Хөлбөмбөгийн бөмбөг хэрхэн өөрчлөгдөв?..

 4 жилд нэг удаа дэлхий нийтийг байлдан дагуулдаг, бид бүхний сэтгэл зүрхийг нэгтгэдэг нэгэн зүйл бол олимп болон дэлхийн аваргын спортын тэмцээнүүд байдаг билээ. Тамирчин бүр бэлтгэлээ базаан, 4 жилийн хөдөлмөрөө хэдхэн өдөрт, хэдхэн хоромд гарган өрсөлддөг. Бид ч мөн адил догдлон хүлээж, шимтэн үзэж, сэтгэл зүрхээрээ дэмждэг билээ. Тэгвэл тэмцээний бэлтгэл ажил гэж мөн их ажил шаардагддаг нь мэдээж. Олимп гэхэд нээлт болон хаалтын ажиллагааг ямар агуу бэлтгэгдсэн гэдэг нь харагддаг. Төдийлөн нүдэнд ил тод харагддаггүй ч, спортын хувцас хэрэглэлүүд ч мөн сайжирсаар байдаг биз ээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ, энэ жил зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга (FIFA World Cup 2014)-ын бөмбөг (Brazuca)-гийн тухай нэгэн шинэ нийтлэл бичье гэж бодлоо.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын бөмбөгийг Adidas компани 1963 оноос хийхээр болсон ч, 1970 оны тэмцээнээс эхлэн хийж иржээ. Бөмбөг нь тухайн жилийнхээ гол бэлэг тэмдэг болдог гэдэгт хэлсдэхгүй биз ээ. Бид хөлбөмбөг гэж төсөөлөхдөө том жижиг, хар цагаан 5 юм уу 6 өнцөгтүүд хоорондоо нийлсэн байдлаар төсөөлдөг. Тэгвэл энэ нь одоо хэрхэн өөр болж буйг та энэ нийтлэлээс, учир шалтгаантай нь хамт, ойлговол миний бичиж буй зорилго биелэх билээ.

footballЗураг 1. Энгийн хөлбөмбөг

Хөлбөмбөгийн бөмбөг нь ямар ч эргүүлэггүй нисэх үедээ маш тогтворгүйгээр займчин байдгийг та мэдэх үү? Тэгвэл доорх бичлэгийг та үзнэ үү.

Дээрх бичлэг дээр Японы Honda гэгдэх тамирчны цохисон бөмбөг бараг эргүүлэггүй хирнээ, маш тогтворгүйгээр займчсаар гоол болон орж байгааг харж болно. Тэгвэл яагаад ингэж займчин нисэж байгаа вэ гэж үү? Дашрамд хэлэхэд, энэ жилийн бөмбөг Brazuca нь 2010 онд ашиглагдсан Jabulani гэх бөмбөгөөс хавьгүй илүү тогтвортой юм байна. Тэгвэл яагаад гэдгийг яг одоо тайлбарлая.

2010 онд ӨАБНУ-д зохиогдсон дэлхийн аварга дээр, маш болон тамирчдаас хэтэрхий займчдаг тогтворгүй бөмбөг байна гэж шүүмжлэл өртжээ. Жишээлбэл,

“The new ball is not decent, not just for goalkeepers but for everyone. Its trajectory is unpredictable.” – Gigi Buffon (Italy, goalkeeper)
“Энэ шинэ бөмбөг зохимжтой биш байна, зөвхөн хаалгачдад ч биш хүн болгонд. Урьдчилан таамаглахад тун хэцүү ” – Жанлуижи Буффон (Италийн хаалгач)

 “It’s terrible… like a ball you’d buy in a supermarket.” – Julio Cesar (Brazil, goalkeeper)
“Энэ аймшигтай… энэ бөмбөг яг л супермаркетаас авсан юм шиг” – Жулио Сезар (Бразилийн хаалгач)

