2014 оны хамгийн найдлага төрүүлж буй байгальд хоргүй энергийн чиг хандлагууд

Сүүлийн үед байгальд хоргүй энергийн эх үүсвэрийн эрэлт өсөн нэмэгдэж, энергийн шинэ эх үүсвэрийн төрөл бүрийн сонирхолтой санаанууд төрөн гарсаар байна. Өмнөх нийтлэлүүдээрээ тэдний зах зухаас, “Сансрын цахилгаан фарм”, “Цахилгаан автомашин” зэргийн талаар танилцуулж байлаа. Мөн саяхан нэг сонирхолтой санаа гарсан нь “Сарны гэрэл ойлгох чадварыг нэмэгдүүлж, шөнийн гэрэлтүүлэгт зарцуулах энергийг хэмнэе” гэх жишээтэй. Энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл, интернэт орчинд “Форио(Foreo)” нүүр арчилгааны компаны “Илүү тод сар(Brighter moon)” төслийн талаар ачааллаж үзээрэй. Харин энэ удаагийнхаа нийтлэлээр бизнесийн Toll Free Forwarding сайтаас гаргасан 2014 оны хамгийн найдлага төрүүлж буй байгальд хоргүй энергийн чиг хандлагуудын талаар сонирхолтой мэдээллийг танилцуулахаар зорилоо.

1. Нарыг хөлөглөхүй.

1

  •   Нарны зайн технологи.

Apple компани одоогийн байдлаар нарны зайн технологийн 7 том патентыг эзэмшиж байгаа ба тэдгээрийнхээ оролцоотойгоор бүтээгдэхүүнээ нараар цэнэглэгддэг болгохоор ажиллаж байгаа аж. Ингэхдээ нарны зайн дэлгэцийн модулийг макбүкүүдийн 2 талтай дэлгэцийн үйлдвэрлэлд ашиглагдах аж. Өөрөөр хэлбэл бидний макбүкийн “алим”-тай нүүр нарны зайн дэлгэц болох нь ээ. Мөн сүүлийн үеийн цуу яриагаар, энэ оны намар худалдаанд гарах iPhone 6 нь нарны зайн хавтантай индранил шилээр хийгдэх гэнэ.

  • Шүршдэг будган нарны зай.

Щэффилдийн их сургуулийн Физик Астрономын тэнхимийн эрдэмтэд будаг шүршихтэй ижил замаар нарны зайн давхаргыг үүсгэх аргыг нээжээ. Ингэснээр машиныхаа болон гэрийнхээ дээвэр дээр нарны зайг шүршээд л бий болгож болох нь байна. Энэхүү нээлтийн үр дүнд нарны зайг хийхэд шаардагддаг зардлыг багасгаж байгаа юм.

  •  Нарны зайн автомашин.

Форд мотор компаниас С макс нарны энерги концептын хүрээнд нарны зайгаар явах унааг санаачилжээ. Уг машины дээвэр дээр байрлах тусгай цуглуулагчын тусламжтайгаар гэрлийн цацрагийг нарны зай руу чиглүүлж өгөх аж. С максын тусламжтайгаар энгийн автомашин хэрэглэгчийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 4,4 тонноор бууруулах боломжтой аж. Хэдийгээр Фордын уг санаа олны анхаарлыг татаад байгаа боловч, уг машиныг хэзээ их хэмжээгээр үйлдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм.

2. Байгалиар нь байлгахуй.

  •  Элсэн чихрийн баттерей.

Виржиниа технологийн коллежын судлаачид устөрөгчийн оронд сахарын уусмал ашигладаг түлшний баттерейг хийх аргыг олжээ. Сахар нь байгаль дээр хамгийн элбэг олдох энерги хуримтлуулагч нэгдэл бөгөөд, сахарын түлшний баттерейнд сахараас гадна ус цахилгаан 2 л ашиглагдах юм. Шинэ сахарын баттерей нь 596Ац/кВт хүчин чадалтай бөгөөд энэ нь гар утсанд хэрэглэгддэг Ли-ион баттерейнаас даруй 10 дахин хүчтэй болж байна.

3. Биеэс үүсэх цахилгаан.

