Нийгэм Бидэнд юу дутагдаж байна вэ?
  • 2014/07/19
  • 133
  • 12

   Соёл боловсролоор тааруухан байсан Монголчууд 20-р зууны эхэн үеэс зуун жилийн дотор их л үсрэнгүй хөгжсөн гэж бид байнга гайхацгаадаг. Хүн ардынхаа оюуны чадавхи, хаана ч байхгүй түүх, газар нутгийнхаа өргөн уудам, түүний доорх баялагаар байнга бахархаж, бардаж ирсэн бид улс төрчдийн сонгууль болгоноор хэлдэг түүхэн цаг үе дээрээ одоо үнэхээр ирчихээд байгаа юм болов уу? Аль эсвэл аль хэдийнэ тэр цаг үе, боломжоо тавьж туучихаад уруудаж явна уу? Өгсөж байгаа гэж бүрэн итгэлтэйгээр хэлэх хүн нэг их олон байхгүй л болов уу… Тэгвэл бидний гацчихаад, аль эсвэл ухраад байгаа шалтгаан юу вэ?

  Нэг үеээ бодвол залуучууд маань боловсролтой болжээ. Алсын Америк, буурал Европ, урд хойд хөрш, арлын Япон, хойгийн Солонгос гээд очиж сурахгүй газар байхгүй болж. Ер нь ч нилээн эртнээс сурч эхлээд, тодорхой хэсэг нь одоо Монголдоо аль хэдийнээ очоод хийж бүтээгээд явж байгаа. Харилгүй очсон газраа шингэсэн хүн ч гэсэн цөөнгүй байгаа нь харамсалтай. Харамсалтай ч гэсэн энийг яг тэрний энэний буруу гэж хэлэх хэцүү л дээ. За тэгээд хэдийгээр гадаадад сурч галуу шувууны мах идсэн ч гэсэн өнөө өндөр хөгжилтэй, соёлтой орныхоо соёл, ухамсар гэдэг юмыг нь биедээ шингээгээгүй улсууд их байх шиг. Хүний газар элдэв хэрэг тарина, амралтаараа нэг нутагтаа очихоороо тэнгэрээс буусан амьтан шиг аашилна, тэгээд цаашлаад нутагтаа байгаа гадаадуудыг нийтээрээ үзэн ядацгаана. Тэр үзэн ядалтынх нь бай нь муугаараа Хятад, Солонгосчууд. Тэд нар ч болж өгдөггүй л дээ. Гэхдээ бидэнд ч бас учир бий. “Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла, Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла” гэдэг хоёр мөрийг Р.Чойном гуай зүгээр ч нэг сарааччихаагүй байх. Харийн орныг магтаж, хөвчин гэрээ муулах гэсэнгүй ээ би. Монгол орон бол сайхан орон. Нутгийнхаа агаарыг ганцхан хоног амьсгалах юмсан гэсэн Монголчууд дэлхийгээр дүүрэн байгаа. Би ч гэсэн тэдний л нэг. Харь орон диваажин биш, харийн хүн хаан биш гэдгийг би ч гэсэн бодож л яваа.

