Амжилттай бизнест олон хэрэглэгчдэд сурталчлах нь чухал уу, эсвэл?

Би гэдэг хүн өглөөний цайгаа ихэнхдээ ууж амждаггүй нойрмог хүн л дээ. Тэгэхдээ өглөөний цайг өөртөө гэдэг болхоор амархан, хурдан, өег бас эрүүл өглөөний цайнд юу байвал зүгээр тухай боддог байлаа л даа. Тэгээд супермаркет-д явж байгаад Кэллогг(Kellogg’s)-ийн хатаасан жимстэй өглөөний цай гэдэг амттан олж хардаг юм байна. Очиж аваад ардахыг нь хартал өглөөний цайнд яг тохирсон витамин ихтэй дээрээс нь амттан дээрээ сүүгээ хийгээд л бэлэн болхоор хоол байлаа. Ингээд хэрэглэж эхэлсэн юм. Би гэдэг хүн Япон хүүхэдтэй хамт амьдардаг юм. Тэгээд өглөө намайг нөгөөхөө идэж байсан чинь “Юу идэж байгаа юм бэ?” гээд л минийхээс амсаж үзлээ. Би ч өглөөний цайнд тохирсон, хурдан ба амттай гээд л хэлж өглөө. Одоо манай гэрт амтат өглөөний цай маань байж л байна. Гэхдээ миний биш манай Япон найзын худалдаж авсан өглөөний цай…
Тэгхээр дээрх магадгүй энгийн уйтгартай түүхийг ярьсан шалтгаан маань өөрийн тайлбарлах гэж буй санаандаа жишээ авч байгаа нь юм. Олон төрлийн өглөөний цайны реклам харж байсан боловч миний байнга авдаг өглөөний цайны нэг ч рекламыг би үзэж байгаагүй. Зүгээр л зөв газраа зөв цагтаа байж чадсан бүтээгдхүүн юм. Гол санаа нь гэвэл олон хүнд сурталчлах нь чухал биш , харин зөв хүндээ сурталчлах нь чухал юм.
Маркетингийн тухай судлаач Сэтт Годин (Seth Godin)-ы хувьд дундаж буюу нийгмийн олонхид дундаж бүтээгдхүүн үйлдвэрлэн зарах маркетинг нь төдийлэн амжилттай зүйл биш юм. Яагаад гэхлээр ихэнхи зах зээл дээр олон хүнд хүрэх боломжийн үнэтэй, боломжийн чанартай зүйл үйлдвэрлэснээр олон хэрэглэгчидтэй болж ашгаа хамгийн өндөр түвшинд аваачина гэсэн бодлоготой байдаг болов уу. Үүнээс олон компани ижил чанартай боломжийн үнэтэй бүтээгдхүүн үйлдвэрлэх учраас олон сонголт гарч ирэх юм. Гэхдээ зав зайгүй хүмүүний амьдрал гэдэг даанч тэр олон сонголтыг нэг бүрчлэн сонирхох хугацаа ба сонирхол байдаггүй учраас азтай нэгэн бүтээгдхүүн нь үлдэж үлдсэн нь зарагдалгүй “бүтэлгүйтэл” болдог байна.
Үүний эсрэгээр Стив Жобс-ыг нэг сайн бодоод үзье л даа. Тэрээр шинэ бүтээгдхүүн гаргахдаа хийдэг 2 цагийн бичлэгийг нь дунджаар дэлхий дээр түүний үнэнч шүтэн бишрэгч, Алим(Apple) компаний жинхэнэ хэрэглэгчид болох 30000 гаруй хүн интернэтээс болон болж буй газар дээр нь шууд үздэг билээ. Тэрхүү сонирхогчдод л учир нь байгаа юм. Миний энэ нийтлэл дээр дэвшүүлэх гээд байгаа судлаач Сэтт Годин-ы санаа бол сонсохыг ХҮСЧ буй, үнэхээр анхаарлаа хандуулж буй хүмүүст бүтээгдхүүнээ хүргэх явдал юм. Ингэснээр цаашлаад тэд эргэн тойрныхоо хүмүүст тухайн мэдээллийг дамжуулах ба ингэснээр магадгүй таны бүтээгдхүүнийг дараагийн ам дамжиж сонссон хүн авах боломжтой юм. Хүмүүсийн ам дамжин явсаар таны бүтээгдхүүн дэлхийн бренд болохийг үгүйсгэхгүй юм.

Clyde_The_Bulldogil_570xN.191545284

Үүн дээр нэмэх нь бас нэг санаа байна. Эхний сонирхогчийг татахийн тулд бүтээгдхүүн эсвэл таны бүтээсэн зүйл ГАЙХАМШИГТАЙ байх хэрэгтэй. Гайхамшигтай гэдэг нь гайхахуйц байх хэрэгтэй гэсэн үг юм. Та гудамжаар явж байгаад 4 хөл дээрээ явдаг жирийн нохойг хараад хэзээ ч гайхахгүй биз. Учир нь ЭНГИЙН учраас. Харин таны хажуугаар костюм пиджак өмссөн, нүдний шил зүүж,тамхи зуусан, 2 хөл дээрээ явдаг нохой зөрвөл та яах вэ?. Гайхна.”Гайхамшигтай нохой байна гээч!” (Циркид бол өөр хэрэг л дээ)гэж хэлж болох юм. Яг үүнтэй адилхан. Бусдаас өөрөөр сэтгэж өөр зүйл, сонирхол гайхшрал төрүүлэхүйц бизнес хөлөө олох нь их байгаа юм. Жишээ татвал Улаан үстэй алиалагч бургер зарна гээд бодхоор бас л гайхахуйц баймаар,мөн компаниа аварсан бүтээгдхүүн болох бариултай хананы будаг (Dutch boy)байж болох юм. Гол утга нь гэвэл ГАЙХШРАХУЙЦ байхад оршино.
Одоо миний өглөөний цайны тухай ярьсан учрыг ойлгосон гэдэгт найдаж байна. Нэгт, хүн бүхэнд хүргэх гэж хошууран реклам зар сурталчилгаагаар бүтээгдхүүнээ гоёж байснаас, бүтээгдхүүнээ үнэхээр сонирхсон эхний хүмүүст л сайтар хүргэчих хэрэгтэй. Цаашилбал хэрэгцээг нь мэдэрсэн хүн ойр тойрны хүндээ ч мөн хэрэгцээг нь хүргэх нь мадаггүй юм. Хоёрт, костюм өмссөн нохойг санагтун. Боломжтой бол бусдад гайхагдхуйц бүтээгдхүүний дизайнийг бүтээх хэрэгтэй. Бүтээгдхүүнээ яаж хэрхэн хүнд хүргэх вэ гэдэг том асуултын нэгээхэн хариулт дизайнд байх учиртай. Шинэ санаанд хязгаар гэж үгүй. УРАГШАА!

Эх сурвалж:
http://www.ted.com/talks/seth_godin_on_sliced_bread

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*