Ислам улсын эсрэг дайн

Уншигч таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн нийтлэлээрээ сүүлийн үед дэлхий дахинд багагүй айдас төрүүлж буй өөрсдийгөө “Ислам улс” хэмээн нэрийдсэн лалын хэт үзэлт бүлгийн түрэмгийллийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэхийг хүслээ.

Screen Shot 2014-10-12 at 7.24.54 PM

(Зураг: Абу Бакр ал Багдади)

Шинэ Ал кайда” бүлэглэл нь 2006 онд Ирак даxь “Ислам улс” нэрээр нэгдсэн ба улмаар Сири улсад ч хүчээ авч эхэлсэн байна. Түүний удирдагч нь Абу Бакр ал Багдади гэх нэгэн болсон бөгөөд тэрээр 2010 онд 39 настайдаа ах Абу Омар ал Багдадийг алагдсаний дараа энэ албандаа дэвшжээ.

Ислам улсын зорилго нь нутаг дэвсгэр даяар Исламийн Xалиф үзлийг тогтоох юм. Ислам улсын эрхшээлдээ байгаа хотуудад аль хэдийн харгис Шариа хуулийг хэрэгжүүлж эхлээд байгаа болно. Энэ хуулийн дагуу бол сургуульд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг салгах ёстой, мөн эмэгтэй хүмүүс олон нийтийн газар никаб аль эсвэл битүү алчуураар нүүрээ халхлаx ёстой гэх зэрэг байдаг байна.  

10 сарын 7-ны өдөр Японы Эн Эйч Кэй телевизийн мэдээлсэнээр, Сири болон Ирак улсад өөрсдийн дайралтын хүчээ нэмэгдүүлсээр буй лалын хэт үзэлт бүлгийн “Ислам улс” нь Турк улстай хил залгаа орших Сири улсын “Айян Ал-Араб” хотруу дайралтыг эхлүүлсэн байна. Улмаар дайралт ширүүсч Ислам улсын их бууны сум нь Турк улсын хилийг давж орох тохиолдол гарч буй учир Турк улсын цэргийн хүчин олон тооны танкыг байрлуулж бэлэн байдалд орсон ба хил орчмын бүс нутагт тайван бус байдал улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Энэхүү мэдээллийг авсан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтонбэрг “Турк улс нь НАТО-гийн гишүүн улсын хувьд Турк улсын хилийг хамгаалах нь бидний үүрэг” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Ислам улс”-ын дараагийн үйлдлийг ажиглан Турк улсын хил руу нэвтэрч довтолсон тохиолдолд НАТО-гийн байр сууринаас хамгаалалтанд авах болохоо онцлон мэдэгдсэн юм.

Screen Shot 2014-10-12 at 7.25.03 PM

(НАТО/Умард Атлантын Гэрээний Байгууллага/ нь 1949 оны 4 сарын 4-нд Умард Атландын гэрээний дагуу байгуулагдсан АНУ болон бусад Европын орнуудын зэвсгийн эвсэл юм.)

“Ислам улс” бүлэглэлийн давшилт улам бүр хүч авсаар байгаа тул АНУ нь Ойрхи Дорнодын холбоотон улсуудтай агаарын дайралтаар “Ислам улс”-ын давшилтыг зогсоохын тулд хүч хавсарч байгаа. Үүний дагуу Бельги улсын батлан хамгаалах яамнаас энэ сарын тавны өдөр Ирак улсын нутаг дэвсгэр дээр дайралт явуулж буй “Ислам улс”-ын эсрэг агаарын дайралт хийснээ мэдэгдсэн байна. Мөн Франц, Англи улсууд нь Иракын газар нутагт аль хэдийн агаарын дайралт хийсээр байгаа бөгөөд энэ сарын долооны өдөр Голланд улс, есний өдөр Австрали улс тус тус агаарын дайралтад нэгдсэн байна.

1

2

Б.Амина
Токиогийн олон улсын их сургууль
Олон улсын харилцааны 3-р курсын оюутан
2014.10.11

Мэдээллийн эх сурвалж:

  1. Kobane: Islamic State battles to encircle Syrian Kurds http://www.bbc.com/news/world-middle-east-29581728
  2. Niqab
    https://www.google.co.jp/search?q=niqab&hl=ja&biw=1366&bih=696&source=lnms&tbm=isch&sa=X&ei=Tg46VPHXOM6l8AXulICoAQ&ved=0CAYQ_AUoAQ
  3. Abu al baghdadi https://www.google.co.jp/search?q=abu+al+baghdadi&hl=ja&biw=1366&bih=696&source=lnms&tbm=isch&sa=X&ei=fQ46VPaYBsLt8gXb8oHoDQ&sqi=2&ved=0CAYQ_AUoAQ
  4. 「イスラム国」攻勢強め 緊迫度合い増す
    http://www3.nhk.or.jp/news/html/20141007/k10015213781000.html
  5. ISIS: The first terror group to build an Islamic state?
    http://edition.cnn.com/2014/06/12/world/meast/who-is-the-isis/

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*