   За тэгэхээр өндөр хөгжилтэй оронд сураад соёлыг нь байг гэхэд боловсролыг нь эзэмшчихсэн, “дэлхий нийтийн жишигт хүрчихсэн” Монгол залуучууд яагаад өнөө ялзарсныг нь гайхаад байдаг хөгшин улс төрчдийнхөө толгой дээр цахиур хагалахгүй байна вэ? Мэдэхгүй, чадахгүй гэж мянган үгний таглаа хийгээд, урсгалаа дагаж уусч алга болоод байгаа юм биш биз. Гаднаас нь хараад жигшиж байсан авилга гэдэг юмаа өөрөө очиж хэд өгч хашраад, одоо авдаг хүн нь болно оо гээд өнөө өвөө нарынхаа бөгсийг долоогоод сууж байгаа юм биш биз. Нам солигдсон юм чинь миний үзэл бодол ч гэсэн солигдоно оо гээд албан тушаал, эрх мэдлийн төлөө улс төрийн “Яа” хийгээд яваад байгаа юм биш биз. За тэгээд иймэрхүү нөхдүүд олшроод ирэхээр энэ бүхнийг сөрдөг, үнэнийг хэлж хужрыг нь тунгаадаг удирдагч бидэнд хэрэгтэй гэдэг дээр хүмүүс сүүлийн үед нилээн санал нийлж байх шиг байна. Тэгмэгц л удирдагч болж Монгол орноо хөгжүүлэх гэсэндээ ч юм уу өмнө нь хэлсэн албан тушаал, эрх мэдлийн төлөө ч юм уу мундаг мундаг гэсэн тодотголтой залуучууд борооны дараах мөөг шиг л болоод ирсэн. Одоо Фейсбүүк, Твиттэр дээр олон долоо юм ярьдаг, юм хум шүүмжилдэг нэг залуу л байвал тийм сангийн дарга, ийм компаний захирал, ингэдэг хөдөлгөөний санаачлагч гээд л цол гуншин нь мундахгүй их. Өөрсдийгөө магтах дуртайг нь яана. Ингээд ирэнгүүт бүгд дарга болох хүсэлтэй болохоор бүгд бие биенийхээ дайсан. Тамын тогооны үлгэрээр нэгнийгээ доош нь татсан улсууд. Нэгнийхээ хэлсэн үгийг тоохгүй “Энэ муу надад ингэж хэлдэг юу юм” гээд л хамраа сөхсөн улсууд дүүрэн. Тэгээд одоо яах вэ?

   Их түүх, газар доорх баялаг, өргөн уудам нутаг, мэдлэг боловсролтой залуучууд, өчнөөн олон удирдагчид байхад бидэнд юу дутаж байна вэ? Хүний хэлснийг биелүүлээд өөрийнхөө ажилд эзэн болж чадах хүн, бусдын төлөө өөрийнхөө нэр хүнд олох боломжийг хойш нь тавих сэтгэл дутаад байгаа юм биш үү. Бүгд дарга болох гэж арцалдахынхаа оронд зөв юм боддог, хийж чадна гэж итгэдэг нэгнийгээ дагаад өөр өөрийн ногдсон ажлаа хийгээд нийтээрээ хөдөлж үзвэл яах бол. Улс төрийн идэвхи гаргаж, өөрийгөө рекламдаж, нэр хүнд олох гэж хөөцөлдөх цаг хугацаагаа өөрөө сурч боловсроход, гэр бүл үр хүүхдээ аз жаргалтай болгоход зарцуулцгаая л даа.

   Сүүлийн үед энэ эрдэмтэн тэгж хэлсэн, тэр суут ухаантан ингэж хэлсэн гээд л янз бүрийн үгүүдийг олон нийтийн сүлжээгээр бусдадаа их түгээдэг болж. Энэ бусдад түгээсэн үгнийхээ хэдэн хувийг нь яг өөр дээрээ тусгаж авч бодож, өөрийгөө өөрчилдөг бол гэдэг их сонин. Их сүрхий юм бичсэн мөртлөө өөрөө тэрнийгээ биелүүлэхгүй яваа улсууд нэгээр тогтохгүй. Энэ үгнүүд дунд “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг үг нилээн харагддаг. Тэгвэл бүгдээрээ өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Бүгд дарга болж жийп унаж улс орноо хөгжүүлхийн оронд бүгд ногдсон ажлаа хийж, аз жаргалтай гэр бүл бүтээж улс орноо хөгжүүлцгээе. Хувь хүний, гэр бүлийн аз жаргал гэдэг юм угаасаа л унасан машин, унгасан жорлонгоор хэмжигддэггүйгээс хойш…

З.Сугар

Сэтгэгдэлүүд ( 12)

  • bape hoodie - 2018/11/14

    I'm just writing to make you be aware of of the incredible experience my wife's princess encountered reading through the blog. She even learned too many things, not to mention how it is like to have an ideal teaching style to make a number of people effortlessly have an understanding of certain grueling issues. You really exceeded our expectations. Thank you for imparting the helpful, safe, explanatory and easy thoughts on this topic to Lizeth.

