Хүн төрөлхтөний гараар бүтсэн хамгийн өндөр барилга

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цаг үеэс хойш амьдрахад тохиромжтой байшин,  гэрийг өнөө үе хүртэл хайж, эрж, судалж ирсэн билээ. Цаг хугацаа урсан өнгөрөхийн эрхээр барилга гэдэг бол дан ганц амьдрахад зориулагдсан бус харин хүн төрөлхтний бүтээсэн урлагийн бүтээл гэдэг нь  та бидний нүдэн дээр илхэн харагдах болов. Эрт цагийн Ром цаашлаад дундад зууны Европгүйгээр барилгын мөн чанар гайхамшигийг төсөөлөхгүй биз ээ.

 image009-198x300   burj0902-249x300

Харин энэхүү хөгжил нь 21-р зууны хувьд дан ганц урлагийн бүтээл бус, харин шинжлэх ухаантай нягт холбоотой болж эхэлж байна. Одоо цагийн барилгын гайхамшиг үргэлжилж байгаа орон бол та бүхэн бараг мэдэж байгаа болов уу. Арабын Нэгдсэн Эмират улс болон Араб болсон байна. Өнөөдрийн нийтлэлээрээ хүн төрөлхтний бүтээн босгосон хамгийн өндөр байгууламж болох “Бурж Кхалифа” цамхаг барилгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг  уншигч та бүхэндээ хүргэе гэж бодлоо.

2014 оны байдлаар дэлхий дээрх хамгийн өндөр барилга нь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод баригдсан “Бурж Кхалифа” юм.  2004 оны 9 сарын 21-нд барилгын ажил эхэлж 2009 оны 10 сарын 1-нд баригдаж дууссан бөгөөд  2010 оны 1 сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийсэн байна. Энэхүү барилга нь та бүхний мэдэх “Биелэгдэшгүй даалгавар 4” киноны зураг авалт явагдсан барилга юм. “Бурж Кхалифа” гэсэн нэрний утга учрыг тайлбарлавал , Бурж гэдэг нь Араб хэлэнд цамхаг гэсэн утгатай үг бөгөөд харин Кхалифа гэдэг нь өнөөгийн Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Шэйх Кхалифа  Бин Заяед Бин Султан Ал Нахяан гуайн хүндэтгэлд зориулж хайрласан нэр юм. Тэгэхээр “Бурж Кхалифа” гэдэг нь  монгол хэлнээ хөрвүүлбэл “Кхалифа Цамхаг” гэсэн утга учиртай юм.

Энэхүү барилгыг бүтээхийн тулд 1.5 тэрбум америк доллар зарцуулсан бѳгѳѳд түүхэндээ хамгийн их хөрөнгө зарж бүтээн босгосон барилга болсон байна.
“Бурж Кхалифа” нь 2,716.5 фийт өндөр буюу (828 метр) 163-н давхар юм. “Бурж Кхалифа” нь дэлхийн хамгийн өндөр барилга ба түүгээр зогсохгүй маш олон дэлхийн амжилтыг эвдэж чадсан барилга юм.
Дурьдвал:

•    Дэлхийн хамгийн өндөр барилга
•    Дэлхийн хамгийн олон давхар барилга
•    Дэлхийн хамгийн өндөр газарт байрлах тагт
•    Дэлхийн хамгийн удаан үргэлжлэх цахилгаан шат
•    Дэлхийн хамгийн өндөр цахилгаан шатын үйлчилгээ

image003-300x118Дээрх амжилтууд нь ойлгомжтой юм шиг санагдах боловч арxитектурийн салбарт  маш гайхалтай шинэ рекордуудыг тогтоосон юм.

“Бурж Кхалифа”-ийн эх биеийн  ерөнхий бүтэц болон дизайныг  Америкийн  Чикаго мужид төрсөн Адриано Ди.Смит  гаргасан байна.  Дан ганц хүн энэ нүсэр байгууламжийн дизайныг  хийнэ гэдэг огтхон ч амар асуудал биш бөгөөд SOM (Skidmore Owings & Merrill) нэртэй прожектийн хүрээнд Адриано Ди.Смит болон хэсэг архитектурчдын санаачлагаар хамтарч ажилласан юм. Уг  “Бурж Кхалифа” нь дээрх прожектийн нэгээхэн хэсэг бөгөөд одоогийн байдлаар SOM төсөлд ойролцоогоор 50 гаруй шинэ залуу архитектурчид, барилгын инженерүүд ажиллаж байна. Дотоод дизайны хувьд мөн адил SOM гар бие оролцсон бөгөөд онцлог давуу тал нь шилэн, цэвэр ган, өнгөлсөн тас хар чулуун зохицол ба хосолсон мөнгөлөг плитан шал, Венецийн өнгөлсөн хана, гараар хийсэн хивсэнцэр, чулуун шал юм. Мэдээж хэрэг эдгээр зүйлс нь цамхагийг гаднаас тун ихэмсэг хээнцэр байдлаар илэрхийлэхэд том үүрэг гүйцэтгэж өгсөн байна.

image007Архитектур Адриано Смит нь уламжлалт Исламын барилгын хээ угалзнаас санаа аван дизайныг гаргахаас илүүтэйгээр гол төлөв цөл газар ургадаг HYMENOCALLIS цэцгээс санаа аван, хийх онгодыг олж авсан байна. Гурван навчис  Ү хэлбэрийн бүтэц, гурван талаасаа төвд чиглэсэн, төвөөс нь гурван навч уруу чиглэсэн урсгал бүтэцтэй. “Бурж Кхалифа”-г дээрээс нь ч харсан доороос нь ч харсан сонгинон хэлбэртэй дээвэр шиг харагддаг байна.

(сонгинон хэлбэрт)

 

The-New-Dubai-and-its-Symbol-The-Burj-Khalifa-Tower-homesthetics-2-212x300image006

Нийтлэлийн төгсгөлд, та бүхэнтэйгээ нэгэн баяртай бөгөөд гайхалтай мэдээг дуулгахад “Бурж Кхалифа” нь Дэлхийн хамгийн өндөр барилга байхаа болих юм. Мөн адил SОМ-н дараагийн бүтээж буй барилга нь 1000 метр өндөр бөгөөд одоогийн байдлаар төлөвлсөнөөр 2019 онд барьж дуусгахаар байна. Эцэст нь Impossible is nothing!

Доорх линкээр алдарт Гүүгли (Google) сайтын Гүүгли мап-д хэрхэн яаж “Бурж Кхалифа”-г дурслэн буулгасанг үзээрэй.

2014.10.10
Токай их сургууль
Г.Цэлмэн

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*