Мартагдсан тал

“Bye Mongolia, Hi Darkhan”. Онигоо ч гэх юм уу, болсон явдал ч юм болов уу хэлж мэдэхгүй л юм. Хэн нэгэн Улаанбаатар хотоос гарахдаа “баяртай Монгол минь” гэж хэлээд, Дарханд очоод “сайн байна уу” гэж мэндэлж. Монгол улс ерөөсөө Улаанбаатар болоод, Улаанбаатараас бусад орон нутаг харь улсынх болоо юу даа гэж хэлэх гэсэн санаатай хөөрхөн богино сарказм ч байж болох л юм.

 Монголын хүн амын бараг л тал хувь буюу 1,372,000 хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Манай улсын хүн амын тоог харах гээд Үндэсний статистикийн хороогоор шагайтал “Монгол Улсын хүн ам удахгүй 3 сая болох гэж байгаатай холбоотой тооцооллын ажил хийгдэж байгаа тул хүн амын цагийг түр хугацаагаар хаав.” гэж байлаа. Тэгэхлээр 1,400,000 хүн бараг л хүн амын тал гэхэд алдсан тоо биш болно. Өнөөдөр хөдөөнийхөн болон далан зургаа гэдэг хүмүүс ерөөсөө бүх юмны буруутан болж дууслаа.

 Их хурлын гишүүдийн талаар энд ярих гэсэнгүй, бид бүгдийн соёлгүй хөдөөнийхний талаар, тэдэнд тулгарч буй асуудал болоод, зарим нэг нийгмийн асуудал яагаад үүсч байгааг тодорхойлцгооё.

 Хэт төвлөрөл яагаад явагддаг вэ? Энэ нэг талаараа эдийн засгийн тогтсон онол. Зах зээлийн зайлшгүй төвлөрөл угаасаа ном журмаараа явагддагаараа явагдах л болно. Хүн өөрөө зах зээл. Тиймээс Улаанбаатар Монголдоо “том” зах зээл. Тиймээс энэ зах зээлийн урсгал зогсоно гэж байхгүй, харин задлах боломжтой байж болох юм.

 Төвлөрөлөөс үүсч буй Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шуудхан базаад хэлэхэд “Бохирдол” дугаар нэгт бичигдэнэ. Хоёрт бөглөрөл, түгжрэл юм. Бүгд эдгээр асуудлуудыг мэддэг тул орхих хэрэгтэй. Харин тэр бүр хүн мэддэггүй асуудал бол, нэг талд төвлөрөл явагаж байхад нөгөө талд хоосрол бий болдог. Хоосрол буюу бидний хөдөөд “Мартагдсан тал” иргэд маань амьдарч байна. Яагаад хотод ирдэг вэ гэдэгт гурван том шалтгаан байна. Нэгт тохиолдож буй дийлэнх жишээ нь, хөдөөнөөс оюутан болж ирээд төгсөөд ажилд орно, хэсэг хугацааны дараа ар гэр ах дүүсээ татах. Хоёрт, 2001 2002 оны зуднаар малаа алдсан хүмүүс ажил хайн орж ирсэн. Гуравт зүгээр л малаа зараад хүрээд ирсэн.

 Хөдөөгийн амьдрал их сонин, 8 сард хөдөө орон нутагт судалгаа аваад явж байлаа. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нэг ийм хөгтэй яриа болсон юм.

-Танд хотруу шилжин амьдрах бодол бий юу?

-“Байлгүй яахав” гэнэ. Яагаад гэхээр, соёл боловсрол, зах зээл том гээд л ярьж өгнө. Хот чинь гэхдээ тийм ч хүсээд байх газар биш шүү дээ, өртөг өндөр, утаа шороо хог гээд л…

-Тийм л дээ…

-Гэснээс Хутаг-Өндөр нутаг тань хэрхэн хөгжөөсэй гэж бодож байна?

-Харин л дээ энд ажилгүйдэл их байна, ажлын байр байвал уг нь хүмүүс орлогтой амжиргаатай болох юм. Төр засаг хийж өгмөөр л санагдаж байна. Мөн нутгийн хүмүүс маань төв газар бараадаад байлгүй нутаг орноо хөгжүүлбэл сайхан хөгжих боломж зөндөө байна.

-Та түрүүхэн хотруу явмаар байна гэсэн. Таныг явчихвал нутаг тань хөгжихгүй шүү дээ?

-Тийм л дээ…

Нэг иймэрхүү.

 Хутаг-Өндөр харьцангуй төв зам дагуу хөгжил сайтай, “Жишиг сум”-аар сонгогдсон сум. Жишиг сумын хажуугаар “Шинэ сум” төсөл гэж бас бий. Жишиг суманд 3-5 тэрбум төгрөг төсөвлөгдөж, дулаан, цахилгаан, бохирын нэгдсэн шугам хийгдэж төвийн байрнуудын тохь тухыг нэмж, сургууль цэцэрлэг захиргааны байранд аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг олгоно. Шинэ суманд 14 тэрбум төгрөг төсөвлөж байр сав бүх системийг шинээр барьж байгуулна.

 Шинэ сум төсөл болон Жишиг сум төслийг өөрийн нүдээр очиж харсан хүний хувьд, Шинэ сум төсөл харьцангуй үр ашиг муутай санагдсан. Sonin.mn хуудаст давхардаагүй ерэн мянга орчим хүн өгсөн судалгаанд 42 хувь нь үр ашигггүй төсөл хэмээн Шинэ сум төслийн талаар байр сууриа илэрхийлж байсан нь  огт оргүй зүйл биш бололтой.

 Миний хувьд Бууцагаан суманд очсон бөгөөд, юуны түрүүнд хүмүүсийн харилцаа соёл харьцангуй тааруу байгааг өмнөх хэдэн сумтай харьцуулахад мэдрэгдэж байлаа. Намын үзэл бодлоор хоёр тал болон хуваагдаж, хагарал ихтэй, арын хаалгатай нь л ажил төрөл хийх боломжтой, шудрага бус газар санагдсан. Гэтэл тэнд үнэхээр сайхан байгуулмж сүндэрлэн боссон хэдий ч ашиглалт тун муутай. Ажлын байр нэг хэсэг нэмэгдсэн ч барилгын ажил дуусмагц нөгөө ажилтай байсан залуус маань буцаад ажилгүй болж, архи уун дэмий сумын төвийн шороог бужигнуулсаар хот явах талаар бодно.

 Бууцагаан сумын нийгмийн ажилтан хэлэхдээ, “Алс ирээдүйг харж дүгнэх юм бол, хүүхдүүд ядаж л боловсон жорлонд бие засч сурна, залуус хүүхдүүдийн ирээдүйн соёл боловсролд маш үнэтэй хувь нэмэр болох зүйл” гэв. Үнэхээр тийм байж болох ч, нийгмийн соёлын уг суурь тун хэврэг санагдаж байлаа.

 Дээр дурдсан “тийм л дээ” гэдэг  харилцан ярианд “төр засаг хийж өгмөөр л санагдаж байна” гэсэн хэсэг манай нийгмийн бусдын гарыг харж суусан унхиагүй байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болно. Энэ маань ч мартагдсан тал, хотын талд буй болоод буй бүх асуудалтай шууд хамаарайлтай.

 Маш сонирхолтой судалгааг Миний дэлгүүрийн захирал зуун ажилчдаасаа “Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хэн хариуцлага үүрэх вэ” гэж асуун судалгаа авсан. Хамрагчдыг менежер болон түүнээс дээд албан хаагчдаас сонгон авсан байлаа. Хариултын 59 нь “төр” хариуцна, 15 нь “иргэд”, 17 нь “хувь хүн өөрөө”, 9 нь “мэдэхгүй” гэж. Үүнээс үзвэл 74 нь өөртөө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгааг мэдэж болох юм. Тийм зориггүй гэж үү?

 Мартагдсан талыг хэрхэн хөгжүүлэх ёстой талаар маш олон үзэл бодол, санаа оноо бий.

 Орон нутагт ажлийн байр бий болгох хэрэгтэй гэдэг. Гэхдээ ажлын байр бий болгодог гэсэн ойлголт төвлөрсөн төлөвлөгөөт нийгэмд л шууд утгаараа хэрэгжинэ. Ажлын байр бий болгодог хүнд ажлаа хийх боломж олгох нь чухал. Тэр нь хөдөө орон нутагт зах зээл бий болгох. Мэдээж дэд бүтцийг мартаж болохгүй.

 Зах зээл өөрөө хүн ам, тиймээс орон нутгийг хүн амтай болговол зах зээл тэлнэ. Улаанбаатар тэлнэ.  Чингэлтэй дvvрэг 155 гаруй хvнтэй. Энэ дvvрэг зvгээр гэнэт алга болбол ямар вэ? Ямар ч байсан хотын ачаалал маш багасах болно. Тиймээс нийт 170 гаруй мянган оюутныг хедее орон нутагруу л целех хэрэгтэй. Түүнийг дагаад багш ажилчид, түүний гэр бүл гээд маш олон хүн явцгаах болно. Ойрхон Налайх Багануурт цогцолбор бариад бол огт vр дvн гарахгvй л болов уу. Орон нутгийн нэмэгдэл, Шинэ сум, Жишиг сум гэх эдгээр төслүүд тухайн орон нутагтаа иргэдийн хүссэн vр дvнг гаргаж өгөхгүй байна. Иргэдээс асуусан нийт судалгаанд хүн бүр зах зээлтэй болмоор байна гэж хэлж байсан. Оюутнууд бол маш том хэрэглэгч. Хүссэн хүсээгүй сургуульд сурахын тулд хөдөө явж л таарна. Мэдээж орон нутагт хувийн сургуулийг албадан шилжүүлэх эрх байхгүй тул бүх улсын сургуулийг мэргэжэл онцлогоор нь орон нутгийн онцлогтой хослуулан хувиарлан тараах юм бол, аль аль талдаа үүсч буй асуудлыг маш сайн шийдэх бүрэн боломжтой. Шууд энд яриад шийдчих асуудал биш. Энэ талаар ярьдаггүй биш ярьдаг. Гэхдээ хэн ч хариуцлага үүрэхийг хүсдэггүй болохоор хэн ч ханцуй шамлан ордоггүй нь өнөөгийн гацаад байгаагын шалтаг юм болов уу?

Б.Тэлмэн
Кочи их сургууль

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*