагч О. Жаргалсайхан гэх мундаг эмэгтэйн орчуулгаар, албан ёсны эрхтэйгээр Монгол уншигчдын гар дээр очихдоо 1Q84 зохиол нэгэнт бэлэн болжээ.

Муракамигийн бичсэн ном зохиолууд дундаас олон орны уншигчдад хамгийн их танигдсан, мөн түүний зохиолуудаас заавал унших зохиолуудын жагсаалтад бичигддэг 1Q84  зохиол нь нийт 3 дэвтэрээс бүрдэнэ.

Эхний хоёр дэвтэр нь анх 2009 оны 5 сарын 27ны өдөр Токио хотод худалдаанд гарж байсан. Түүнээс хойш тухайн сарынхаа 29 гэхэд орон даяарх бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ. Харин удаах 3 дугаар дэвтэр нь 2010 оны 4 сард худалдаанд гарч байсан байна.

1Q84 ны эхний хоёр дэвтэр гарсан даруйдаа буюу 2009 оны 11 сард болсон 63 дахь удаагийн Майничи хэвлэлийн утга уран зохиол, урлагийн наадмын шагналыг хүртэж байсан байна.

2013 онд, уг зохиолын англи хэл дээрхи орчуулга нь олон улсын IMPAC Дублины утга зохиолын наадамд нэр дэвшиж байсан байна.

Хавтас дээр байрлах Кюу буюу Англи үсгээр бичсэн Q нь ( Question)  буюу асуулт гэдгийн эхний үсэг гэсэн утгаар номонд бичигдсэн байдаг бөгөөд, кюү гэдэг бол өөрөө япон хэлэнд 9 гэсэн тоог заадаг дуудлага юм.

Уг зохиол нь Non fiction, хайрын дурлалын гэсэн ангилалд багтдаг. 10 настайдаа анх учирсан ч холбоогүй болж салсан охин хүү хоёрын 20 жилийн дараа дахин холбогдож  байгаа тухай түүх юм. Ингэхдээ бодит ба бодит бус ертөнц дээр болж өнгөрч буй олон сонирхолтой хэрэг явдлыг тэр хоёр туулдаг аж. Энэхүү зохиол нь одоогоор дэлхийн 30 гаруй орны хэл дээр орчуулагдаад байгаа бөгөөд уншигч бүрээс гоо зүйн өндөр үнэлгээ авсаар ирсэн байна.

Манай Монгол уншигчдад ч бас таалагдана гэж найдаж байна!

Обирин их сургууль Ганбаатар Чимидлхам

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*