2

  •  Зүрхний хүч.

Урбана-Кампэйн дахь Иллинойсын их сургуулийн эрдэмтэд хүний биед суулгаснаар зүрхний цохилт гэх мэт хүний бие дэх энгийн хөдөлгөөнөөс энерги үүсгэх өндөр даралтын цахилгаан зүйдлийг талаар нээжээ. Уг зүйдэл нь уян нанотуузнаас бүтэх ба зүрхний хөдөлгөөнөөс үүдэн нугарснаар цэнэг үүсгэдэг юм байна. Зүрхний нэг удаагийн цохилтонд 8 волт цахилгаан. Энэхүү технологийг үнэтэй хийгээд эрсдэлтэй мэс ажилбарын үеэр баттерей солино гэлтгүйгээр, суулгацыг цэнэгтэй хадгалахад ашиглах аж. Энэ мэтийн технологи нь хүний биеийг энергийн эх үүсвэр болгон ашиглах талаар судалгааны эхлэл болж болох юм.

  •  Ганц алхмын хүч.

Pavegen systems компани хүний алхааны кинетик энергийг цахилгаан болгон хувиргах механик системийг өөртөө агуулсан тусгай шалын плитаг бүтээжээ. Энэхүү плита дээрх нэг алхамаас 7 ватт эрчим хүч үүсэх гэнэ. Мөн уг плитаны их биеийн 80 хувийг дахин боловсруулсан материалаар хийх ба түүний гадаргуу нь 100 хувь дахин боловсруулсан резин юм байна. Уг технологийг гадна дотны гэрэлтүүлэг, мэдээллийн сүлжээ, цэнэглэлт, утасгүй интернэт, зам заагч болон зар сурталчилгааны самбарын гэрэлтүүлэг зэрэгт ашиглаж болно. Нью-Иорк хотын Ривэрдэйл Кантри сургууль нь уг плитаг нэвтрүүлсэн АНУ дахь анхны сургууль ба үүнээс үүсэх энергиэр оюутнуудын утсаа цэнэглэх станцыг цахилгаанжуулдаг ажээ.

4. Хогийг дахин боловсруулах.

  •   Метанаас гаргаж авах шингэн түлш.

Беркелей судалгааны төвийн инженерийн баг метаныг шингэн түлш болгон хувиргах энзимийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Метан нь бохирын ус цэвэршүүлэх үйлдвэр болон хог боловсруулах үйлдвэрээс гардаг гол биохий юм. Мэдээж метаныг шууд шингэн нүүрсустөрөгч болгож болох авч, өртөг өндөртэй процесс юм. Судалгааны багийнхан уг энзимийг гаргаж авснаар, шинэ урвалын циклийг үүсгэж, метанаас яаж шингэн түлш үүсгэхийг мэдэж чадна гэж үзэж байгаа аж.

5. Ухаалаг технологи, цэвэр энерги.

  • Орчин үед ухаалаг технологи нь хүн болгоны мэдэх ёстой салбар болжээ. Сүүлийн үеийн гэр ахуйн бараанууд голчлон энерги хадгалалт хийгээд үр ашигтай ашиглах дээр тулгуурлан зохион бүтээгдэж байна. Жишээ нь, хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл, цахилгааны өртөг хямд байх үеийг заагч метер гэх мэт. Эдгээр технологиуд нь байгаль орчныг хамгаалаад зогсохгүй, таны түрүйвчийг ч мөн хамгаалах юм.

3

  • Ухаалаг сүлжээ технологи.

Ухаалаг сүлжээ технологи нь үүсгүүрээс хэрэглэгчид хүрэх эрчим хүчийг зохицуулж өгөх ба, сэргээгдэх эрчим хүчний тогтворгүй байдлын талаар маргааныг таслан зогсоож байгаа юм.

За тэгэхээр байгальд хоргүй энергийн чиг хандлага ийм байгаа юм байна. Эдгээрээс таны амьдралд хэр зэрэг нэвтэрсэн байгаа бол???

Эх сурвалж: http://inhabitat.com/infographic-2014s-most-promising-alternative-energy-trends/

Э.Өнөболд
2014.7.18

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*