Бананы халисны судалгаа Иг Нобелийн шагнал хүртжээ

Японы Китасатогийн Их сургуулийн профессор Мабучи Киёоши болон түүний судалгааны багийн Бананы халисны халтирах шинж чанарын тухай судалгаа энэ жилийн Иг Нобелийн шагналыг физикийн төрлөөр хүртжээ.

Нобелийн шагналын тухай хүн болгон мэддэг ч Иг- Нобелийн шагналыг мэддэг хүн ховор биз ээ.

Иг-Нобелийн шагнал нь хүмүүсийг инээлгэж мөн тунгаан бодоход хүргэдэг хөгжилтэй бөгөөд, шинэ сонин нээлтүүдэд хүртээгддэг шагнал юм.  Хүмүүсийн сонирхлыг ойр орчины жижиг бөгөөд сонирхолтой нээлтүүд, шинжлэх ухаан технологид татах зорилготой энэхүү шагнал нь хими, физик, биологийн шинжлэх ухаан, анагаах ухаан,боловсрол, эдийн засаг, уран зохиол гэх мэт нобелийн шагналд байдаг төрлүүдээр 1991 оноос хойш хүртээгджээ. Иг-Нобел гээд гүүгл багшаар хайлгавал нилээдгүй сонирхолтой бөгөөд гайхмаар нээлтүүдийг олж үзэж болно.

Энэ жилийн Иг-Нобелийн физикийн төрөл болох бананы халисны судалгаа нь хүн бананы хальсан дээр гишгэхэд яагаад халтирдаг вэ? буюу бананы халисны үрэлтийн коеффициэнтны талаарх судалгаа юм. Хүүхэлдэйн киноноос авахуулаад бананы халисан дээр гишгэхэд халитардагийг хэн бүр мэдэх боловч яг юунаас болоод болон юунд ашиглагдаж болох талаарх судалгаанууд хараахан хийгдээгүй байсан бололтой.

Энэхүү судалгаагаар бананы халисан дээр гишгэх нь ердийн газар гишгэхээс ойролцоогоор 6 дахин гулгамтгай болохыг тогтоожээ. Мөн адил судалгааг жүрж болон алимны халисан дээр туршиж үзсэн бөгөөд гулгамтгай шинж тийм ч сайн байгаагүй аж.

Мөн бананы хальсийг гулгамтгай болгож байдаг полисахарид гел нь хүний ясыг холбож байдаг мөгөөрсөнд ч агуулагддаг юм байна. Тиймээс бананы халисыг судалснаар хүний мөгөөрстэй төстэй бодис гаргаж авч болох юм.

Цаашлаад  энэхүү нээлт нь үе мөчний өвчин болон хиймэл эртхний суулгалт зэрэг анагаах ухааны салбарт ч чухал нөлөө үзүүлж байгаа анх сонсоход инээмээр боловч чухал үр дүнд хүргэх нээлтүүдийн нэг мөнөөс мөн тул Иг Нобелийн шагнал хүртжээ.

Г. Гэрэл

2014.9.29

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles
2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*