G-0 ирэх үү

7 сарын 9-10 хооронд Бээжин хотноо Хятад Америкийн худалдааны стратеги, эдийн засгийн талаарх хуралдаан болж өнгөрсөн. Энэ хуралдааны үеэр террорист үйл ажиллагаа, Хойд Солонгосын цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, Афганистан болон Сирийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хоёр тал харилцан солилцов. Үүнээс ажиглавал Америкийн олон улсын тавцан дахь байр суурь ч аргагүй буурч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Обамагийн гадаад бодлого хэт дорой байгаа нь яах аргагүй үнэн хэмээн улс төр судлаачид үзэж байна. “Обамагийн дорой гадаад бодлого Хятад, Оросыг дэврүүлж байгаа төдий бөгөөд дэлхий ертөнцийг цочроож байна”. гэж шинжээчид хатуу шүүмжилж байна. АНУ-ын энэхүү арчаагүй байдалд Азийн холбоотон улсуудыг ч эргэлзэж эхэлж байна. “Хятадын Ази дахь тэлэх гэсэн хүч хэрэглэсэн бодлого газар авбал АНУ туслахгүй болов уу” хэмээн санаа зовох орнууд их байна. Үүнээс улбаалан Азийн ихэнх орнууд АНУ-д найдах хэрэггүй болж хэмээн үзэж байна. Энэхүү АНУ-ын сулралын тухай улс төрийн мэргэжилтэнгүүд хэлэхдээ өнөөгийн дэлхийн байдал бол “G 0 (тэг=Их гүрэн байхгүй)” гэж үнэлсэн байна. Их гүрэнгүй ертөнц гэдэг утгаараа “G 0” гэж нэрлэж байгаа юм.

 Их гүрний уналт

1990 оны Хүйтэн дайн дууссанаас хойш АНУ дэлхийн хамгийн том гүрэн болж “Дэлхийн цагдаа” хэмээх үүрэг хариуцлагыг үүрэх болсон юм. Тэр ч учраас дэлхийд энх тайвныг тогтоох чухал үүрэг даалгаврыг аваад байгаа. Гэвч өнөөгийн АНУ тэрхүү үйл хэргээ гүйцэлдүүлж чадаж байна уу?. Обамагийн засгийн газрын дотоодын болон гадаад бодлого нь хэт дорой байгааг олон жишээнээс харж болно. Жишээлбэл, Сирийн иргэний дайны үе болон Украйны асуудлаар Оросын ерөнхийлөгч Путинг зогсоож чадаагүй. Мөн Хятадын Зүүн Хятадын тэнгис болон Өмнөд Хятадын тэнгист газар нутгаа тэлэхээр удаа дараа оролдож байхад олигтой дуугарахгүй чимээгүй л байгаад байна. Япон, Вьетнам, Филиппин зэрэг хөрш зэргэлдээх орнууд нь Хятадын тэлэх бодлогын аюулыг амсах аюул тулгараад байгаа. Тэр ч бүү хэл, манай улс Монгол ч Хятадын тэлэх бодлогод чимээгүй орох ч аюул нүүрлээд буй. Энэ бүх жишээнээс харвал их гүрэн болох АНУ байхгүй болж олон улсын тавцанд “G 0” хэмээх нөхцөл байдал үүсээд байгаа аж.

 Хувьцааны зах зээл дэх өөрчлөлт

Энэхүү олон улсын харилцаанаас болж санхүүгийн зах зээлд, нэн ялангуяа хувьцааны зах зээлд бага ч гэсэн өөрчлөлт ажиглагдаж байна. Олон улсын гол валют болох долларын хэрэглээ бага багаар суларч байгаа шинж ажиглагдаж байна. Учир нь хувьцааны зах зээлд юаны нөлөө хүчээ авч эхэлж байна.

Олон улсын худалданд Хятадтай худалдаа хийхээр юанаар төлбөрөө хийх нь улам олширч байна. Англи л гэхэд юанаар гүйлгээ хийлгэхийн тулд банк санхүүгийн орчноо нэмж сайжруулж байна.

Энэ нь ердөө л дөнгөж ажиглагдаж эхэлж байгаа үзэгдэл бөгөөд хувьцааны зах зээлд тэгтлээ нөлөөлөөгүй байна. Хойшид “G 0” бүтэц улам тодорч эхэлбэл гадаад худалдааны төлбөр тооцоонд нилээд өөрчлөлт орох нь тодорхой болоод байна. Тэр цаг тун удахгүй ирнэ гэж эдийн засагчид үзэж байна.

2014 оны 7 сарын 27 өдөр

О.Баярсайхан
Шиншү их сургуулийн төгсөгч

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*