Сэтгэл судлалын мэргэжлийг сонгож байгаа бол …

Human brain in x-ray view

thМонгол оронд маань сэтгэл судлалын шинжлэх ухаан сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж байна. Хүн амын нягтрал ихсэж, хотжилт эрчимжихийн хирээр тухайн орчин нөхцөлд амьдарч буй хүмүүст сэтгэл зүйн энгийн зөвөлгөөнөөс эхлээд сэтгэл зүйн хэрэгцээ улам бүр нэмэгдэж эхэлдэг. Тэр ч утгаараа өнөөгийн Монгол орон тэр тусмаа Улаанбаатар хотод сэтгэл зүйн хэрэгцээ маш ихээр төрөн гарсаар байна. Энэ их эрэлт хэрэгцээний нөгөө талд сэтгэл зүйн үйлчилгээг хангалттай, чанарын өндөр түвшинд үзүүлэх шаардлага ч мөн адил маш өндөр тавигдаж байна.

Орчин үед сэтгэл судлалын мэргэжлийг сонирхож, сонгон суралцаж буй хүүхэд залуустаа хандан дараах бяцхан мэдээллийг хүргэж байна.

Хэрэв та сэтгэл судлалын мэргэжлийг сонгож байгаа бол өөрийн боловсролдоо бакалаврын зэргийн 4 жилээс гадна 5,6 жилийг зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ суурь боловсрол нь ямар ч мэргэжилд хөрвөх чадвартай байдаг учраас та бакалаврын зэргийн дараа өөр бусад нийгмийн мэргэжлүүдрүү ч хөрвөх боломжтой болох ба тэрхүү суурь мэдлэг нь таньд маш их хэрэг болно.

Харин сэтгэл судлалын салбараар гүнзгийрүүлэн суралцах, мэргэших жинхэнэ сэтгэл засалч болох сонирхолтой бол та докторын зэрэг хамгаалж шаардлагатай үед дадлагажигчаар ажиллаж мэргэжлийн сертификатыг гардаж авах хэрэгтэй болно.

Сэтгэл судлалд маш олон салбарууд байдаг ба түүний хамгийн түгээмэл салбар болох эмнэлгийн сэтгэл судлалын салбарыг товч танилцуулж байна.

 Эмнэлгийн сэтгэл судлал гэж юу вэ?

Эмнэлгийн сэтгэл судлал нь үнэлгээ оношилгоо, сэтгэцийн өвчний эмчилгээ, жирийн бус байдал, сэтгэцийн эмгэгт асуудлуудад төвлөрсөн сэтгэл судлалын нэг салбар юм. Энэхүү салбар нь сэтгэл судлалын шинжлэх ухаан болон хүний бүхий л асуудлын эмчилгээг нэгтгэдэг ба сэтгэл судлалын салбарт хүчээ үзэх амжилт олох хүсэлтэй хүмүүст ажил төрлийн сайхан боломжийг бүрдүүлж өгдөг.

Амеркийн сэтгэл судлаач Лаитнэр Витмер анх 1907 онд анх энэ салбарын талаар танилцуулж байсан. Вилхэлм Вундт ын шавь Витмер нь, эмнэлгийн сэтгэл судлалыг ажиглалт, туршилт, өөрчлөлтийн төлөвийн оношилгоогоор судлах бие хүний судалгаа гэж тодорхойлсон.

Эмнэлгийн сэтгэл судлаачид шаардлагатай боловсрол

Амеркийн нэгдсэн улсад, эмнэлгийн сэтгэл судлаачид ихэнхдээ сэтгэл судлалын ухааны доктор цолтой байдаг ба эмнэлгийн газар сургалтанд хамрагдсан байдаг. Эмнэлгийн сэтгэл судлаачаар ажиллахад шаардагдах боловсрол нь нилээд хэцүү, мөн ихэнхи эмнэлгийн сэтгэл судлаачид бакалаврын зэрэгээ авсны дараа дөрвөөс зургаан жилийг суралцахад зарцуулдаг.Эмнэлгийн сэтгэл судлалд Ph.D эсвэл Psy.D гэсэн хоёр зэргийн аль нэг нь шаардлагатай болдог. Ерөнхийдөө, Ph.D нь судалгаанд суурилсан байдаг бол Psy.D нь туршлаганд суурилсан байдаг.

Эмнэлгийн сэтгэл судлалыг сонгохоосоо өмнө оюутнууд тухайн програм нь Амеркийн сэтгэл судлалын холбооноос итгэмжлэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Итгэмжлэгдсэн бакалаврын программыг дуусгасны дараа тусгай сургалт болон шалгалтыг давах ёстой. Тусгай лиценз нь газар орон бүрд ялгаатай учир, оюутнууд байгаа газрынхаа лиценз олгох эсэхийг шалгах хэрэгтэй.

Их Британы оюутнууд Үндэсний Эрүүл Мэндийн газрын ивээл доорх эмнэлгийн сэтгэл судлалын программаар докторын зэрэг хамгаалж болдог. Энэхүү программууд нь энгийнээр хэлэхэд их өрсөлдөөнтэй, мөн судалгаа болон туршлага хоёуланд нь суурилсан байдаг. Энэхүү программд сонирхолтой байгаа оюутнууд Британы сэтгэл судлалын нийгэмлэгээр батгалдсан магистрын зэрэгтэй байх ёстой мөн ажлын туршлагатай байх хэрэгтэй.

Эмнэлгийн сэтгэл судлалын ажлын байр болон ажлын үүрэг

Эмнэлгийн сэтгэл судлаачид ихэнхдээ эмнэлгийн газар ажилладаг, мөн их сургууль болон коллежид эрдмийн ажил хийдэг. Бусад эмнэлгийн сэтгэл судлаачид урт болоод богино хугацааны эмнэлгээс гадуур сэтгэл судлаачийн тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдэд хувийн эмчилгээ үзүүлж болдог.

Эмнэлгийн сэтгэл судлаачид ихэвчлэн дараах үүрэгтэй байдаг.

– Сэтгэл зүйн эмгэгийн үнэлгээ оношилгоо

– Сэтгэл зүйн эмгэгийн эмчилгээ

– Хуулийн газар баталгаа гаргаж өгөх

– Багшлах

-Судалгаа удирдан чиглүүлэх

– Архины болон мансууруулах бодисын хамаарлын эмчилгээ

 Эмнэлгийн сэтгэл судлал таньд тохиромжтой юу?

Эмнэлгийн сэтгэл судлал бол сэтгэл судлалын салбарын хамгийн алдартай салбар, гэхдээ энэхүү салбарыг сонгохоосоо өмнө өөрийнхөө сонирхлыг тогтоох шаардлагатай. Хэрвээ чи хүмүүстэй хамт ажиллах дуртай, стрэссээ сайн жолоодож чаддаг, сайн тэмцэж чаддаг бол магадгүй гайхалтай сонголт болж чадна.

2014 он 7 сарын 3
Обирин их сургууль
Д.Дуламсүрэн

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*