  • kobe basketball shoes - 2018/11/13

    A lot of thanks for your entire efforts on this web site. My aunt enjoys making time for internet research and it's obvious why. My partner and i learn all relating to the compelling method you convey precious strategies via your web site and in addition increase response from visitors on that concern plus our favorite princess is undoubtedly starting to learn a lot of things. Take advantage of the remaining portion of the year. You're the one conducting a tremendous job.

  • golden goose sneakers - 2018/11/12

    I have to show my appreciation for your kindness in support of visitors who really need guidance on this important issue. Your real commitment to getting the solution up and down became surprisingly powerful and have constantly permitted men and women much like me to get to their targets. The warm and helpful suggestions means so much a person like me and even further to my colleagues. Regards; from everyone of us.

  • fila outlet - 2018/11/12

    I am only writing to make you understand what a amazing encounter my wife's princess obtained checking your web site. She figured out lots of things, which include what it is like to possess a wonderful coaching style to make a number of people really easily know precisely various complex subject areas. You truly surpassed our desires. Thank you for providing the good, safe, revealing and unique guidance on this topic to Gloria.

  • Adidas Originals NMD R_1 Runner Primeknit Consortium Running Shoes Blue/Black - 2018/11/10

    I as well as my friends were actually examining the excellent pointers located on the blog and immediately came up with an awful feeling I never thanked the web site owner for those strategies. Those women had been excited to learn them and already have undoubtedly been making the most of these things. Appreciate your genuinely really helpful and then for using this kind of extraordinary subjects millions of individuals are really desirous to know about. My personal honest regret for not expressing gratitude to you sooner.

  • golden goose sneakers - 2018/11/10

    My husband and i ended up being really satisfied John managed to complete his survey from your precious recommendations he obtained from your own site. It is now and again perplexing just to possibly be releasing concepts which usually some other people could have been making money from. We really realize we have got the writer to thank for that. The most important explanations you made, the simple blog menu, the friendships you aid to engender - it's everything fantastic, and it's letting our son in addition to the family recognize that the topic is enjoyable, which is unbelievably mandatory. Thank you for all!

  • chrome hearts outlet - 2018/11/10

    I precisely desired to thank you so much once again. I am not sure the things that I would've followed in the absence of these hints shown by you about my situation. It became the frightful condition for me, but observing a skilled technique you processed that took me to leap for contentment. I am just thankful for your advice and believe you really know what a powerful job you are always doing instructing the rest via your website. I know that you haven't come across all of us.

  • golden goose - 2018/11/09

    I would like to express my respect for your generosity in support of all those that should have guidance on this particular issue. Your very own commitment to passing the solution all-around appeared to be certainly effective and have surely permitted individuals much like me to realize their aims. The important advice signifies a whole lot a person like me and somewhat more to my peers. Warm regards; from all of us.

  • yeezy shoes - 2018/11/07

    My husband and i have been thankful that Albert managed to complete his web research out of the ideas he acquired from your own web pages. It is now and again perplexing to just continually be giving out facts that others may have been making money from. So we understand we have got you to thank for this. The type of explanations you made, the straightforward website menu, the relationships you can make it possible to instill - it is mostly powerful, and it's letting our son in addition to the family imagine that this subject matter is amusing, which is certainly truly pressing. Many thanks for all!

  • goyard bags - 2018/11/06

    I precisely wanted to say thanks once again. I'm not certain the things that I could possibly have gone through without the opinions shared by you concerning this question. Previously it was a very challenging circumstance in my circumstances, but viewing your well-written technique you handled the issue made me to weep for fulfillment. Now i am thankful for this support and even sincerely hope you find out what a powerful job your are getting into educating other individuals through the use of a site. I'm certain you've never encountered any of us.

  • vans store - 2018/11/05

    I precisely needed to say thanks yet again. I'm not certain the things that I would've handled in the absence of the entire ways shown by you on that topic. It seemed to be an absolute troublesome difficulty for me, however , taking note of a new professional style you handled that made me to weep over joy. I'm just happier for this assistance and even hope that you comprehend what a great job you are putting in educating the mediocre ones with the aid of your web page. Most probably you haven't met any of us.

  • Brendy - 2018/11/01

    You put the lime in the cocuont and drink the article up.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн