Ногоон хими буюу Green chemistry

Хүний амьдралын эргэн тойронд өдөр бүр, хором бүр хими, физикийн урвалууд явагдаж байдаг билээ. Хүний амьсгалах процессээс эхлээд хүний биед явагдаж буй бүх л үзэгдлүүд хими физикийн урвалууд юм. Агаарт буудах олон өнгөт салют, төмрөн эдийн зэврэлт, өдөр тутмын хэрэглээ болсон оо, саван, угаалгын нунтаг, зай баттерейнээс авхуулаад энгийн хэрэглээний бүхий л зүйлс хими физикийн урвалтай холбогдолтой юм. Жоохон л анзаараад харвал тэрхүү урвалуудын учир шалтгаан гэх мэт сонирхолтой үзэгдлүүд өдөр тутмын амьдралд байнга тохиолдож байдгийг мэдэх болно.

Хүмүүс бид хувилахуйн ухааныг хэдэн мянган жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн билээ. Одоо үед  химийн шинжлэх ухаан нь бараг бүх шинэ нээлт бүтээгдэхүүнд их бага хэмжээгээр хэрэглэгдэж байна.

2

Химийн бүтээгдэхүүнийг хэрэглэх, үйлдвэрлэх зэрэг нь хүн болон байгалийг хордоох эрсдэл агуулж байдаг. Ялангуяа мөнгөн ус болон тугалга зэрэг хортой түүхий эдүүд элбэг ба хор багатай  материалийг хэрэглэхэд их хэмжээний энерги эсвэл байгалийн баялаг хэрэглэгдэх нь олон.

Ийм учраас харьцангуй бага энерги, хор багатай материал зэргийг ашиглаж хувирал буюу процесс явуулах нь Ногоон буюу байгальд ээлтэй химийн гол зорилго юм.

Одоо ч гэсэн шинэ оновчтой Ногоон хими нь халуун сэдвүүдийн нэг (байгалд хоргүй бодисоор хийгдсэн, цахилгаан бага хэрэглэдэг гэх мэт үгс олонтаа сонсож байсан бизээ) байсаар байгаа бөгөөд хүний хэрэгцээ дуусаагүй цагт Ногоон химийн эрэлт ч гэсэн буурахгүй нь лавтай.

Бага энергиэр, байгальд хор багатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, нээх, хөгжүүлэх нь одоо үеийн гол асуудлуудын нэг юм.

Хамгийн ойрын жишээ дурдвал бидний хувцасаа угаахад хэрэглэдэг угаалгын нунтаганд хэрэглэгддэг бодис болох нонилфенол-этоксилат (NPE) гэх бодис нь усыг татагч хэсэг (hydrophilic) болон усыг хөөгч хэсэг (hydrophobic) агуулж байдгаараа онцлог юм.

3 4

Угаалганд хэрэглэгдэж хир туртаг болон тосыг арилгах боловч,  хэрэглэсний дараах угаалгын нунтагтай ус бохир усны хоолойгоор дамжин бохир ус цэвэршүүлэх төвд очдог байна. Гэвч бохир ус цэвэршүүлэхэд NPE-г цэвэршүүлэхэд хүндрэлтэй бa энэхүү химийн бодисийг агуулсан хэвээрээ гол мөрөнд урсгагддаг бөгөөд энэ явцдаа задарч нонилфенол гэх загас болон ногоон ургамалд маш хортой бодисыг үүсгэдэг байна.

Европын холбоо болон Канад улсад энэхүү бодисыг угаалгын нунтаганд ашилгахыг хоридог боловч АНУ-д их хэмжээгээр ашиглагдсаар байгаа юм байна. Тэгэхээр мэдээж Монголд маань дийлэнхлэн хэрэглэгддэг хятад угаалгын нунтаг  бол ойлгомжтой л байх…

Эцэст нь хэлэхэд мэддэг ч, мэддэггүй ч, хортой ч, хоргүй ч  ямар ч химийн бүтээгдэхүүнийг аль болох бага хэмжээгээр хэрэглэж байх нь эрхэм танд ч , эх дэлхийд маань ч ээлтэй юм шүү…

Эх сурвалж:

https://student.societyforscience.org/article/chemistry-green-and-clean?mode=topic&context=6

Г. Гэрэл
2014.09.12

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles

2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*