Залуу насны эрч хүч

Өнөөдөр ажил дээрээ хүлээн авалтан дээр зөөгч хийж байхдаа нэгэн 90 настай гайхалтай эмээгийн яриаг сонсож чадлаа. Харахад бол 60 орчим насны харагдах ч үнэндээ 90 настай эмээ. Дайны үеийн гашуун туршлагыг амссан хүн байлаа. Хамгийн их сэтгэлийг минь хөдөлгөсөн зүйл гэвэл 90 настай байж өдөр болгон теннис тоглодог зуршил нь байв. 90 настай хүн теннисний бэлтгэл хийж байна гээд боддоо. Төсөөлөгдөхгүй байгаа биз??? Үнэхээр бахархах сэтгэл төрсөн юм. Хөгшчүүдийн теннисний тэмцээнд байнга ордог ч 70 настайгаас дээш хөгшчүүл тэрхүү тэмцээнд нь орж байгаагүй ба ганцаарханаа 90 настай оролцогч гэнэ.

Энэхүү эмээгийн яриаг сонсож байхдаа нэгэн том зүйлийг ухаарч авсан юм. Аливаа зүйлийг залхууралгүй, ядарлаа гээд орхилгүй, зогсоолгүй үргэлжлүүлж хийхийн утга учрыг ойлгож авлаа. Жаахан юм хийгээд л ядарлаа амрая гэж хэлээд хойш суудгаа бодоод ичиж байлаа. Нэг шинэ юм эхлүүлэх гээд л жаахан хийж байгаад орхичихдогоо бодоод ичиж байлаа. 90 настай хүн хэдийгээр бие нь хэт их ачаалал авч чадахгүй хүнд ч өдөр болгон теннис тоглох гээд бэлтгэл хийдэг тэр эмээгийн агуу зангаас нь суралцмаар санагдлаа. Эрч хүч биеийн тэсвэр тэвчээрээрээ хавьгүй илүү залуус бидний хувьд аливаа зүйлийг тасралтгүй хийнэ гэдэг бол чадахгүй зүйл биш ЧАДАХ зүйл. 20 дөнгөж гарч яваа залуус бидэнд бол ядарлаа, зүдэрлээ амрая гэж хэлэх эрх байхгүй санагдлаа. “Залуу насны хатуужил зовлон зүдгүүрийг мөнгөөр худалдаад ч хамаагүй авч эдэл” гэдэг алдартай үг байдаг. Өнөөдөр ажил дээр тэрхүү эмээгийн яриаг сонсож аваад ядрахаа умартан улам л эрч хүчтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй боллоо. Бусад залуус маань ч адилхан хэдэн өдөр дарааллаад ажиллаа ядарлаа гээд үглээд ч юмуу, ямар нэгэн юм хийчихээд одоо болсон гээд болиод байлгүй үргэлжлүүлээд л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр санагдлаа.

Одоогийн KDDI (Японы үүрэн телефон холбооны том компани, Мобиком корпорацийг хамтран байгуулалцсан)-г үндэслэгч Инамори Казүо гуайн номыг уншиж байхад нэг хэсэг надад их таалагдсан юм. “Ажил гэдэг зүгээр нэг мөнгө олохын төлөөх зүйл биш юм. Сэтгэлийн ариуслыг олох зүйл юм. Сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн ажиллана гэдэг нь хүний амармаар байна, тогломоор байна гэдэг хүсэл цаашлаад элдэв шунал тачаалыг дарж өгдөг. Улмаар хүн ажилласнаар элдэв зүйлд шунаж, өөрсдийнхөө төлөө бусдын эрх ашгийг золиослохоо больж, өөрийнхөө хэрэглээ, хүслээ зохицуулж чаддаг болж илүү амьдралын утга учрыг ойлгож, аливаа юмны үнэ цэнийг ойлгодог болдог. Эцэст нь зүрх сэтгэл нь төгөлдөршинө. Хүн хичээнгүйлэн ажилласнаар дан ганц цалин авахгүй ба амьдралын хатуу ширүүнийг биеэрээ туулан, амьдралын нарийн нандин зүйлийг ихэд ойлгож, зүрх сэтгэлээ улам өнгөлж чаддаг болно” гэсэн байдаг. Өнөөдөр ажиллаж байхдаа энэ хэсгийг улам ойлгох шиг боллоо. Би өнөөдөр энэхүү зөөгчийн цагийн ажлыг хийдэггүй байсан бол энэхүү мундаг хүний яриаг сонсох боломж байхгүй байсан болов уу. 90 настай эмээгийн өнөөдрийн яриа миний үзэл хандлагыг асар их өөрчлөх яриа болсон гэж бодож байна. Үргэлж олон сайхан хүмүүстэй уулзах, яриаг нь сонсох боломжийг олгодог, олон шинэ санаа сэдэл өгдөг ажилдаа маш их баярлалаа. Бусад залуус маань ч гэсэн дан ганц мөнгөний төлөө ажиллаж байгаагаа бус өөрөө өөрийгөө олж авах нэг том алхам хийж байгаа гэдэг утгаараа ажилдаа хандах хандлагаа өөрчилж үзээрэй гэж нэмж хэлмээр санагдлаа.