Бөмбөгний гадаргуу дээр агаарын эсэргүүцлийг хамгийн ихээр хүлээн авдаг хэсэг нь хавтан хоорондын дундах холбоос гэж үздэг юм байна. Та бидний сайн мэдэх хар цагаан хавтангаас бүрдэх бөмбөг (бидний толгойд орж ирдэг) нь 32 ширхэг хавтангаас бүрддэг юм байна.
Тэгвэл 2010 онд бүтээгдсэн тэрхүү займчдаг тогтворгүй бөмбөг маань зөвхөн 8 хавтангаас бүрджээ. Хавтангийн тоог цөөлснөөр, хавтан хоорондыг холбосон холбоос зураасын урт богиносох бөгөөд агаарын эсэргүүцлийг багасгаж, үүгээрээ бөмбөгийг илүү тогтвортой болгож чадна гэж тэд үзсэн ч улам тогтворгүй бөмбөгийг бий болгочихож.
Үүний нэг шалтгаан нь, холбоос зураасын тэгш бус байдал хэмээн тайлбарлаж байна. Ямар ч эргүүлэггүй нисэж ирж буй бөмбөгийг эгц урдаас нь харахад, хавтангуудын холбоос зураасууд тэгш хэмтэй байвал бөмбөг маань агаарын эсэргүүцлийг жигд хүлээн авна. Гэвч, амьдрал дээр бөмбөг маань яалт ч байхгүй бага зэрэг эргэдэг бөгөөд, холбоос зураасны тэгш бус байдал үүсэх бөгөөд, үүний үр дүнд бөмбөг маань даавилздаг байх нь.

baba

Зураг 2.  Зүүн: Jabulani Баруун: Brazuca
Босоо болон хөндлөн тэнхлэг нь хүчний чиглэл болон хүчийг заана (Салхины хурд 20 м/с).
Нэгж: ньютон (1 ньютон хүч нь ойролцоогоор 100 граммтай тэнцэнэ)

Тэгвэл энэ жилийн шинэ бөмбөг Brazuca маань ямар болсон гэж? Brazuca нь Jabulani-гаас 2 хавтангаар бага 6хан хавтантай болсон. Гэвч холбоос зураасны урт бага зэрэг урт болсон байгаа. Туршилтын үр дүнгээс харахад, Jabulani-гаас хол илүү тогтвортой гэдгийг баталж чаджээ. Тэгвэл яагаад?
Brazuca-ийн 6 хавтан нь нинжагийн од шиг хэлбэртэй юм байна. Мөн цаашлаад, холбоос зураасын урт нь Jabulani-ийн 1.98 м-ийн уртаас бараг 2 дахин илүү буюу 3.32 м болгосон байна. Ингэснээр агаарын эсэргүүцлийг хүлээн авах хэсэг нь ихэсч, тэгш бус хэмтэй байсан ч гэсэн жигд эсэргүүцлийг хүлээн авдаг болсон байна. Мөн холбоос зураасууд нь гольфийн бөмбөгийн адил, агаарын эсэргүүцлийг сааруулж илүү хол нисдэг болсон байна.

star

Зугар 3. Brazuca бөмбөгийн хэсгүүд

Бөмбөгний шинж чанартай шууд холбогдохгүй байж магадгүй ч, энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн дээр орсон гоолын хэмжээ эрс ихэссэн байгааг доорх хүснэгтээс харж болно.

Он Гоолын тоо Бөмбөг Зохиогдсон газар
2002 161 Fevernova Япон&Солонгос
2006 147 Teamgeist Герман
2010 145 Jabulani Өмнөд Африк
2014 171 Brazuca Бразил

Тэгвэл дараа дараагийн бөмбөгнүүд маань ямар болох бол?…

Ашигласан эх сурвалж:
1. Ньютон сэтгүүл 2014 оны 8 сарын дугаар
2. http://www.tsukuba.ac.jp/wp-content/uploads/cb4214aceee919b7bc9f50e82c2f73603.pdf
Цүкүба их сургуулийн профессор Асаи Такешигийн судалгаа болон хариу
3. http://edition.cnn.com/2010/SPORT/football/06/02/football.jabulani.ball.world.cup/
Тамирчдын сэтгэгдэл, шүүмжүүд.

Ашигласан зураг:
1. http://www.dantheauthor.co.uk/about_Dan.html
2. Өөрөө эвлүүлсэн болно. Графикийн хувьд ашигласан эх сурвалж 2.-ийг ашиглав.
3. http://www.soccer.com/guide/soccer-com-dissects-the-brazuca/
Нийтлэлийн зураг: http://www.nasa.gov/content/nasa-turns-world-cup-into-lesson-in-aerodynamics/

И. Өгөөмөр

2014.08.29

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*