Нэг улаан цаасны хавчуурга ямар үнэ цэнэтэй вэ?

Тэгхээр таны хувьд нэг улаан цаасны хавчуурга ямар үнэ цэнэтэй вэ? Магадгүй яарч явж байгаад хаа нэг газар унагаагаад алдахад араас нь харамсхааргүй л зүйл байх. Энэ чинь ердөө л нэг улаан цаасны хавчуурга шүү дээ. Миний хувьд ч бас энэ дэлхийд үлдсэн сүүлчийн улаан цаасны хавчуурга, бас би төгсөлтийн ажлаа өгөхийн тулд цаасаа заавал улаан өнгөтэй зүйлээр хавчих хэрэг гарах тохиолдлыг эс тооцвол тийм ч үнэ цэнэтэй зүйл биш юм. Харин Канадын оршин суугч Кайл Макдоналдын хувьд энэ зүйл нь бүтэн байшингийн үнэтэй юм. Таньд энэ түүх сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

 image2-194x300Кайл Макдоналд нь 1979 оны 10 сарын 3-нд Канадын Белкарра тосгонд төрсөн ба тэрээр 2005 оны 7 сарын 12-нд онд өөрийн цоо шинэ бизнесийн гайхалтай аялалыг эхэлсэн юм. Тэрээр Илүү сайн Илүү том /Better and Bigger/ гэх тоглоомноос өөрийнхөө анхны биснесийн төлөвлөгөөг сэдэж олсон бөгөөд түүний гол санаа нь өөрт буй зүйлсийг бусадтай эд зүйлсээр наймаа хийснээр 2 хүн бие биедээ хэрэгтэй зүйлээ олж авна гэсэн утга санаатай байв. Ерөнхийдөө бол мөнгө анх бий болхоос өмнөх худалдаа солилцооны арга л юм даа. Ингээд тэрээр наймаагаа анхлан бяцхан тоглоом хэлбэрээр эхэлсэн бөгөөд яг санаагаа олох тэр агшинд өөрт хамгийн ойрхон байсан зүйл нь нэг жижиг улаан цаасны хавчуурга байсан юм. Ингээд л тэрээр жижиг улаан цаасны хавчуургыг барааг бараагаар солих худалдааны аргаар байшин хүртэл солилцох аялалаа эхлүүлсэн юм.
Тэрээр Craigslist.com сайт-д өөрийн анхны солилцох бараа болох “Нэг улаан цаасны хавчуурга”-аа тавьсан бөгөөд таньд энэ зүйл хэрэгтэй бөгөөд “та ямар нэг надад хэрэгтэй зүйл санал болговол би хаанаас ч яваад очиход бэлэн байна” гэсэн зарлал гарган тавьсан юм. Ингээд түүний анхны харилцагч болох Канадын Ванкувер хотын оршин суугч Раувни Валлинс болон Коринна Хэйти нар түүнтэй загасны хэлбэртэй үзгээр хавчуургыг солилцсон юм. Ингээд үүний дараагаар үзгийг хаалганы тусгай инээмсэглэсэн хэлбэртэй бариулаар сольсон бөгөөд үргэлжүүлэн дараачийн наймаа нь цахилгаан зуух байсан юм. Гэх мэтчилэн үргэжлүүлэн харуулвал:
Нэг улаан цаасны хавчуурга–>Загасны хэлбэртэй үзэг–>Инээмсэглэсэн хэлбэртэй хаалганы бариул–> Жижиг хэмжээтэй цахилгаан зуух–>Генератор–>Будвайзер-ын неон гэрэлттдэг хаяг болон торх пиво–> Цасны мотоцикл–>7 хоног Яак тосгонд 7 хоног бүх зардлыг нь даан аялах эрх–>Жижиг оврын ачааны машин–>1 удаагийн бүтэн альбумаа бичүүлэх студийн гэрээ–>1 жил байр үнэгүй түрээслэх эрх–> Нэг өдрийг рок од Алис Коопертэй өнгөрүүлэх эрх болон түүний баг–>Кисс хамтлагийн нэрэмжит гэрэлттдэг цасан бөмбөлөг–> Кинонд туслах дүрт тоглох эрх

image1Ингээд нийт 13 солилцоо хийсний дараа тэрээр Кинонд туслах дүрд тоглох эрхээ Киплинг хотынхонд байшингаар сольсон юм. Тэрээр ердөө л нэг жилийн дотор 14 удаа худалдаа явуулсан ба ингэхдээ нэг ч зоос солилцоондоо үрэлгүйгээр нэг улаан цаасан хавчуургыг өөрийн гэсэн байшинтай болох хүртэл 1 жилийн орчмын хугацаанд солилцоог хийж чаджээ!

Хүнд боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийн бас нэгэн тод жишээ энэ гайхамшигтай түүх мөн болов уу гэж бодож байна. Тэрээр хэлэхдээ “би ердөө л багадаа тоглодог байсан Илүү том Илүү сайн хэмээх тоглоомоо жинхэнэ амьдрал дээр биелүүлсэн юм” хэмээжээ. Энэ дэлхийд бид бүгдийн мэдэхгүй маш олон гайхамшигтай санаанууд эргэлдсээр л байна. Мөн хуучин заншлийг эвдсээр л байна. Бид байшинтай болохын тулд ажил их хийх хэрэгтэй мөнгө их олох хэрэгтэй, өр зээл тавих хэрэгтэй хэмээх төсөөлөл өндөр байдаг бол өнөөдөр Кайл Макдоналд өөрийн гайхамшигт санааны хүчинд та бид 2-т хэрэгтэй зүйл байвал тэрийгээ л солилцьё гэсэн дүрмээр цаасны хавчуургын үнэ цэнийг Том байшин хүртэл өсгөж чадлаа. Цаасны хавчуурганд ч байшингийн үнэ цэнэ байгаа гэхээс илүү Кайл-ын хийсэн худалдааны санааны үнэ цэнэ нь мөн болов уу гэж бодож байна. Магадгүй мөнгө гэдэг бол эд зүйлтэй болох хамгийн зөв арга биш гэдгийг харуулсан болов уу. Шинэ шинэ гайхамшигтай санаа бий болсоор бидний эргэн тойронд агаар шиг л байж байна. Ирээдүйд гайхамшигтай бизнесийн санаанд хувь нэмэр оруулахуйц санаагаа таө Кайл-тай адилхан багадаа тоглодог байсан тоглоом гэх зэрэг жижиг зүйлээс олох боломжтой юм. ИЛҮҮ ТОМ ИЛҮҮ САЙН.

Одоо таниас дахиад асуулт асууя. Таны гартаа барьж буй үзэг ч бай, компьютерийн хулгана ч бай ямар үнэ цэнэтэй, таныг юунд хүргэж чадах зүйл бол?

Шиншюү Их сургууль
Эдийн засгийн факультет 2-р курс
М.Э
Мэдээллийн эх сурвалж;
http://abcnews.go.com/Technology/story?id=2192233
http://www.youtube.com/watch?v=BE8b02EdZvw

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*