Эцэст нь дахин хэлэхэд залуус бид ядарлаа амармаар байна гэж хэлэх эрхгүй болов уу. Зоригтойгоор, хүсэл эрмэлзэлтэйгээр, мөрөөдөл зорилгынхоо төлөө хөлсөө урсгаад, шүдээ зуугаад урагшаа тэмүүлэх хэрэгтэй.

 

YOUTH (Samuel Ullmann)

Youth is not a time of life-it is a state of mind; it is a temper of the will,a quality of imagination, a vigor of the emotions, a predominance of courage over timidity, of the appetite for adventure over love ease.

No body grows only by merely living a number of years; peoples grow old only by deserting their ideals. Years wrinkle the skin, but to give up enthusiasm wrinkles the soul. Worry, doubt ,self-distrust, fear and despair-these are the long ,long years that bow the head and turn the growing spirit back to dust.

Whether seventy or sixteen, there is in every being’s heart the love of wonder, the sweet amazement at the stars and the starlike things and thoughts, the undoubted challenge of events, the unfailling childlike appetite for what next, and the joy and the game of life.

you are yang as your faith, as old as doubt ;
as young as your self-confidence, as old as your fear;
as young as your hope, as old as your despair.

So long as your heart receives messages of beauty, cheer, courage, grandeur and power from the earth, from man and from the Infinite so long as your young.

When the wires are all down and all the central place of your heart is covered with the snows of pessimism and the ice of cynicism, then you are grown old indeed and may God have mercy on your soul.

青  春

サミエル・ウルマン

青春とは人生のある期間を言うのではなく心の様相を言うのだ。優れた創造力、逞しき意志、炎ゆる情熱、怯懦を却ける勇猛心、安易を振り捨てる冒険心,こう言う様相を青春と言うのだ。年を重ねただけで人は老いない。理想を失う時に初めて老いがくる。歳月は皮膚のしわを増すが情熱を失う時に精神はしぼむ。苦悶や、狐疑、不安、恐怖、失望、こう言うものこそ恰も長年月の如く人を老いさせ、精気ある魂をも芥に帰せしめてしまう。年は七十であろうと十六であろうと、その胸中に抱き得るものは何か。曰く「驚異えの愛慕心」空にひらめく星晨、その輝きにも似たる事物や思想の対する欽迎、事に處する剛毅な挑戦、小児の如く求めて止まぬ探求心、人生への歓喜と興味

 

人は信念と共に若く
人は自信と共に若く
希望ある限り若く 
疑惑と共に老ゆる
恐怖と共に老ゆる
失望と共に老い朽ちる

 

大地より、神より、人より、美と喜悦、勇気と壮大、偉力と霊感を受ける限り人の若さは失われない。これらの霊感が絶え、悲歎の白雪が人の心の奥までも蔽いつくし、皮肉の厚氷がこれを固くとざすに至ればこの時にこそ人は全くに老いて神の憐れみを乞う他はなくなる。

2014 оны 02 сарын 09 өдөр
О.Баярсайхан
Шиншү их сургуулийн төгсөгч, PATC бүртгэлийн ажилтан

 

Мэдээллийн эх сурвалж:
1) Samuel Ullmann “YOUTH” (http://home.h03.itscom.net/abe0005/ikoi/seishunn/seishunn.htm )

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*